Хомхойг хормын дотор арилгах аргууд

Дэлхий дээрх нас биед хүрсэн хүмүүсийн гуравны нэг нь хомхой үүсгэгч вирусийг тээж явдаг. Харамсалтай нь энэхүү вирус биед ороод алга болдоггүй ба таны мэдрэлийн эс дотор амьдардаг байна. Мөн хүний дархлалын систем муудах үед уг вирус идэвхжиж аман дээр хомхой гарах нь бий. Ингээд танд судалгаагаар батлагдсан хомхой арилгах хялбар, үр дүнтэй байгалийн аргуудыг танилцуулж байна.

Хомхойг хормын дотор арилгах аргууд

1 Амин (essential) тос

Гааны тос болон цайны модны тос нь вирус, бактерийн эсрэг ариутгах үйлчилгээтэй ба судалгаагаар эдгээрийг хомхойн эхний шатанд түрхвэл цэврүү үүсдэггүй болохыг баталжээ.

Эдгээр тосноос 1 юм уу, 2 дуслыг 1 цайны халбага кокос эсвэл оливын тосоор шингэрүүлж бөөрөнхий хөвөнд шингээж хэрэглээрэй. 

Амин (essential) тос

2 Витамин C

Дархлалын системийг дэмждэг Витамин C нь антиоксидантаар баялаг байдаг. Тиймээс та C витаминаар баялаг хоол хүнс тогтмол хэрэглэвэл өөрийн дархлаагаа сайжруулж чадах юм.

Витамин C

3 Сармис

Сармис нь нянгийн эсрэг байгалийн гаралтай хүчтэй зэвсэг бөгөөд хавдрыг бууруулж, эдгэх хугацааг түргэсгэдэг. Мөн та хомхойн эхний загатнадаг үед нь сармисыг шууд түрхвэл цэврүү үүсэхээс сэргийлж чадна.

Сармис

4 Нимбэгтэй уруул өнгөлөгч

Нимбэгтэй уруул өнгөлөгч нь хомхойд маш үр дүнтэй ургамлын гаралтай эмчилгээ болдог. Учир нь үүнд бактерийн эсрэг шинж чанараараа танигдсан ургамлын охиуд агуулагддаг юм. Мөн та хомхой гарсан үедээ тогтмол хэрэглэж чадвал эдгэрэлтийг 2 дахин түргэсэх болно шүү.

Нимбэгтэй уруул өнгөлөгч

5 Алое Вера

Хомхой нь бактериас болж үүсдэггүй ч гэлээ халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор алое хэрэглэвэл үр дүнтэй байдаг.

Энэхүү ургамал нь өвчин намдааж, эдгэрэлтийг түргэсгэхэд тусалдаг. Та 2 см урттай алое аваад гадна хальсыг нь хуулж, наалдамхай тунгалаг гелийг нь хомхой дээрээ тавиад 20 минут байлгаарай. Сануулж хэлэхэд гель нь маш гашуун учраас түрхсэнийхээ дараа уруулаа долоохгүй байвал зүгээр. Эмчилгээг өдөрт хэд хэдэн удаа давтаарай. Хэрвээ уг ургамал олдохгүй бол савтай алое вера хэрэглэж болно шүү.

Алое Вера

6 Чихэр өвс

Чихэр өвсөнд вирусийн эсрэг үйлчилгээтэй гликиризмын хүчил агуулагддаг ба хүмүүс шарх эдгээх зорилгоор үндсийг нь олон жил хэрэглэсээр ирсэн билээ. Та чихэр өвсний үндсийг хомхой дээрээ шууд түрхэж болохоос гадна капсулаар нь ч ууж болно.

Чихэр өвс

7 Эхинацея (малгай цэцэг)

Эхинацея бол хамгийн хүчтэй дархлалын систем сэргээгчүүдийн нэг  билээ. Та үүнийг өдөр тутамдаа шингэнээр болон үрэл хэлбэрээр нь хэрэглэж болно.

Эхинацея (малгай цэцэг)

8 Витамин Е

Витамин Е нь гэмтсэн арьсны эсийг нөхөн төлжүүлж, шинээр ургах явцыг түргэсгэхэд тусалдаг. Та Е витамины тосыг шууд гэмтсэн арьсан дээрээ түрхэж болохоос гадна Е Витаминаар баялаг хоол хүнсийг түлхүү хэрэглэж байгаарай.

Витамин Е

7
таалагдаж байна

3
таалагдахгүй байна

Фейсбүүк сэтгэгдэл

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()