Хүн төрөлхтний нөхөн үржихүйн рекордууд

Та гудамжинд тааралдсан дурын хүнээсээ “Эмэгтэй хүн хамгийн залуудаа хэдэн настайдаа жирэмсэлж болох вэ” хэмээн асуугаад үзээрэй. Мэдээж тэд "өсвөр насандаа" гэж хариулах байх. Гэхдээ энэ бол зөв хариулт биш юм. Учир нь хүн бүр нэгэн ижил, тогтсон хэв маягаар амьдардаггүй шүү дээ. Ингээд та бүхэнд хүн төрөлхтний нөхөн үржихүйн талаарх сонирхолтой мэдээллийг хүргэж байна.

Хүн төрөлхтний нөхөн үржихүйн рекордууд
Аав ээжээ хайрлая!
Хаах
Сурталчилгаа

1 Олон байх тусмаа сайн

Та нэгэн зэрэг 8 ихэр төрүүлсэн эмэгтэй дэлхийн дээд рекордыг эзэмшдэг гэж бодож байвал эндүүрчээ.

Учир нь 1971 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр Австрали улсад Бродерик хэмээх гэр бүл 9 ихэр хүүхэдтэй болж байсан юм. 1970-аад онд ийнхүү нэг удаадаа олон хүүхэд төрүүлэх нь маш ховор үзэгдэл байсан болохоор эмч нар ч тун мэдлэг хомс байв. Харамсалтай нь, тэдгээр 9 хүүхдийн хоёр нь амьгүй төрсөн бол үлдсэн хүүхдүүд нь ердөө 6 хоногийн дараа бүгд нас баржээ.

Харин 1999 оны гуравдугаар сарын 26-ны өдөр Малайзад нэгэн эмэгтэй мөн адил 9 ихэр хүүхэд төрүүлжээ. Ээж нь хүүхдүүдээ чадах чинээгээрээ асарсан боловч нэг нь төрөөд ердөө 6 цагийн дараа нас барсан гэдэг.

Олон байх тусмаа сайн

2 Нэг эхнэрээс гарсан хамгийн олон хүүхэд

Орост 1700-аад оны үед Валентина Васильева хэмээх харц бүсгүй амьдралынхаа туршид нийт 69 хүүхэд төрүүлсэн байна. Тэднээс 16 нь хоёр ихэр байсан бол 7 нь гурван ихэр, 4 нь дөрвөн ихэр байжээ. Тэгэхээр Валентина 1725-1765 оны хооронд нийт 27 удаа жирэмсэлсэн гэсэн үг юм. Энэ хугацаанд тэрбээр хоёр удаа эндэж байсан гэдэг. Харин нөхөр нь түүнийг нас барсны дараа дахин гэрлэж, 18 хүүхэдтэй болсноор нийт 87 хүүхдийн эцэг болжээ.

Нэг эхнэрээс гарсан хамгийн олон хүүхэд

3 Нэг нөхрөөс гарсан хамгийн олон хүүхэд

Мулай Исмаю хэмээх эр амьдралынхаа туршид 500 эмэгтэйг жирэмсэн болгож байжээ. Түүнийг 1727 онд 81 насандаа нас барах үед нийт 800 гаруй хүүхэдтэй болсон хэмээн түүхэнд тэмдэглэсэн байдаг.

Нэг нөхрөөс гарсан хамгийн олон хүүхэд

4 Тээгч эхээс төрсөн хамгийн олон хүүхэд

Орчин үед хүмүүс тээгч эхээр дамжуулж хүүхэдтэй болох болсон. Тэр жишгийн дагуу Кэрол Хорлох гэх эмэгтэй нэг айлд гурван ихэр хүүхэд төрүүлж өгсөн ба тэрбээр амьдралынхаа туршид нийт 12 хүүхэд төрүүлтлээ тээгч эхээр “ажиллана” хэмээн хэлж байжээ.

