Бяцхан үрсдээ хадгаламж нээгээд зуны амралтаар нь сургалтад хамруулаарай

Жил бүрийн 6 дугаар сарын 1-ний Олон улсын "Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр"-ийг дэлхий нийтээрээ тэмдэглэн өнгөрүүлдэг. Манай улсын хувьд ч энэ баярыг “Эх үрсийн баяр” нэрээр өргөн дэлгэр тэмдэглэн эцэг эхчүүд, эмээ өвөө нар хайртай үр хүүхдүүдээ баярлуулдаг бол Капитрон банк ч өөрийн бяцхан харилцагч нарынхаа баярыг хуваалцан бэлэг барьдаг уламжлалтай. Тэгвэл энэ жилийг “Боловсрол, оюуны спортыг дэмжигч банк” уриан доор тэмдэглэн өнгөрүүлэхээр төлөвлөж, хүүхдийн хадгаламжийн урамшуулалт аянаа 2019.05.21 - 2019.06.07-ны өдрийг дуустал хугацаанд зарлалаа.

Бяцхан үрсдээ хадгаламж нээгээд зуны амралтаар нь  сургалтад хамруулаарай

Аяны хугацаанд Капитрон банканд хүүхдийн хадгаламж шинээр нээлгэсэн 100,000 төгрөгөөс дээш орлого бүрийг энэ зуны онцлох “Aladdin” киног IMAX-т үзэх тасалбар, “Интер” номын дэлгүүрээс 5,000 төгрөгийн ном худалдан авах эрхийн бичгээр урамшуулна. Таны хүүхэд 8 нас хараахан хүрээгүй бол бага насны хүүхдийг хөгжүүлэх “Креатив Бамбо” бүтээлч төвд эцэг эхийн аль нэгний хамт хүүхдийн жүжиг үзэх урилга, усан спорт сургалтын төвийн эрхийн бичиг гэх мэт олон төрлийн урамшууллыг хүртэх боломжтой юм.

Урамшууллын хугацаанд хийсэн орлого бүрийн 50,000 төгрөг тутамд нэг урамшууллын эрх олгох бөгөөд урамшууллын эздийг 2019 оны 6 дугаар сарын 8-ны өдөр шалгаруулж, таны хүүхдэд хамгийн хэрэгцээтэй зуны сургалтын эрхийн бичгүүдээр 10 хүүхдийг урамшуулах болно.

Мөн аяны хүрээнд нийт хүүхдүүдийнхээ дунд “Миний мөрөөдөл” гар бүтээлийн уралдааныг зарлаж байна. Таны хүүхдийн хийсэн Капитрон банкны логог тусгасан “Миний мөрөөдөл” гар урлал, уран зургийн бүтээл нь энэхүү уралдаанд оролцох эрхтэй болж 2019 оны 6 дугаар сарын 6-ны өдөр Монголын хүүхдийн ордны дугуйлангийн багш нарын шалгуураар шилдэг бүтээлээр тодорно.

Нийт 10 хүүхдийг гар бүтээлийн уралдааны шилдгээр шалгаруулж Капитрон банканд  100,000-250,000 төгрөгийн хадгаламжийг 3 хүүхдэд нээж өгөх бол үлдсэн 7 оролцогчыг  банкны гарын бэлгээр урамшуулна. Хүүхдийнхээ ирээдүйн төлөө хүсэл мөрөөдлийг нь биелүүлэх хуримтлал нээж, зуны амралтыг нь зугаатай өнгөрүүлээрэй. Урамшуулалт аяны талаар дэлгэрэнгүй мэдээллийг Капитрон банкны Улаанбаатар хотын салбар нэгжээс болон харилцагчийн мэдээллийн төвийн 1800-2020 дугаараас авна уу.

Ухаалаг ирээдүйн зүгт – Капитрон банк

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.