Тэрбумтнуудын мөнгөө үрдэггүй 8 зүйл

Сугалаанд мөнгө хожоод гэнэт баяжсан хүн хамгийн түрүүнд юу хийх вэ? Мэдээжийн хэрэг ямар их мөнгөтэй болсон, амьдрал нь яаж дээшилснийг бусдад гайхуулахыг хүснэ. Харин өөрөө шинийг санаачилж, өөрийн хүчээр их хөрөнгөтэй болсон тэрбумтнуудын хувьд эсрэгээрээ аж. Ингээд тэрбумтнуудын мөнгөө үрдэггүй 8 зүйлийг хүргэж байна.

Тэрбумтнуудын мөнгөө үрдэггүй 8 зүйл
Киногоо үзээд бэлгээ аваарай!
Хаах
Сурталчилгаа

1 Сүүлийн үеийн загварын гар утас

Чинээлэг хүмүүс маркетинг, зар сурталчилгааны талаар өндөр мэдлэгтэй байдаг учраас үйлдвэрлэгчид бараа бүтээгдэхүүнээ түргэн борлуулахын тулд ямар арга мэх хэрэглэдгийг маш сайн мэддэг.

Хамгийн сүүлийн үеийн жишээ л гэхэд хүүхэд залуусыг байлдан дагуулаад байгаа “Avengers” кино урсгал зардалдаа нийт 650 сая долларыг зарцуулсан бөгөөд үүнээс 200 сая доллар нь зөвхөн зар сурталчилгаанд төсөвлөгджээ. Мөн томоохон орнуудын эм үйлдвэрлэгч компаниуд эмч, үйлчлүүлэгч нарын анхаарлыг татаж, итгэлийг нь олохын тулд жилд дунджаар 20 гаруй тэрбум долларыг зар сурталчилгаанд зориулдаг гэсэн баримт бий.

Тиймдээ ч дэлхий ертөнц тэр чигтээ маркетинг, сурталчилгааны боол болсон өнөө үед хэнд итгэж, юуг сонгох вэ гэдгээ ялгаж салгадаг байх нь чухал юм. Мөн баян хүмүүс бүх зүйлд бодолтой, ул суурьтай хандаж чаддаг учраас хэзээ ч өчигдөр нээлтээ хийсэн цоо шинэ загварын гар утсыг авахаар дараалан зогсдоггүй билээ.

Сүүлийн үеийн загварын гар утас

2 Тэнгэрт хадсан үнэтэй дотоод шийдлийн загварууд

Чинээлэг хүмүүсийн дансанд гэр орноо хүссэн загвараараа тохижуулах мөнгө үргэлж бэлэн байдаг. Гэхдээ тэд загвар дизайн хуучирч, хоцрогддог гэдгийг маш сайн мэддэг учраас шинээр гарсан трэнд бүрийг дагаж, амьдралын хэв маяг, орчноо байн байн өөрчлөөд байхыг хүсдэггүй. Тэднийг мэдээж хоосон хананууд дунд амьдардаг гэж хэлэхгүй ч шинэ загварын ханын цаас авах гэж ухаанаа алдан хөөцөлддөггүй нь үнэн билээ.

Тэнгэрт хадсан үнэтэй дотоод шийдлийн загварууд

3 Дээд зэрэглэлийн брэндүүд

“Хулхи” хэмээн цоллуулдаг байсан Хятадын барааг “Дуураймал” гэж арай чихэнд чимэгтэйгээр нэрлэх болж, автобусанд явж буй хүн бүр "Tommy Hilfiger", "Louis Vuitton", "Gucci" гэсэн бичигтэй хувцсаар биеэ гоёсон байх нь энгийн л нэг үзэгдэл болсон гэхэд хилсдэхгүй. 

Гэвч зөв аргаар хөлжсөн хөрөнгөтнүүд хэзээ ч дуураймал эд зүйлсэд мөнгөө зарцуулдаггүй. Учир нь тэд чанар муутай гял цал зүйл худалдаж авахаас илүүтэйгээр ямар ч үед өмсөж болохоор энгийн даруу, чанартай барааг сонгож удаан эдлэхээ чухалчилдаг. Мөн бусдад гайхуулж, баярхах гэж сая төгрөгийн цамц худалдан авах тэнэг хүмүүс тэд биш.

Хэдийгээр чухал уулзалт, арга хэмжээнд өмсөхөд зориулагдсан тансаг хувцас, эдлэл тэдний шүүгээнд хэд хэдэн ширхгээрээ байдгийг үгүйсгэхгүй ч жинхэнэ “чинээлэг” хүмүүс мөнгийг хэзээ, юунд, хэрхэн зарцуулахаа хэнээр ч заалгахгүй маш сайн мэддэг юм.

Дээд зэрэглэлийн брэндүүд

4 Хямдралын бараа

Бид бүгдээрээ л гэнэтийн хямдрал урамшуулал ямар зорилгоор, яах зарлагддагийг маш сайн мэддэг. Гэвч яг цагаа тулахаар өөрийгөө хянах чадваргүй болчихдог хатуу үнэн бий. Тийм учраас өөрт хэрэгцээгүй зүйлсээ  “Байж байхад зүгээр л юм”, “Хямдхан юм чинь яахав дээ” гэх мэт үгсээр хаацайлж худалдан авахаа зогсоохыг хичээх нь зүйтэй.

