Өглөөний 9 цагаас өмнө хийх ёстой 9 зүйл

Хүн бүр кинонд гардаг шиг өглөөг тагтан дээр сууж, кофе ууж угтахыг хүсдэг ч бүтэлгүйтэх нь бий. Учир нь бидний ихэнх нь өглөө сэрээд маш олон асуудлуудтай тулгардаг. Гэхдээ та өглөөний зөв дадал, зуршлыг бий болгож чадвал бүх зүйлийг амархан зохицуулж сурах болно шүү. Ингээд өглөөний 9 цагаас өмнө таны заавал хийх ёстой зүйлсийн жагсаалтыг танилцуулж байна. Та бүхэн шинэ 7 хоногоо эрч хүчээр дүүрэн өнгөрүүлээрэй. 

Өглөөний 9 цагаас өмнө хийх ёстой 9 зүйл
Та задлахад бэлэн үү?
Хаах
Сурталчилгаа

1. Сэрүүлэг сонсмогцоо босож сур

"Дахиад 5 минут л унтаад босъё" гэж хэлэхгүйгээр сэрмэгцээ шууд орноосоо босох нь таныг бүтэн өдрийн турш эрч хүчтэй байлгана гэдгийг бүү мартаарай.

Мэргэжлийн эмч нарын үзэж байгаагаар сэрүүлэг олон дахин дуугарах нь мэдрэлийн систем болон зүрхний үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлдөг ажээ. Тиймээс сэрүүлгээ хойшлуулах хэрэггүй.

2. Хөдөлгөөн хий

Өглөө бэлтгэл хийснээр бодисын солилцоо түргэсэж, хоол боловсруулах эрхтний үйл ажиллагаа сэргэдэг. Энэ нь таны эрч хүчээ хэмнэх эх үүсвэр болдгоос гадна шөнө амархан нойрсоход тань тусалдаг аж. Тиймээс өглөө бүр йог хийж байгаарай. 

3. Ойр дотныхонтойгоо ярилц

Завгүй байх тусмаа гэр бүлийнхэн болон найз нөхөд, ойр дотны хүмүүстэйгээ холбоотой байх хэрэгтэй. Тиймээс өглөө бүр гэр бүлийнхэнтэйгээ эерэг зүйлсийн талаар ярилцаж байгаарай.

4. Тархиа хоолло

Зөвхөн ходоодыг бус тархийг ч гэсэн хооллох хэрэгтэй байдаг. Тиймээс нийтийн тээврийн хэрэгслээр явж байх үедээ эсвэл нүүрээ будаж байхдаа ямар нэг сонирхолтой зүйлийн талаар унш. Энэ нь тархийг цэнэглэхэд туслах болно. Гэхдээ та ажил хөдөлмөр, гэр бүлийн харилцаанд сайнаар нөлөөлөх эерэг зүйлсийг олж уншаарай.

5. Мэдээ унш, сонс

Та эргэн тойрондоо болж буй зүйлсийн талаар мэдээлэлтэй байх хэрэгтэй. Тиймээс цахим сүлжээндээ баталгаатай мэдээний хуудсыг дагаж өдөр бүр шинэ мэдээ уншиж байгаарай. Мөн сэтгүүл, сониныг заавал бүтнээр нь унших шаардлагагүй бөгөөд зарим тохиолдолд гарчиглахад л хангалттай байдаг. 

6. Өдрийн төлөвлөгөө боловсруул

Маргаашийнхаа хийх ёстой ажлын жагсаалтыг гаргаж сураарай. Тэмдэглэлийн дэвтэр эсвэл гар утсаа ашиглаж тухайн өдөр хийх ёстой чухал зүйлсээ тэмдэглэснээр та цагийг илүү үр бүтээлтэй өнгөрүүлэх болно.

7. Өдрийн тэмдэглэл хөтөл

Өглөө сэрмэгцээ мэдэрч буй бүхий л зүйлээ өдрийн тэмдэглэл дээрээ бичих үед та бүтэн өдрийн турш өөртөө мэдээлэл хүлээж авах орон зайгаа гаргаж чаддаг.

Хэдий чинээ их зүйл бичнэ, төдий чинээгээрээ тухайн өдөр стресстэйгээ тэмцэх чадвартай байх болно. Тиймээс тэмдэглэл хөтлөх сонирхолтой арга замыг олоорой.

8. Элетрон хэрэгслээс татгалзах

2 долоо хоногт нэг удаа ч болов огт техник хэрэгсэл ашиглалгүйгээр биеэ амраагаарай. Энэ нь айдас түгшүүрийг бууруулж, анхаарал төвлөрөхөд сайнаар нөлөөлдөг. 

9. Гадаа гар

Хэсэг хугацаанд ч болов цэвэр агаарт цагийг өнгөрүүлээрэй. Цонхныхоо хажууд аяга цай уух, эсвэл гэрийнхээ үүдэнд салхилж аливаа зүйлийн талаар эргэцүүлэн бод. Мөн цаг агаар сүүлийн үед хэрхэн өөрчлөгдөж байгааг анзаарсан ч болох юм.

 

12
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()