Түүхэнд хамгийн өндөр үнээр зарагдсан 10 гэрэл зураг

Зарим хүмүүст гэрэл зураг гэдэг энгийн нэг цаасан дээр буусан дүрс шиг л санагддаг байх. Гэхдээ тэдгээр зургуудын цаад утга учир болоод түүхийг мэдэх хүмүүс ямар чухал болохыг нь ойлгож хүлээж авдаг. Тиймдээ ч олон хүмүүс өөрийн хүссэн зургаа худалдаж авахын тулд хэдэн саяыг ч хамаагүй зарцуулах нь бий. Ингээд та бүхэнд дэлхийн хамгийн өндөр үнээр зарагдсан 10 гэрэл зургийг танилцуулж байна.

Түүхэнд хамгийн өндөр үнээр зарагдсан 10 гэрэл зураг
Аав ээжээ хайрлая!
Хаах
Сурталчилгаа

10 "Тобольский кремль" (2009) - 1.75 сая ам.доллар

ОХУ-ын Ерөнхийлөгч асан Дмиитрий Медведев өөрийн биеэр авсан Сибирь нутгийн цорын ганц ордон "Тобольский кремль"-ийн зургаа сайн үйлсийн дуудлага худалдаан дээр 1.75 сая ам.долларын үнээр заржээ.

"Тобольский кремль" (2009) - 1.75 сая ам.доллар

9 "Жаалхүү Билли" (Billy the Kid)-гийн хөрөг (1880) - 2.3 сая ам.доллар

Цуутай ковбой болох Жаалхүү Билли нь 21 нас хүрэхээсээ өмнө 20 хүнийг буудан хороож Америк даяар алдаршиж байсан юм. Тэр үеэс хойш түүний амьдралын тухай хийгдсэн олон ном зохиол, кино үзэгчдийн хүртээл болсноор Жаалхүү Билли бүх цаг үеийн хамгийн алдартай ковбой болж чадсан юм. Тийм учраас түүний бүрэн төрхийг буулгасан цорын ганц хөрөг зураг 2011 онд 2.3 сая ам.доллараар зарагджээ.

"Жаалхүү Билли" (Billy the Kid)-гийн хөрөг (1880) - 2.3 сая ам.доллар

8 "Нэргүй" (1985) - 2.7 сая ам.доллар

Гэрэл зурагчин Синди Шерманы (Cindy Sherman) "Нэргүй" гэх тус зураг 2010 онд 2.7 сая ам.долларын үнээр зарагдсан юм. Энэхүү зургийг урлаг судлаачид Шерманыг орчин үеийн хэтэрхий амьд бус харагддаг загвар өмсөгчдийг шүүмжлэх үүднээс үхсэн мэт төрхтэй хүний зураг авсан байх таамагладаг бөгөөд Шерман өөрөө "Би ямар нэг тодорхой зорилготой энэ зургийг аваагүй. Харин 80-аад оны үед мэдэрч байсан мэдрэмжээ буулгахыг хичээсэн юм" гэж хэлсэн байна.

"Нэргүй" (1985) - 2.7 сая ам.доллар

7 "Сарны гэрэлтэй нуур" (1904) - 2.9 сая ам.доллар

Зурагчин Эдвард Стайхены (Edward Steichen) 1904 онд авсан хамгийн алдартай зураг болох "Сарны гэрэлтэй нуур" нь 2006 онд  2.9 сая ам.доллараар зарагдсан аж. Энэхүү зураг нь хамгийн анхны өнгөт гэрэл зургуудын нэг бөгөөд гэрэл болон сүүдрийг гайхалтай тусгаж чадсанаараа орчин үеийн урлаг судлаачид дунд нэлээд алдартай болсон байна.

"Сарны гэрэлтэй нуур" (1904) - 2.9 сая ам.доллар

6 "Лос Анжелес" (1998) - 2.9 сая ам.доллар

Гурал зурагчин Андреас Гурскын (Andreas Gursky) дарсан Лос-Анжелесын гэрэл зураг 2.9 сая ам.долларын үнэд хүрчээ. Энэ зураг нь Лос Анжеласыг хот биш хавтгай талбай дээрх том уран зураг шиг харуулж чадсанаараа олон хүмүүсийн анхаарлыг татаж чаджээ.

