12 сарын нэршил ямар утгатай, хаанаас үүсэлтэй вэ?

Барууны орнууд жилийн 12 сарыг азичууд шиг энгийн тоолдоггүй, харин оноосон нэр тус бүрд нь өгсөн байдгийг та бид мэднэ. Тэгвэл "January", "Январь" гэх мэт нэрс ямар утгатай, хаанаас үүсэлтэй болохыг сонирхож байсан уу? Ингээд танд жилийн 12 сарын өрнө дахины нэршлүүдийн талаарх мэдээллийг хүргэж байна.

12 сарын нэршил ямар утгатай, хаанаас үүсэлтэй вэ?
Аав ээжээ хайрлая!
Хаах
Сурталчилгаа

1 "January" (Нэгдүгээр сар)

Нэгдүгээр сар үргэлж календарийн эхэнд байгаагүй юм. Эртний Ромчуудын жил нь гуравдугаар сараас эхлээд 10 сарын турш үргэлжлэх буюу 12-р сард дуусдаг байжээ. Тиймээс ч 1, 2 - р  саруудад хэдэн зуун жилийн турш нэр байгаагүй юм. МЭӨ 690 онд Помпилиус хаан Ромын календарийг шинэчилж Ромын үүд хаалга, эхлэлийн бурхан Жанусын нэрээр нэгдүгээр сарыг Жануар хэмээн нэрлэжээ. 

"January" (Нэгдүгээр сар)

2 "February" (Хоёрдугаар сар)

Эртний Ромчууд жилийнхээ эцэст “Фебруа” нэртэй баяр тэмдэглэдэг байжээ. Помпилиус хаан Ромын тоололд жилийг 12 сартай болгоод хамгийн сүүлийн сарыг тэрхүү баярын нэрээр нэрлэсэн байсан аж. Харин 1582 онд Пап Грегори календарийг дахин шинэчилж ихэнх барууны орнуудад жилийн эхлэлийг 1-р сараар эхэлж байхаар өөрчилсөн юм. Англи болон Америкийн колони орнуудын хувьд шинэ жилийг 1752 он хүртэл 2-р сард тэмдэглэсээр ирсэн. Хамгийн сонирхолтой нь Ромчууд  2-р сарыг 28 хоногтой байхад их үүрэг гүйцэтгэсэн гэнэ шүү.

"February" (Хоёрдугаар сар)

3 "March" (Гуравдугаар сар)

МЭӨ 690 он хүртэл барууны орнууд жилийн эхний сарыг 1 биш 3-р сар гэж үздэг байв. Учир нь Ромчууд 1,2 - р сарын турш (хуучин он болон шинэ оны хоорондох 2 сар) дайн тулаанаа зогсоож сэлмээ хураацгаахыг уриалдаг заншилтай байсан ба энэ нь дайн 3 сарын 1-ээс үргэлжилнэ гэх утгыг илэрхийлдэг байсан аж. Үүнээс улбаалж мэргэжилтнүүд Ромчууд 3-р сарыг Ромын дайны бурхан Марсын нэрээр нэрлэсэн гэж үздэг байна. Оксфордын Англи хэлний толь бичигт ч ийнхүү тайлбарласан байдаг. 

"March" (Гуравдугаар сар)

4 "April" (Дөрөвдүгээр сар)

4-р сарын нэр түүхчдийг хэдэн зуун жилээр гайхшруулсаар ирсэн. Учир нь Ромын календарьд энэ сар жилийн “2 дахь” сар байсан ба зарим хүмүүс уг нэрийг латинаар “хоёрдугаар” хэмээх үгнээс гаралтай гэж үздэг ажээ. Харин өөр хэсэг хүмүүс латин хэлний “aperire” буюу “дэлбээгээ нээх” гэсэн үгтэй холбож тайлбарладаг. Мөн 4-р сарыг Грекийн хайр, гоо сайхны бурхан Афродитагийн нэрээр нэрлэсэн гэж боддог хүмүүс ч бий. Гэхдээ л жинхэнэ уг гарвалыг нь хэн ч мэддэггүй юм.

