Хүүхэд эмээгээ илүү дуурайдаг

Бидний ээжийн талын эмээ маань зээ хүү нартайгаа их онцгой байдлаар холбогддог гэнэ шүү. Тэд бидний амьдралд сэтгэл санааны болон генетикийн тал дээр чухал үүрэг гүйцэтгэдэг. Учир нь бид тэдний ДНХ, характер, амтлах мэдрэмж, мэдрэмж гээд бүгдийг өвлөж авсан байдаг аж.

Хүүхэд эмээгээ илүү дуурайдаг
Wi-Fi төхөөрөмж шинэчлэгдлээ!
Хаах
Сурталчилгаа

Чилийн нийтлэлч Алехандро Ходоровски (Alejandro Hodorovski) “Metagenealogy” нэртэй номондоо нэг үе “харайх” чадвараар нь ээжийн талын эмээгийн генийн нөлөөг тайлбарлажээ. Түүний хэлснээр хүүхэд эхийн хэвлийд байхдаа хүлээн авдаг ген нь шууд эмээгээс нь өвлөгдөн ирдэг гэнэ. Ээжийн талын эмээ бол бусад хамаатнуудаас генийн удамших чадварт хамгийн их нөлөөлдөг нь юм байна.

Гень нь шууд дараагийн үед өвлөгдөггүй тэр үеийг “алгасаж” очдог байна. Хүүхэд аав ээжээсээ илүү авга эгч, авга ах, эмээ, өвөөтэйгөө илүү адилхан байдаг нь ийм учиртай аж. Хүүхэд яг эмээ шигээ харагдахгүй байсан ч эмээгийнх нь онцлог шинж чанарууд тэдэнд харагддаг.  Жишээ нь: мэнгэ, нүдний өнгө, хөдөлж, явж байгаа байдал гэх мэт. Тэд мөн заримдаа ясны болон булчингийн бүтэц, бүр зарим удамшдаг өвчнийг хүртэл дуурайсан байдаг.

Бид ойролцоогоор эмээ, өвөөтэйгөө 25 хувь ижил гентэй байдаг. Кембриджийн их сургуулийн эрдэмтэд зээ хүү нар болон ээжийн талын эмээ нарын харилцааны талаар судалгаа хийсэн байна. Ээжийн талын эмээ нар X хромосомынхоо 25 хувийг зээ хүү нартаа өвлүүлдэг нь эмээгийнхээ генийг өвлөх шалтгаан болдог аж.

Аавын талын эмээ нар X хромосомоо зөвхөн ач охиддоо өвлүүлдэг. X хромосом дээр суурилсан ижил төстэй байдал нь ач охин ба аавын талын эмээ нарын хооронд 50 хувь байдаг бол ач хүүтэйгээ төстэй байдал 0 байжээ.

Гэхдээ та битгий санаа зовоорой. Энэ нь аавын талын эмээ нар ач хүү нартайгаа тийм ч дотно биш гэсэн үг биш. Хүүхдүүдтэйгээ ойр байж, үргэлж харилцаатай байх нь л хамгийн чухал юм шүү. Ингэснээр  хүйс болон генээс үл хамааран харилцаагаа бэхжүүлж, ойр дотно байх боломжийг олгодог.

Ходоровскигийн бичсэнээр хүүхдүүд сэтгэл санааны туршлагыг нь хүртэл ээжийн талын эмээгээсээ өвлөж авдаг гэнэ шүү. Эмээ нь жирэмсэн байхдаа мэдэрсэн эмоци ирээдүйн ач хүүд нь өвлөгдөх бололцоотой гэнэ. Учир нь энэхүү мэдээлэл нь ДНХ-д бичигдэж нэг үе өнгөрсөн ч хадгалагдаж байдаг байна.

14
таалагдаж байна

3
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()