Яарсан үедээ хийж идэх "Бяслагтай макарони"-ийн 5 жор

Хэдийгээр маш их өлсөж байсан ч хоол хийж идэхээс залхуурах үе хүн бүхэнд тохиолддог. Тэгвэл бид танд Америк, Канадуудын идэх дуртай, хялбархан хийж болдог бяслагтай макарониг мэргэжлийн тогооч шиг хийх аргыг зааж өгье. Та доорх жоруудаас өөрт таалагдсанаа сонгож, галт тогоондоо цагийг хөгжилтэй өнгөрүүлээрэй.

Яарсан үедээ хийж идэх "Бяслагтай макарони"-ийн 5 жор

1 Уламжлалт макарони

Орц:

-300 гр гоймон

-Чимх давс

-30 гр цөцгийн тос

-100 гр хагас хатуу бяслаг

Хийх арга:

Гоймонгоо давстай усанд чанаж болгоод шүүж авч, цөцгийн тосоо хийж хутгана. Дээрээс нь үрсэн бяслагаа цацаж, хайлсных нь дараа таваглаад идээрэй.

Уламжлалт макарони

2 Бяслаг, мөөг, бууцайтай макарони

Орц:

-250 гр гоймон

-4-5 хумс сармис

-2 хоолны халбага цөцгийн тос

-2 хоолны халбага гурил

-550 мл сливки

-½ цайны халбага давс

-1 чимх нунтаг хар перец

-1 цайны халбага хуурай амтлагч

-50–60 гр хагас хатуу бяслаг

-340 гр дарсан халуун чинжүү

-125 гр бууцай

-3-4 шинэ мөөг.

Хийх арга:

Гоймонгоо чанаад уснаас нь шүүж авна. Сармисаа жижиглэж хэрчээд 1-2 минутын турш улайтал нь цөцгийн тосонд хуураад дээрээс нь  гурил, сливки, давс, чинжүү болон амтлагчаа хийж хутгаарай.

Бэлэн болсон зуурмаг дээрээ үрсэн бяслагаа цацаад, хайлсных нь дараа гоймон, чинжүү, бууцай, мөөгөө хийж, 4-5 минутын дараа гал дээрээсээ аваарай.

Бяслаг, мөөг, бууцайтай макарони

3 Бяслаг, авокадотой макарони

Орц:

-2 ширхэг авакода

-2 цайны халбага нимбэгийн шүүс

-50 гр цөцгийн тос

-60 гр гурил

-500 мл сүү

-½ цайны халбага давс

-1 чимх нунтаг хар перец

-300 гр пармезан  бяслаг

-50 гр чеддер бяслаг

-300 гр чанасан гоймон

Хийх арга:

Авакодаг жижиг дөрвөлжин хэлбэртэй хэрчээд, бага зэргийг нь нимбэгийн шүүстэй хольж хутгана.

Мөн цөцгийн тосоо хайлуулж, дээрээс нь гурилаа хийгээд зөөлөн гал дээр 2-3 минутын турш хуураарай. Дараа нь гурил дээрээ сүү, давс, хар перецээ хийгээд сүмсээ өтгөрч, цөцгий мэт болтол нь буюу 5 минутын турш хуурах шаардлагатай.

Сүүлд нь нимбэгтэй авакода болон нунтаг бяслагаа цацаад, гоймон дээрээ сүмсээ хийж, хэрчсэн авакодагаараа чимэглэхэд л хангалттай юм.

Бяслаг, авокадотой макарони

4 Шар айраг, гахайн мах, бяслагтай макарони

Орц:

-3 хоолны халбага цөцгийн тос

-3 хоолны халбага гурил

-240 мл шар айраг

-240 мл сүү

-180 г чеддер эсвэл өөр төрлийн хатуу бяслаг

-½ цайны халбага давс

-1 чимх нунтаг хар перец

-450 гр чанасан гоймон

-8 ширхэг гахайн мах \бекон\

-150 гр талхны үйрмэг \сухар\

-2 хоолны халбага оливын тос

-1 хоолны халбага жижиглэж хэрчсэн ногоон сонгино

Хийх арга:

Цөцгийн тосоо хайруулын тавганд халаагаад гурилаа хийж, 1-2 минутын турш хуурна. Дээрээс нь шар айраг болон сүүгээ нэмээд 2-3 минутын турш өтгөртөл нь зөөлөн гал дээр буцалгах хэрэгтэй. Дараа нь бяслаг, гахайн мах, давс, хар перецээ хийнэ.

Бялуу хийдэг хэвэндээ гоймонгоо хийгээд дээрээс нь сүмс, талхны үйрмэг, оливын тосоо холино.

Эцэст нь 190 градус хүртэл халаасан шарах шүүгээнд 25-30 минут болгож 10 минут хөргөх хэрэгтэй. Тавагласныхаа дараа ногоон сонгиноо цацаарай.

Шар айраг, гахайн мах, бяслагтай макарони

5 Бяслаг, брокколитой макарони

Орц:

-400 гр гоймон

-300 гр брокколи

-1 дундаж сонгино

-2 хоолны халбага цөцгийн тос

-½ цайны халбага давс

-2 хумс сармис

-30 гр гурил

-240 мл сүү

-120 мл тахианы шөл

-140 гр чеддер эсвэл өөр төрлийн хатуу бяслаг

-50 гр моцарелла

-40 гр талхны үйрмэг \сухар\

Орц:

Гоймонгоо чанаад болохоос нь 2 минутын өмнө брокколигоо хийнэ. Дараа нь гоймонгоо шүүж аваад бялууны хэвэн дээрээ тавина.

Сонгиноо жижиг хэрчиж 5 минутын турш цөцгийн тостой хольж хуурна. Дээрээс нь давс болон жижиглэсэн сармисаа хийгээд дахин 1 минут хуураад гурилаа цацаж сайтар хутган, сүү болон тахианы шөлөө хийж буцалгах ба 100 гр үрсэн чеддер болон жижиглэж хэрчсэн моцареллагаа нэмнэ.

Мөн гоймон болон брокколи дээрээ сүмсээ нэмж хийгээд талхны үйрмэг болон үлдсэн бяслагаа цацаад, 190 градус хүртэл халаасан шарах шүүгээнд хийж 20 минут болгоно.

Бяслаг, брокколитой макарони

2
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Фейсбүүк сэтгэгдэл

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()