Урлагийн ертөнцөд гялалзаж ирээд буцсан Виктор Цойгийн тухай 13 баримт

1990 оны 8 сарын 15-нд Виктор Цой авто машины осолд орж нас барсан билээ. Тэр үеэр хамтлагийн гишүүд тоглолтынхоо өмнө түр амарцгаахаар тарж явсан байсан юм. Виктор загасчлах маш их дуртай байсан бөгөөд тухайн өдөр загасчлаад буцаж явах үедээ Латвийн нэгэн хот болох Тукумсын зам дээр зүүрмэглэж жолоо алдан, эсрэг талын урсгал руугаа орж автобус мөргөж, газар дээрээ нас барсан гэдэг. Улмаар шүтэн бишрэгчид нь жил бүрийн 8 сарын 15-ны өдрийг түүний дурсгалд зориулан өнгөрүүлэх болжээ. Ингээд Виктор Цойгийн талаарх сонирхолтой мэдээллийг та бүхэнд хүргэж байна.

Урлагийн ертөнцөд гялалзаж ирээд буцсан Виктор Цойгийн тухай 13 баримт
Аав ээжээ хайрлая!
Хаах
Сурталчилгаа

1 Тансаг орон сууц

Виктор Цойгийн төрж өссөн Кузнецовскийн байранд одоо зүрх судасны эмнэлэг бий. Викторыг төрмөгц нь Москва хотын Московский Проспектийн 132-р тоот байранд авчирсан боловч 1973 онд тэд Звездная метроны буудлын ойролцоо Пулковскаягийн гудамжны 17-р байранд нүүж очжээ. Ингээд 1975 онд Виктор биеийн тамирын багш мэргэжилтэй ээж Валентина Васильевна болон инженер, аав Роберт Максимовичын хамтаар Победа цэцэрлэгт хүрээлэнгийн дэргэд байрлах эмээгийнхээ гэрт амьдрах болсон байна.  Хэдийгээр энэ нь тухайн үеийнхээ тансаг байрны тоонд ордог байсан ч Виктор үүд хэсэгт нь л амьдарч байсан гэдэг. Улмаар 1980 оны дундуур тэрбээр эцэг, эхээсээ тусдаа гарч, Ахмад дайчдын өргөн чөлөө рүү нүүжээ.

Тансаг орон сууц

Виктор Цойгийн 5 жилийн турш амьдарсан байшин

2 "Хятад"

1960-аад оны үед Хятадад соёлын хувьсгал явагдаж байсан ба Оросын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд тэр талаар маш их мэдээлж байжээ. Түүний улмаас хүмүүс Солонгос гаралтай, жижиг нүдтэй Цойг Хятад хэмээн шоглож, Хятадтай холбоотой ямар нэгэн сөрөг мэдээлэл гарах үед түүнээс хариу шаардаж байсан гэдэг. Хэдийгээр сургуулийнх нь хүүхдүүд түүнийг шоолж байсан ч Цой ангийнхаа охидын дунд нэлээд нэр хүндтэй байсан аж.

Цой өөрийн гадаад төрхөөсөө болж гудамжаар ч тайван явж чаддаггүй байсан ч тэрбээр тэгэх тусам нь баатар болохыг мөрөөдөж Брюс Лигийн тоглосон киног маш ихээр үздэг байжээ.
 

"Хятад"

3 Гэнэт гарч ирсэн дүү

Виктор Цой нь Леонид хэмээх төрсөн дүүтэй гэдгээ нас барахынхаа өмнөхөн мэджээ. Түүний аав Роберт Цой эхнэрээ араар нь тавьж Люба хэмээх бүсгүйтэй уулзаж байсан бөгөөд хожим нь гэртээ эргэн ирсэн гэдэг.

Гэнэт гарч ирсэн дүү

Зураг дээр Леонид Викторович Цой (2007)

4 Зураачийн авьяас

Эцэг, эх нь түүнийг алдартай зураач болно гэдэгт итгэлтэй байжээ. Учир нь тэрбээр бага ангиасаа эхлэн Пионерын ордны зургийн дугуйланд 8 жил явж байгаад нэлээд хатуу шалгууртай Серовын нэрэмжит зураачдын сургуульд орж чадсан юм. Гэвч тэр үед Виктор хөгжим сонирхож эхэлсэн учир хичээлээ хаяж, сургуулиасаа хөөгдсөн гэдэг. “Кино” хамтлагийн ахлагч болсон үедээ тэрээр зургийн сургууль нь түүнд  юу ч сургаагүй, тэгээд ч сонирхол нь буурсан болохоор хичээлээ орхисон гэж хэлж байжээ.

Зураачийн авьяас

Зургийн сургуулийн ангийнхантайгаа

5 Уран зургийг орхисонгүй

Гэхдээ тэрбээр зураг зурахаа болиогүй юм. Цой өөрийн дуртай жүжигчдийн хөргийг болон “Кино” хамтлагийнхаа цомгийн нүүр зургийг хүртэл зурж байжээ. Мөн амьдралын чухал шаардлагатай төлөвлөгөөгөө зургаар илэрхийлдэг байсан бөгөөд нэг удаа “Залуу зураачид”-ын үзэсгэлэнд оролцож байсан юм. Виктор Цой аавдаа өөрийн зурсан 2 зургийг хадгалуулан үлдээсэн байсан боловч Роберт хавдраар өвчилж их хэмжээний мөнгө хэрэг болох үед тэдгээрийг 10 мянган доллароор зарж байжээ. Тэрбээр хожим нь хүүгийнхээ зургийг зарсандаа маш ихээр харамссан гэдэг.