"Лос Анжелес" (1998) - 2.9 сая ам.доллар

5 "99 цент II" (2001) - 3.3 сая ам.доллар

Андреас Гурскын бас нэгэн бүтээл болох өргөн хэрэглээний бүтээгдэхүүнүүдийг өрсөн супермаркетын зураг 3.3 сая ам.долларын үнэд хүрсэн байна. Андреас Гурск "99 цент" нэртэй төслийн дагуу авсан хоёр зургийн нэг нь энэ бөгөөд тэрбээр хоёуланг нь компьютераар янзалж хүний нүдэнд илүү сайн тусахаар болгосон байх магадлалтай гэнэ.

"99 цент II" (2001) - 3.3 сая ам.доллар

4 "Амиа алдсан дайчид ярьж байна" (1992) - 3.6 сая ам.доллар

Канадын зурагчин Жефф Уолл (Jeff Wall)-ийн дарсан гэрэл зураг 2012 онд 3.6 сая ам.доллараар зарагджээ. "Амиа алдсан дайчид ярьж байна" нэртэй энэхүү зураг дээр байгаа цэргүүд нь үнэндээ жүжигчид юм. Тэд Афганистаны дайны үеэр дайсны отолонд өртөн амиа алдсан Улаан армийн цэргүүдийн дүрд хувилсан бөгөөд тэднийг илүү үнэншилтэй харагдуулахын тулд компьютер ашигласан зассан байна. Энэ нь үр дүнгээ өгч олон хүмүүс тус зургийг үнэхээр бодит мэт харагддаг болохыг магтсан юм.

"Амиа алдсан дайчид ярьж байна" (1992) - 3.6  сая ам.доллар

3 "Эрхэм дээдэст зориулав" (1973) - 3.7 сая ам.доллар

Британийн зураачид болох Гилберт Прош болон Жорж Пассмор (Gilbert Prosh. George Passmore) нарын энэхүү гэрэл зургийн эвлүүлэг 3.7 сая ам.долларын үнэд хүрсэн байдаг. Гилберт Прош болон Жорж Пассмор энэхүү гэрэл зургийн цуглуулгыг бүтээхдээ өөрсдийн согтуу байх мөчүүдийн зургийг ашигласан нь тухайн үедээ томоохон шуугиан дэгдээж урлаг шүүмжлэгч нарыг алмайруулж байжээ.

"Эрхэм дээдэст зориулав" (1973) - 3.7 сая ам.доллар

2 "Нэргүй" (1981) - 3.8 сая ам.доллар

Гэрэл зурагчин Синди Шерманы 7 дахь "Нэргүй" зураг 3.8 сая ам.долларын үнэд хүрчээ. Синди Шерман энэхүү зургийн цаадах санааг "Зул сарын баярын дараа 20-н хэдтэй бүсгүй ээжийнхээ нөхөрт гарах болж байна уу, шинэ амьдрал зохиоход энэ тэр хэрэг болно гэж үглэхээс залхсан байдалтай байгааг харуулахыг зорьсон" гэж тайлбарлажээ. Урлаг сонирхогч нарч түүний энэ санааг ойлгосон бололтой энэхүү зургийг орчин үеийн гэрэл зургийн сор болсон бүтээлүүдийн нэгт үнэлэх болсон байна.

"Нэргүй" (1981) - 3.8 сая ам.доллар

1 "Рейн II" (1999) - 4.3 сая ам.доллар

Андреас Гурскын хамгийн өндөр үнэд хүрсэн бүтээл бол Рейн II юм. Франц, Германы Рейн мөрнийг харуулсан тус зураг 2011 онд 4.3 сая ам.долларын үнэд хүрч бүх цаг үеийн хамгийн өндөр үнэтэй гэрэл зургаар тодорчээ. Андреас Гурск энэхүү зургаа "Рейн бол том мөрөн. Харин энэ өнцгөөс харвал хүүхэд хүртэл туулж болохоор горхи мэт харагдаж байгаа. Би үүгээрээ амьдрал гэдэг өнгөцхөн харвал горхи шиг гүехэн хирнээ үнэндээ мөрөн шиг гүнзгий гэдгийг харуулахыг хичээсэн юм" гэж тайлбарлажээ.

"Рейн II" (1999) - 4.3 сая ам.доллар

15
таалагдаж байна

7
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()