Ирээдүйд байгуулагдах өндөр магадлалтай 9 шинэ улс

Бүх л цаг үед улс үндэстэн хоорондын хил хязгаараас үүдсэн зөрчлүүд дайн тулаан хийх гол шалтгаан болсоор ирсэн. Учир нь аливаа үндэстэн, угсаатан өөрсдийн амьдарч буй газар нутгаа эх орноо гэж бодон, хамгаалж, хадгалж авч үлдэхийг эрмэлздэг. Гэхдээ газар нутгийн төлөөх тэмцлийн үр дүнд дэлхий дахинд шинэ улс орон бий болж, газрын зурагт өөрчлөлт орж байдаг билээ. Ингээд танд ирээдүйд ямар улс, үндэстнүүд шинээр тусгаар тогтнолоо зарлаж, дэлхий газрын зураг хэрхэн өөрчлөгдөх магадлалтай болохыг сонирхуулж байна.

Ирээдүйд байгуулагдах өндөр магадлалтай 9 шинэ улс
Дараагийн үед тавтай морил
Хаах
Сурталчилгаа

1 Каталон

Каталон муж нь Испани улсын зүүн хойд хэсэгт байрладаг, каталан үндэстнүүдээс голчлон бүрддэг эдийн засгийн өндөр ач холбогдолтой бүс юм. Алдарт Барселон хотоороо дэлхий дахинд танигдсан Каталончууд маш удаан хугацааны турш Испаниас салан тусгаарлахыг зорьж байгаа аж. Жишээ нь, 2014 оны бүх нийтийн санал асуулгаар Каталончуудын 80 гаруй хувь нь салан тусгаарлахыг дэмжиж саналаа өгчээ. Гэвч энэхүү санал асуулгыг Испаний төр хууль бус хэмээн тооцсон юм.

Каталон

Харин хамгийн сүүлийн буюу 2017 оны санал асуулгын үеэр цагдаа, хүчнийхэн даруй арга хэмжээ авч, санал асуулгыг таслан зогсоожээ. Хэдийгээр тус санал хураалтын ирц бага байсан ч Каталоны удирдагч Карлес Пуигдемонт өөрийн ард түмнийг салан тусгаарлах эрхтэй гэж үзэж байгаа тул Испанийн Засгийн газартай яриа хэлэлцээр хийх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.

Мөн Каталончууд өөрсдийгөө бие дааж оршин тогтнох хангалттай нөөц бололцоотой гэж үздэг ч Европын Холбооны бусад гишүүн орнууд тэдний тусгаар тогтнолыг эсэргүүцдэг байна. Гэхдээ уг асуудал цаашдаа үргэлжилж, Каталончууд тусгаар тогтнолын төлөө үргэлжлүүлэн тэмцэх нь тодорхой байгаа юм.

2 Күрдистан

Ойрх Дорнодын таван улсын нутаг дэвсгэр дээр тархан суудаг Күрд үндэстнүүд нь салан тусгаарлах чин хүслээсээ болж олон арван жилийн туршид зөрчил тэмцэл, мөргөлдөөний голомт болоод байгаа юм. Мөн бүс нутгийн онцлогоосоо шалтгаалж "Исламын улс" бүлэглэлийн ажиллагаа болон Сирийн иргэний дайны хөлд өртсөөр байна. Гэсэн ч Күрдчүүд "Исламын улс" бүлэглэлийг бүс нутгаасаа хөөн зайлуулж чадах бололцоотой тул тусгаар тогтнолоо зарлаж чадна гэдэгтээ итгэлтэй байдаг аж.

Күрдистан

2016 онд Иракийн Күрдистан мужийн захирагч Барзани: "Одоо күрд ард түмэн бүх нийтийн санал асуулга явуулах замаар өөрсдийн ирээдүйг шийдэх цаг болсон" хэмээн хэлж байжээ. 2017 оны есдүгээр сард болсон бүх нийтийн санал асуулгаар нийт сонгогчдын 92% нь тусгаар тогтнохыг хүссэн байна. Ирак улс тус санал асуулгыг тоогоогүй ч Күрдүүдийн тэмцэл одоог хүртэл үргэлжилсээр байгаа бөгөөд цаашдаа ч үргэлжлэх нь тодорхой биз ээ.

