Байгалийн ер бусын үзэгдлүүд юунаас болж үүсдэг вэ?

Нар, сарыг хүрээлж солонго татах, өвлийн хүйтэнд голын мөс "тасхийх" дуу гаргах гээд байгалийн сонирхолтой үзэгдлүүдтэй та өмнө нь олон удаа учирч байсан байх. Харин тэдгээр үзэгдлүүд яг юунаас болж үүсдэг талаар судалж байсан уу? Ингээд та бүхэнд байгалийн хосгүй үзэгдлүүдийн үүсэх шалтгааныг тайлбарлан хүргэж байна.

Байгалийн ер бусын үзэгдлүүд юунаас болж үүсдэг вэ?
Хит кинонууд 50% хямдарлаа!
Хаах
Сурталчилгаа

1 Од харвах

Од харваж буй нь яг үнэндээ солирууд эсвэл дэлхийн агаар мандал руу орж ирсэн жижиг чулуунууд юм. Шатаж буй биет хурцаар гэрэлтэн танд ингэж харагддаг байна. Од харвах нь маш элбэг тохиолддог үзэгдэл бөгөөд 10-15 минут тутамд харж болно гэж ойлгож болно.

Од харвах

2 Сар хүрээлэх (сарны солонго)

Сарны гэрэл агаар мандал дахь усан дуслууд дотор хугарч ойх үед энэхүү үзэсгэлэнтэй солонго сарыг хүрээлэн бий болдог. Гэвч сарны солонго нь жирийн солонгоноос хамаагүй цөөн тохиолддог. 

Сар хүрээлэх (сарны солонго)

3 Нар хүрээлэх

Нарыг хүрээлэн үүсдэг энэхүү төгс цагираг нь агаар дахь мөсөн талстад гэрэл ойх үед гарч ирдэг. Ихэвчлэн цагаан эсвэл солонгын долоон өнгөтэй байдаг. 

Нар хүрээлэх

4 Байгалийн нүх

Байгаль эхийн өөрөө үүсгэдэг энэхүү үзэгдэл нь маш аюултай бөгөөд 2013 онд унтлагын өрөөндөө байсан Флорида мужийн нэгэн эр гэнэт үүссэн ийм нүхэнд унан амиа алдсан нь үүний нэг жишээ юм. 

Хөрсөн дэх шохойн чулуу, гөлтгөнө гэх мэт зөөлөн чулуунууд ургамал болон агаар дахь нүүрстөрөгчийн давхар исэлтэй урвалд орж элэгдсэнээр ийм нүх үүсдэг байна.

Байгалийн нүх

5 Усны эргүүлэг

Эсрэг чиглэлтэй хоёр урсгал уулзалдах үед үүсдэг усны эргүүлэг нь маш аюултай байгалийн үзэгдлүүдийн нэг юм. Хамгийн хүчтэй усны эргүүлэгний урсгалын хурд нь 32км/цагаас хэтэрдэггүй байна.

Усны эргүүлэг

6 Гэрэлтдэг далайн эрэг

Дэлхийн зарим далайн эрэг шөнө гэрэлтдэг. Энэ байгалийн өвөрмөц үзэгдэл нь усан дахь долгион болон урсгалын хөдөлгөөнөөр идэвхжиж гэрэл гаргадаг фитопланктон хэмээх нэг эст биетээс болж үүсдэг. Эдгээр бичил организмын үйл ажиллагааг Мальдив, Пуэрто-Рикогийн далайн эргүүдээс харж болно.

Гэрэлтдэг далайн эрэг

7 Гэрлэн багана

Гэрэлт багана бол ихэвчлэн үүр цайх үед газар тэнгэрийн хооронд босоо байрлалтай үүсдэг гэрлийн тусгал юм. Заримдаа сарны багана эсвэл нарны багана гэж нэрлэгдэх нь бий. Гэрэлт багана нь хүйтэн үед агаар дахь мөсөн талстуудад гэрэл ойх үед үүсдэг.

Гэрлэн багана

8 Усан багана

Зарим нь үүнийг усан хуй салхи болж байна гэж андуурах нь бий. Үнэн хэрэгтээ энэ нь нэг ёсны үүл буюу эргэлдэж буй үүлэн багана юм. Хуй салхинаас хамаагүй хүч султай ба ихэвчлэн халуун, дулаан бүс нутгуудад тохиолддог.

Усан багана

9 Галт уулын цахилгаан

Бороо орох үед цахилгаан цахих нь галт уулын дэлбэрэлтээс үүсдэг цахилгааны хажууд юу ч биш.  

Уг цахилгаан нь галт уулын дэлбэрэлтээр агаарт цацагдсан үнсний ширхэглэгүүд хоорондоо мөргөлдөх үед үүсдэг аж. Газар доор өндөр даралтанд байсан үнсний ширхэглэгүүд газрын гадаргуу дээр гарч ирэхэд нягтшил нь өөрчлөгддөг нь үүний бас нэгэн шалтгаан болдог байна.

Галт уулын цахилгаан

10 Цусан хүрхрээ

Антарктид тивд, Тэйлорын мөсөн голын урсгалд цусан улаан өнгөтэй хүрхрээ байдаг. Эрдэмтэд эхлээд замагнаас болж улаан өнгөтэй болсон гэж бодож байжээ. Гэвч энэ нь давстай усан дахь исэлдсэн төмрөөс шалтгаалсан байжээ. 

Цусан хүрхрээ

11 Хөлдүү нуурын хөөснүүд

Усан доторх бичил биетнүүд навч болон амьтдаар хооллох үед метан хий ялгарч эдгээр хөөснүүд үүсдэг. Бичил биетнүүд эдийг идээд метан болгож гадагшуулдаг бөгөөд энэ нь мөсөн дундах хөөс болон хувирдаг.

Хөлдүү нуурын хөөснүүд

12 Давсан тал

Боливи улс болон АНУ-ын Юта мужид үзэсгэлэнт давсан тал бий. Нуурын ус бүрэн хатсаны дараа хур тунадас орж ёроолын давс болон бусад эрдэсүүдийг уусган нягтаршуулснаас болж ийм тал үүсдэг аж.

Давсан тал

13 Боржин чулуун давлагаа

Хамгийн анхны элсэн манхан 190 сая жилийн тэртээ Америкийн Аризонад үүсч байжээ. Он цагийн уртад тэдгээр манхан чулуу болон хувирсан бөгөөд салхи, усанд идэгдэж тэрхүү гоёмсог давлагаа шиг дүр зургийг бий болгожээ.

Боржин чулуун давлагаа

14 Тошин хөлдөх

Усан дотор хөөсөн бөмбөлөг болж хөлдсөн метан хий хэт шахагдан халснаас болж хүчтэй тэсэрдэг. Уур амьсгалын дулаарлаас болж хойд туйлын мөсөн дунд энэхүү "дэлбэрэх" үзэгдлүүд маш элбэг тохиолдох болсон гэнэ. 

Тошин хөлдөх

15 "Гурван нар" гарах

Уг үзэгдлийн үүсэх шалтгаан нар хүрээлэхтэй адил буюу хүйтний улиралд нарны тусгал агаар дахь мөсөн талст эсвэл өндрийн үүлээр нэвтрэхдээ хугарснаас болдог байна.

"Гурван нар" гарах

21
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()