Иран хүмүүсийг яагаад Араб гэж дуудаж болохгүй вэ?

Ихэнх хүмүүс Ойрх Дорнодод амьдардаг лалын шашинтан бүрийг, ялангуяа Иранчуудыг Араб гаралтай гэж эндүүрдэг билээ. Иран гэдэг нь өөрөө "Ари хүмүүсийн нутаг" гэсэн утгатай үг юм. Тиймээс Иранчууд нь Арабын орнуудын нэгд багтдаггүй ба тэднээс огт өөр гарал угсаатай юм.

Иран хүмүүсийг яагаад Араб гэж дуудаж болохгүй вэ?

1 Уг гарал

Эх хэл нь Араб байдаг хүмүүсийг Араб гаралтай гэж ойлгож болно. Уламжлал ёсоор Арабын хойг дахь нүүдэлчдийг Араб хүмүүс гэж дууддаг бөгөөд орчин үед Мавританигаас баруун өмнөд Иран хүртэлх газар нутгийг түүнд хамруулах болжээ.

Харин Иран дахь янз бүрийн үндэстний цөөнхөөс бусад нь Перс гаралтай байдаг.

Уг гарал

Персүүдийн түүх  Вавилон улсыг чөлөөлсөн Кир хааны үеэс буюу МЭӨ 528 оноос эхэлдэг. Кир хаан өөрийн гэсэн хаант улсыг байгуулаад зогсохгүй хүний эрхийн анхны тунхаглал болох "Кирийн хуйлмал бичиг"-ийг бичсэн билээ. Тэр нь өдгөө Лондоны музейд хадгалагдаж байна. Араб болон Персийн түүх МЭ 7-р зуунд Арабчууд Персийн эзэнт гүрнийг эзлэх үед л нийлсэн юм.

2 Шашин шүтлэг

Хэдийгээр одоо үед цөөхөн Иранчууд шүтэж байгаа хэдий ч дэлхийн хамгийн эртний шашнуудын нэг болох зороастризм нь Персуудын гол шашин байжээ. Заратустр гэгээний үүсгэсэн энэхүү шашин нь Ахура Мазда хэмээх бурхныг шүтдэг аж. Мөн орчин үеийн Иранчуудын тэмдэглэдэг Науриз болон Сури, Ялдагийн баяр нь зороастризмаас үүдэлтэй юм.

Шашин шүтлэг

Гэвч 7-р зууны үед Арабчууд Персийг эзэлсний дараа зороастризмийг лалын шашнаар орлуулжээ. Орчин үед Иранчууд лалын цөөнхийн урсгал болох Шийтийг дагадаг бол ихэнх Арабчууд Сунни урсгалд хамаардаг.

3 Хэл

Перс буюу фарси болон Араб хэлийг нэг гаралтай гэж зарим хүмүүс боддог ч үнэндээ Перс хэл нь Индо-европ, харин Араб нь семит гаралтай юм. Исламын байлдан дагуулалтын өмнө эртний Перс хэл Паллави, Арамис, Аустестит зэрэг эртний цагаан толгойгоор бичигддэг байжээ. Гэвч Арабчууд 7-р зуунд шашныг нь сольсонтой адилаар Персүүдэд Араб цагаан толгойг тулгасан байна. 

Хэл

9-р зуунд Персүүдийн байгуулсан Тахиридын эзэнт гүрэн Арабчуудыг хөөсний дараа п, я, г, ж гэсэн Араб хэлэнд байдаггүй үсгүүдийг Араб цагаан толгойд нэмжээ. Хэдийгээр орчин үеийн Перс хэлэнд Араб хэлнээс зээлээр авсан олон үгс байдаг ч энэ 2 хэлийг ижилхэн гэж үзэх нь том эндүүрэл юм. 

15
таалагдаж байна

3
таалагдахгүй байна

Фейсбүүк сэтгэгдэл

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()