Тээгч эхээс төрсөн хамгийн олон хүүхэд

5 Хамгийн сайн үрийн шингэний донор

Олон мянган жилийн турш үргүй хосууд хүүхэдтэй болох хүслээ гүйцэлдүүлж чадахгүй байсаар ирсэн. Гэтэл нэг л өдөр үрийн шингэний донор бий болж, олон хүмүүст итгэл найдвар бэлэглэх болсон юм. 1940-өөд онд анагаах ухаан яг энэ зүйлийг судалж байх үед Бертольд Виснер гэх залуу хүүхэдгүй хосуудад үрийн шингэнээ хандивлаж эхэлжээ. Мөн тэрбээр анагаах ухааны талаар бага зэрэг мэдлэгтэй байсан аж. Хэдийгээр бид түүний яг хэдэн хүүхэд хорвоод мэндэлснийг мэдэхгүй ч албан бус тоогоор ойролцоогоор 300-600 хүүхэд төрсөн гэж үздэг. Ямартай ч Виснерийн хүүхдүүд цаг хугацаа өнгөрөх тусам түүнтэй адилхан болж байсан гэдэг.

Хамгийн сайн үрийн шингэний донор

6 Дэлхийн хамгийн хөгшин хүүхэд

Жирэмслэлт дунджаар 280 өдөр буюу 9 сар үргэлжлэх ёстой. Гэтэл Беула Хантер хэмээх эмэгтэй 1944 оны гурван сард анх жирэмсэн болсноо мэджээ. Гэтэл тэрбээр ердөө гуравхан сарын дараа 3кг 100 гр эрүүл хүүхэд төрүүлсэн байна. Эмч нар хожим түүнийг бүхэл бүтэн 375 өдөр жирэмсэн байсан ба хүүхдийн өсөлт маш удаан байсан учир мэдэгдэхгүй байсан гэж дүгнэжээ.

Дэлхийн хамгийн хөгшин хүүхэд

7 Дөнгөж төрсөн хамгийн том нярай

Анна Бейтс нь 210 см өндөр, аварга том биетэй эмэгтэй байжээ. Тиймээс ч түүний хүүхэд том төрөх нь ойлгомжтой байсан юм.

1879 онд Анна бүхэл бүтэн 36 цаг төрөхийн орон дээр хэвтсэний дараагаар эмч нар түүнээс ойролцоогоор 10кг том охин гаргаж авчээ. Харамсалтай нь охин ердөө 11 цаг л амьдарсан гэдэг. Анна дахин хэзээ ч хүүхэд төрүүлээгүй юм.

Дөнгөж төрсөн хамгийн том нярай

8 Дөнгөж төрсөн хамгийн бяцхан нярай

Дутуу төрсөн хүүхдийг амьдруулахын тулд анагаах ухаан олон зуун жилийн турш тэмцсээр ирсэн билээ. Эрт үед дутуу төрсөн хүүхдийг аварч чаддаггүй байсан бол сүүлийн үед техник технологийн тусламжтайгаар олон хүүхэд эрүүл саруул өсөж торнин, хорвоогийн тоосыг хөдөлгөх болсон юм. 2004 оны аравдугаар сарын 24-ний өдөр Амилия Соня Тейлор хэмээх бүсгүй жирэмсэлснээсээ хойш ердөө 24 сарын дараа 280 грамм охин төрүүлжээ. Түүний охин эмнэлэгт нийт 4 сар эмчлүүлсэн гэдэг.

Дөнгөж төрсөн хамгийн бяцхан нярай

9 Хамгийн залуу аав

Та 11 настайдаа юу хийж явсан бэ? Тоглоом тоглож, зурагт ном уншиж, хүн аалз шиг болох юмсан хэмээн мөрөөдөж л байсан байх даа. Харин Шон Стюарт өөрийгөө бусад хүүхдүүд шиг гадаа хөл бөмбөг тоглож цагийг өнгөрөөхөд хэтэрхий хөгшин гэж бодсон бололтой. Учир нь тэрбээр 11 настайдаа 15 настай охинтой үерхдэг байсан ба 12 нас хүрэхээсээ 2 сарын өмнө анхны хүүхдээ өлгийдөн авчээ.