"April" (Дөрөвдүгээр сар)

5 "May" (Тавдугаар сар)

5-р сарын нэрийг байгаль дэлхий болон ургаж буй ургамал, ногооны хамгаалагч Грекийн охин тэнгэр Маяаг хүндэтгэн өгсөн гэдэг. Маяа магадгүй Грекийн бурхдуудаас хамгийн бага танигдсан нь байх. Домогт өгүүлснээр Маяа бол Дэлхийг мөрөн дээрээ авч явсан Атласын охин бөгөөд бурхдын элч Гермесийн эх билээ. Мөн тэрбээр эх дэлхийн бурхан гэдгээрээ алдартай. Тиймээс хавар цагийн сарыг түүний нэрээр нэрлэсэнд гайхах зүйл үгүй юм.

"May" (Тавдугаар сар)

6 "June" (Зургаадугаар сар)

Ромчууд 6-р сарыг хайр болон гэрлэлтийн бурхан Жуногийн нэрээр нэрлэжээ. Түүний Грек хувилбар болох Хератай адил тэрбээр Ромын дээд бурхан Юпитертэй гэрлэсэн ба бурхдуудын хатан хаан гэгддэг юм. Мөн 6-р сар нь зуны дунд сар учраас барууны орнуудад гэрлэхэд хамгийн таатай сард тооцогддог.

"June" (Зургаадугаар сар)

7 "July" (Долдугаар сар)

Эртний ромын календарь 3-р сараас эхэлдэг байсан болохоор 7-р сар нь жилийн 5-р сар болж таарч байжээ. Иймээс уг сар нь латинаар “5 дахь” гэсэн утгатай “Квинтилис” хэмээн нэрлэгдэж байсан. Гэвч МЭӨ 44 онд 7-р сарыг уг сард төрсөн Юлий Цезарийн нэрээр нэрлэх болжээ.

"July" (Долдугаар сар)

8 "August "(Наймдугаар сар)

8-р сар урьд нь “Сикстилла” буюу латинаар “6 дахь” гэж нэрлэгддэг байжээ. Гэвч Август Цезарийг ромын удирдагч болох үед түүний нэрээр нэрлэх болсон юм. Юлий Цезарийн ач хүү Августус бага байхдаа Октавиан гэдэг нэртэй байсан ба  Ромын эзэнт гүрний хаан ширээнд суухдаа Августус буюу “Ариун буюу хүндэт” хэмээх утгатай нэрийг авсан гэдэг.

"August "(Наймдугаар сар)

9 "September" (Есдүгээр сар)

“Septem"-ийн язгуур нь латинаар “7” гэсэн утгатай ажээ. Гэвч 7 болон 8-р саруудтай адил өнөөдрийн календарьд саруудын дугаарлалт бага зэрэг өөрчлөгдсөн билээ. 

"September" (Есдүгээр сар)

10 "October" (Аравдугаар сар)

Эрт үед Ромчууд Аравдугаар сарыг жилийн 8-р сар гэж үзэж, найм буюу "octo" гэж нэрлэдэг байсан. Хэдийгээр календарь хэдэн зууны өмнө өөр дараалалтай болсон ч сарын үндсэн нэрүүд нь хэвээр хадгалагдан үлдэж одоо хүртэл ашиглагдаж байгаа аж.

"October" (Аравдугаар сар)

11 "November" (Арван нэгдүгээр сар)

9 болон 10-р сартай адил 11-р сарын нэрийн утга гайхалтай энгийн байдаг. "Novem” язгуур нь латинаар ес гэсэн утгатай болохоор Ромчууд жилийн 9 дэх сарыг ийнхүү нэрлэжээ. Гэхдээ нэрээсээ илүү уг сар нь өөрөө илүү гайхалтай билээ.

"November" (Арван нэгдүгээр сар)

12 "December" (Арван хоёрдугаар сар)

Жилийн төгсгөл 12-р сард тохиодог нь орчин үеийн болон эртний Ромын календарийн ижил төстэй ганц зүйл нь юм. Гэхдээ саруудыг тооны дарааллаар нэрлэдэг загвар нь хэвээрээ байгаа билээ. “Decem” гэх язгуур нь латинаар 10 гэсэн утгатай гэдгийг ойлгоход нэг их ухаан шаардахгүй биз ээ.

"December" (Арван хоёрдугаар сар)

6
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()