3 Баруун, Зүүн Ливи

АНУ-ын Ерөнхийлөгч асан Барак Обама засаглалынхаа хугацаанд маш том алдаа гаргаж, Ливийн хувьсгалч Каддафийг түлхэн унагах үедээ түүнээс үүдэх хор уршгийг урьдчилан тооцоолоогүй юм. Учир нь Обама Каддафиг түлхэн унагасны дараа Ливи улсын хэт даврагч бүлэглэлүүд засгийн эрхэнд гарахын төлөө тэмцэлдэж, үймээн самуун дэгдээх болжээ. Тухайлбал, Баруун Ливийн Триполид олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, НҮБ-ын дэмжлэгтэй Засгийн газар засаглах болсон бол Зүүн Ливийн Тобрукт генерал Халифа Хафтарын засаглал тогтнох болсон. Эдгээрээс гадна өөрсдийгөө тунхагласан жижиг засгийн газрууд ч байдаг. Ерөнхийдөө тэдний хоорондын тэмцэл улс орныг нь хэдэн хэсэг болгон хуваасан гэхэд хилсдэхгүй. 

Баруун, Зүүн Ливи

Зүүн болон Баруун Ливи улс удахгүй албан ёсоор салах нь ойлгомжтой болжээ. Үүний үр дүнд улс төрийн болон газар зүйн маргаан үүсэх аюултай ба ард иргэдийнх нь ч амьдрал дордож мэдэх юм.

4 Сомалиланд

Энэ бүс нутгийн иргэд өөрсдийгөө бие даасан, хараат бус гэж боддог. Мөн Сомалиланд нь олон орнуудтай албан бусаар холбоо тогтоосон байдаг. Тиймээс ч энэ улсын Засгийн газрыг олон улсад де факто (албан бусаар) замаар хүлээн зөвшөөрдөг аж. 

Сомалиланд

Сомалиланд нь Сомали улсын баруун хойд хэсэгт байрладаг ба өөрийн гэсэн мөнгөн тэмдэгттэй, засгийн газартай, армитай юм. Тиймдээ ч Засгийн газрынхаа тусламжтайгаар өөрсдийгөө бусдаас хараат бус, бие даасан хэмээн тунхагласан. Гэсэн ч дэлхий нийт тэдний тунхаглалыг хэлбэр төдий л хүлээн зөвшөөрчээ.

5 Сербскийн Бүгд найрамдах улс

1992 онд Югослав улс задарч Словени, Серби, Хорват, Македон, Босни Герцоговин, Косово, Монтенегро гэсэн 7 улсад хуваагджээ. Тэдгээрээс Босни Герцоговины Бүгд Найрамдах Улс нь хорват үндэстнүүд голлосон Босни ба Герцоговины холбоо, серби үндэстнүүд голлосон Сербскийн Бүгд найрамдах улс гэсэн хоёр том өөртөө засах нэгжээс бүрддэг юм.

Сербскийн Бүгд найрамдах улс

Босничууд Сербскийн Бүгд найрамдах улсын тусгаар тогтнох хүсэлтийг хууль бус гэж үзжээ. Гэсэн ч Сербск-д оршин суудаг Сербүүд салан тусгаарлахын төлөө тэмцсээр байгаа аж. Мөн тэдний салан тусгаарлах анхны бүх нийтийн санал асуулгад саад учирч, хойшлогдсон тул ирэх 10-15 жилийн хугацаанд тусгаар тогтнож чадахгүй байх магадлалтай юм. Гэвч Америкийн судлаачид Сербскийн Бүгд найрамдах улс 2026 он гэхэд тусгаар тогтнож чадна хэмээн таамаглаж байна.

6 Шотланд

2014 онд Шотландчууд Их Британиас салан тусгаарлах бүх нийтийн санал асуулгыг явуулсан нь бүтэлгүйтсэн ч тэд хэзээ ч бууж өгөхгүй шинжтэй байна.  Өмнөх санал асуулгаар санал өгсөн Шотландчуудын 50% нь Их Британийн бүрэлдэхүүнд үлдэх хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ. Мөн Их Британийг Европын холбооноос гарах эсэх талаар санал асуулгад Шотландчуудын 62% нь Европын холбоонд үлдсэн нь дээр хэмээн үзсэн байна. Гэсэн ч Их Британи Европын холбооноос гарах шийдвэртээ бат зогссон билээ.

Шотланд

Магадгүй Британий уг шийдвэр нь Шотланчуудын дургүйцлийг хүргэж, үндэсний үзлийг сэргээсэн байж болох юм. Үүнийг зэрэгцээ тус орны анхны Ерөнхий сайд Никола Старжон нь ард иргэдийгээ салан тусгаарлаж, бие даасан улс болох саналыг дэмжинэ хэмээн илэрхийлсэн аж. Гэсэн ч Их Британийн Европын холбооноос гарах тухай асуудал одоо хүртэл тодорхойгүй байна. Мөн дотоодын бусад олон асуудлууд ч их байгаа билээ. 

Никола Старжон “Бид хэзээ гэдгийг нь мэдэхгүй ч, чадах бүхнээ хийж, заавал тусгаар тогтнолоо зарлах болно” гэж хэлжээ.