Хамгийн залуу аав

10 Хамгийн залуу ээж

Өнөөдрийг хүртэл дэлхийн хамгийн залуу ээж гэх нэрийг Перу улсад төрж өссөн Лина охин зүүдэг нь үнэхээр аймшигтай.

Түүний сарын тэмдэг ердөө 8 сартай байхад нь ирж байсан бол хөх нь 4 настайгаас нь ургаж эхэлжээ. Улмаар түүний эцэг, эх охиноо 5 настайд нь жирэмсэн болсныг олж мэдээд ихэд цочирдон, хэн тийм болгосныг асуухад тэрбээр юу ч дуугараагүй гэдэг.

Охин ч төрж, эрүүл саруул хөөрхөн хүүтэй болсон ба хүүхэд нь төрсөн ээжийгээ "эгч" хэмээн бодсоор өссөн юм. Гэвч хүү 10 нас хүрээд бүхнийг мэдсэн бөгөөд үнэнийг хүлээн зөвшөөрөлгүй тэр чигтээ ээжийгээ "эгч" хэмээн бодож амьдрахаар шийджээ.

Хөөрхий охины тухай сонссон нэгэн кино компани амьдралаар нь баримтат кино хийхийг хүсэж, түүнд олон мянган доллар амласан ч боловч тэрбээр эсэргүүцжээ. Лина одоо том болж сургуульд сурч, бусдын л адил ажиллаж, хөдөлмөрлөн нийгэмд байр сууриа эзлэн амьдарч байгаа аж.

Хамгийн залуу ээж

11 Хамгийн өндөр насандаа аав болсон хүн

Лес Колли хэмээх эр 93 насандаа отгон хүүхдээ төрөхийг харжээ. Тэрбээр залуудаа уурхайчин байсан бөгөөд 100 насандаа хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн юм.

Хамгийн өндөр насандаа аав болсон хүн

12 Хамгийн хөгшин ээж

Мария дель Кармен Бусада де Лара 2006 оны арван хоёрдугаар сарын 29-нд хоёр ихэр хүүхэд төрүүлэхэд анагаах ухааны салбарынхан тэр чигтээ алмайрч байв. Яагаад гэж үү? Учир нь үргүйдэлтэй байсан тэрбээр эмчилгээ хийлгэснийхээ үр дүнд 67 насандаа хүүхэд төрүүлж чадсан юм.

Хамгийн хөгшин ээж

13 Хамгийн залуу эмээ, өвөө

Фейл Райт гэх Англи эр 29 насандаа өвөө болж байжээ. Түүний охин 14 настайдаа хүүхэд төрүүлж аавыгаа дэлхийн хамгийн залуу өвөө болгосон гэдэг.

Харин Нигер улсын нэгэн эмэгтэй 17 настайдаа зээтэй болсон байдаг. Тэрбээр Аккири хэмээх цэргүүдэд үйлчилдэг эмэгтэйчүүдийн нэг байсан бөгөөд тухайн үед цэргүүд бага насны охидыг маш ихээр хүчирхийлдэг байсан аж. Ийнхүү нэг цэрэг түүнийг 8 настай байхад нь жирэмсэн болгож байжээ. Харамсалтай нь түүний хувь заяаг охин нь давтана гэж хэн мэдэх билээ.

Хамгийн залуу эмээ, өвөө

14 Догь эмээ

АНУ-ын иргэн Аугуста Бунге амьд байхдаа өөрийн 7 үеэ харж чадсанаараа дэлхийн рекордыг эзэмшдэг юм. Түүний хамгийн бага ач нь 1989 онд төрөхөд тэрбээр 109 настай байжээ. Мөн ач нь түүнийг эмээгийн эмээгийн эмээгийн эмээгийн эмээгийн эмээ гэж дууддаг байсан гэдэг. 

Түүнчлэн Сара Кнаусс гэх эмэгтэй 119 насандаа өөрийн 7 дахь үеэ харж байсан юм.

Догь эмээ

41
таалагдаж байна

3
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()