Хямдралын бараа

5 Түргэн хоол

Чинээлэг хүмүүс дүр эсгэж түргэн хоолноос татгалздаг гэж бодож байна уу? Тэгвэл та маш буруу бодолтой явдаг юм байна.

Тэд зүгээр л түргэн хоолыг ямар хүнсээр хийдэг болох, эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдгийг маш сайн мэддэг учраас “Тухайн хүнийг идэж буй зүйлсээр нь тодорхойлж болно” гэх дүрмийг мөрдөж амьдардаг.

Тийм ч учраас та түргэн хоолны газрын халуун хот-догны дараалалд баян хүнтэй тааралдах нь юу л бол. (Ер нь бол та тэнд холестерин, өөх тос, таргалалт, хоол боловсруулах эрхтний эмгэг зэргээс өөр ямар ч зүйлтэй таарахгүй гэдгээ мэдэх хэрэгтэй) 

Магадгүй тэдний зарим нь жилд нэгээс хоёр удаа бусдын шахалт шаардлагаар, эсвэл зүгээр л “олонхоо дагаад” түргэн хоолны газрыг зорьдог байж болох юм. Гэхдээ энэ нь өдөр бүр, эсвэл долоо хоног тутам тиймэрхүү зүйлсээр хооллохоос тэс өөр ойлголт билээ. 

Түргэн хоол

6 Үнэтэй үс засалт

Зарим хөрөнгөтэй хүмүүс үсээ толинд харж байгаад л өөрсдөө засчихдаг гэсэн эх сурвалжуудын мэдээлэл байдгийг энд дурдах хэрэгтэй. Магадгүй тэдэнд гадаад төрхөөс илүү чухал зүйлс байдаг учраас тэгдэг юм болов уу?

Энэ нь яг одоо таныг хайч, сам бариад өөрөө үсээ зас гэж байгаа юм биш. Харин үнэтэй салонд хамаг мөнгөө үрэхийн оронд үйлчлүүлэгчдийн хүндлэлийг хүлээсэн дундаж үнэтэй үсчин сонгох хэрэгтэйг зөвлөж байгаа хэрэг. Мэдээж хамгийн түрүүнд тааралдсан хажуугийн байрны подвалд байрлах “Бүх тайралт 3000” гэсэн тайлбартай үсчинд орж үсээрээ наадуулах хэрэггүй. Зүгээр л аливаа бүх зүйлд алтан дунджийг баримталж байх нь хамгийн зөв алхам байдаг гэдгийг л санаж байгаарай.

Үнэтэй үс засалт

7 Үзмэрч, зөн билэгтэн

Чинээлэг хүмүүсийн ирээдүйн амьдралыг “Зөн билгийн тулаан”-ы ялагчдаар яриулья гэвэл тэд "Үгүй" л гэж хариулна.

Яг үнэндээ та үзмэрч хүмүүст итгэж, тэдэнд ирээдүйгээ даатгахаа болихын тулд заавал хэтэвчиндээ хэдэн сая төгрөгтэй байх албагүй. Ердөө л аливаа юмны цаадахыг олж харж, жаахан логиктой сэтгэж, юм бүхэнд эрүүл ухаанаар хандах чадвартай байхад л хангалттай юм.

Харин ихэнх баян хүмүүс дээрх зан чанаруудыг эрхэмлэж, амьдралаа залж авч явдаг гэдгийг онцолж дурдах нь зүйтэй болов уу? Хэрэв та мухар сүсгээсээ салахад хараахан бэлэн биш байгаа бол баяжих бүү хэл, барилгын инженер болох мөрөөдлөө ч хаях хэрэгтэй. Эцсийн эцэст ирээдүй чинь зөвхөн таны гарт л байгаа гэдгийг маш сайн ойлгох хэрэгтэй шүү дээ.

Үзмэрч, зөн билэгтэн

8 Зээл

“Хэрэв чи банканд очоод зээлийн гэрээн дээр гарын үсэг зурж байгаа бол өөрийнхөө эдийн засгийн чадамжгүй байдлыг батлан тамга дарж байна гэж ойлго”

Хөрөнгөтэй хүмүүс “Хэрэв чи энэ зүйлийг авах ямар ч санхүүгийн чадваргүй бол чи энэ зүйлийг авах ямар ч чадваргүй байна л гэсэн үг” гэх дүрмийг баримталдаг.

Энэ нь, хэрэв хүн өөрийнхөө боломжгүйг мэдэж байгаа бол ямар ч зээл түүнд тусалж чадахгүй гэдгийг ойлгох хэрэгтэй гэсэн үг юм. Мэдээж үүнд үл хөдлөх хөрөнгө аль эсвэл авто машин гэх мэт амьдралын зайлшгүй хэрэгцээ болсон зүйлс хамаарахгүй. Харин талх шарагч, будаа агшаагч, угаалгын машин гэх мэтийг зээлээр авахаасаа өмнө сайтар бодож, өөрөө түүнийг шууд худалдаж авах чадвартай болтлоо хүлээж сурвал тун өлзийтэй юм.

Өмнөх утас нь ямар ч асуудалгүй ажиллаж байхад өнгөнд нь хууртаж шинэ загварын айфон зээлээр авдаг хүмүүсийн талаар энд дурдаад ч хэрэггүй биз ээ.

Зээл

124
таалагдаж байна

19
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()