7 Баруун Сахар

Баруун Сахар бол уугуул иргэдийн "Полисарио фронт" хөдөлгөөн болон Марокко улсын дундах маргаантай бүс нутаг юм. 1991 оноос хойш НҮБ тус нутгийг эвлэрлийн тохиролцоонд хүрнэ хэмээн найдсаар байгаа. 

Зарим улсууд Марокког Баруун Сахарт бүрэн засаглалаа тогтооход дэмжлэг үзүүлдэг. Гэсэн ч ихэнх улсууд Баруун Сахарыг бие даасан улс хэмээн үздэг байна. Харин НҮБ энэ бүс нутгийг "Полисарио" эсвэл Мароккогийн алинд ч хамааруулж тооцдоггүй. Тиймээс ч НҮБ-аас баруун Сахарт бүх нийтийн санал асуулга явуулах гэж оролдож байсан бөгөөд хоёр тал тусгаар тогтнолын асуудлаа шийдэхийн тулд хэд хэдэн удаа яриа хэлэлцээр хийж байжээ.

Баруун Сахар

8 Фламандын Бүгд найрамдах улс

Фламандын тусгаар тогтнолын хөдөлгөөн нь 18-р зууны эхэн үед тус бүс нутаг Австрийн бүрэлдэхүүнд Өмнөд Нидерландын нэг хэсэг гэж тооцогдон орох болсноос эхэлжээ.

Харин XIX зуунд Фламандууд шинээр байгуулагдсан Бельги улсын бүрэлдэхүүнд багтаж Фландерс муж болсон түүхтэй.  2014 онд салан тусгаарлах үзэлтэй "Шинэ Фламандын холбоо" нам Бельгийн засгийн газарт анх удаагаа олонх болж чадсан юм.

Фламандын Бүгд найрамдах улс

Улаанаар тэмдэглэсэн нь Фландерс

Бельги нь өдгөө засаг захиргааны гурван бүсээс бүрдэж байна. Хойд хэсэгт нь нидерланд хэлээр ярьдаг Фландерс, өмнөд хэсэгт нь франц хэлээр ярьдаг Валлони муж байх бол нийслэлийг багтаадаг Брюссель мужид нь франц, нидерланд, герман хэлтнүүд холилдон амьдардаг. Эдгээрээс Бельгийн хүн ам болон нутаг дэвсгэрийн ихэнхийг бүрдүүлдэг, тусгаар тогтнолын хөдөлгөөн байнга явуулдаг нь Фламандууд юм. Түүнчлэн Антверп, Брюгге, Гент гэсэн эдийн засгийн  төв хотууд болон нийслэл Брюссель нь зэрэг нь Фландерсын нутаг дэвсгэрт бий. 

Фламандууд нь Валлоничуудаас зөвхөн хэл, соёлоороо бус улс төрийн үзэл баримтлалаараа ч ялгарна. Өмнө зүгийнхэн илүү либерал, социалист үзэлтэй бол Фландерст консерватив үзэл давамгайлна. Эдгээр олон хүчин зүйлсээс улбаалсан соёлын бахархал, эх оронч үзэл нь Фландерсын тусгаар тогтнолын хөдөлгөөнийг өөгшүүлж байдаг аж.

9 Абхаз

Абхаз гэж нэрлэгддэг бүс нутаг нь хэдэн зууны турш маргаантай байсаар ирсэн. Абхазийг Ромын эзэнт гүрний дараа Османы эзэнт гүрэн захирч, дараа нь Оросууд эрхшээлдээ оруулсан байна. Энэ хугацаанд Гүржүүд болон Абхазууд өөрсдийн хяналтаа алдаж, байнгын тогтворгүй байдалд оршсоор иржээ. 

 

Абхаз

Тухайлбал, Зөвлөлт Холбоот улсын засаглалын үед Абхаз нь Гүржийн бүрэлдэхүүн дэх өөртөө засах автономит бүгд найрамдах улс гэж тооцогдож байсан. Харин ЗХУ задран унасны дараа Абхазууд Гүржийн шинэ бие даасан улсаас салан тусгаарлахыг хүсэж, эцэстээ тэр нь Гүржийн армитай урт хугацааны цэргийн мөргөлдөөн үүсгэхэд хүргэжээ. Мөргөлдөөний улмаас олон мянган Гүржүүд алагдаж, хэдэн зуун мянган Абхазууд угсаатны цэвэрлэгээ нэрийн дор эх нутгаасаа хөөгдсөн гэдэг.

Үүний дараа Абхаз олон улсын хэмжээнд бүрэн хүлээн зөвшөөрөгдөж чадаагүй бөгөөд де факто л гэж зөвшөөрөгдсөн юм. Харин 2008 онд болсон Орос-Гүржийн мөргөлдөөний дараа ОХУ болон Никарагуа, Венесуэль, Науру, Вануату улсууд Абхазийг албан ёсоор хүлээн зөвшөөрчээ.

12
таалагдаж байна

5
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()