Уран зургийг орхисонгүй

Виктор Цойгийн зургуудын нэг нь

6 Нууцлаг гар урлал

Өсвөр насандаа Виктор сийлбэр их сонирхдог байсан бөгөөд одоогийн Кировскийн коллежид суралцаж мэргэжлийн сийлбэрчин болжээ. Тэрбээр 1981 онд хөгжимчин биш харин мэргэжлийн сийлбэрчин гэдгээрээ зурагтын нэвтрүүлэгт оролцож өөрийн бүтээлээ танилцуулж байсан юм. Цой бэлэг эрхтэн гэх мэт хачирхалтай зүйлс сийлэх дуртай байсан ба нэгэн удаа алдарт "Аквариум" хамтлагийн гишүүн байсан Майк Науменкод хуруутай, бэлэг эрхтэн шиг хэлбэртэй үнсний савыг бэлэглэж байжээ.

Нууцлаг гар урлал

Модон урлал, сийлбэр

7 "Пряжка"-д өнгөрүүлсэн амьдрал

1983 онд Виктор Цой цэргийн алба хаахгүйн тулд "Пряжка" хэмээх сэтгэцийн эмнэлэгт хэвтжээ. Тэрбээр гэртээ судсаа зүсэж, түргэн дуудсан ба эмч нар түүнд "Богино хугацааны сэтгэцийн асуудал" хэмээх оношийг тавьж эмчилгээ хийж эхэлсэн байна. Гэвч түүнийг жинхэнэ өвчтөн мэт эмчилж байсан учир Цойгийн мэдрэлд өөрчлөлт орж эхэлсэн юм. Эмнэлэгт нэг сарыг өнгөрүүлсний эцэст түүний бие организм үнэхээр ядарч, сульдсан байжээ.

"Пряжка"-д өнгөрүүлсэн амьдрал

Виктор Цойгийн хэвтэж байсан сэтгэцийн эмнэлэг

8 Хамтлагийн нэрний түүх

“Кино” хамтлаг анх Алексей Толстойн “Инженер Гарин ба гиперболоид” хэмээх романы нэрээр нэрлэгдсэн байжээ. Гэвч энэхүү нэр нь хамтлагийн гишүүдэд таалагдахгүй байсан бөгөөд тэдний “романтик” дуу, хөгжимтэй огтхон ч нийцэхгүй байсан аж.

Тиймээс ч тэд өвөрмөц, олны анхааралд өртөх нэрийг хайж эхэлсэн ба нэгэн удаа Москвагийн гудамжаар алхаж байх үедээ “Космонавт” хэмээх кино театрын гадаа маш том “Кино” гэсэн сурталчилгаа байхыг харжээ.

Улмаар хамтлагийн гишүүд “Кино” л гэсэн нэрийг хамтлагтаа өгье л дөө. Дөрвөн үсгийг хүссэнээрээ сайхан зурах боломжтой шүү дээ” хэмээн хэлцгээж байжээ.

Хамтлагийн нэрний түүх

9 Хүн чанар

Залуу Виктор Цой Ленинградын панк хамтлагийн гишүүн байсан бөгөөд түүний найз нөхдийн дунд некрореализмын урсгалыг үүсгэн байгуулагч Евгений Юфит, “Автоматические удовлетворители” хамтлагийн үүсгэн байгуулагч Андрей Панов болон Цойд хамгийн анхны гитарын аккордыг зааж өгсөн Максим Пашков нар байсан юм. Витя найз нөхдийнхөө хамтаар тэдний наргианд оролцдог байсан ч төрөлхийн ичимхий, даруухан зантай учир хүн чанараа огтхон ч алдаагүй ажээ.

Хүн чанар

Цой зөвлөлтийн панк хамтлагийн хүмүүстэй нөхөрлөдөг байсан

10 Муу зуршил

“Кино” хамтлагийн дуу бичлэгийн ажлыг хийж байсан Андрей Тропилло Виктортай ажиллахад тийм ч хялбар байгаагүй гэж хуучилж байжээ. Учир нь тэрбээр үргэлж бусдаас илүү өндөр хоолойгоор дуулж, уруулаа хөхөж авиа гаргадаг байсан аж. Хэдийгээр тэр нь тоглолтын үеэр мэдэгддэггүй байсан ч дуу бичлэг хийх явцад маш ихээр сонсогддог байжээ. Сүүлд нь тэрбээр эмчилгээний уруул өнгөлөгчийн тусламжтайгаар уг зуршлаа хаяж чадсан гэдэг. 

Муу зуршил

"Кино" хамтлагийн анхны цомгийн зураг

11 Нохой

Виктор Цой Шотландын терьер үүлдрийн Билл хэмээх нохойтой байжээ. Энэхүү зургийг 1985 оны 9 сард Ахмад дайчдын өргөн чөлөөний метрогийн ойролцоо дарсан бөгөөд тус газар одоо “Ульянка” өргөн чөлөө болсон юм.

Нохой

Виктор Цой болон түүний нохой

12 Соёлгүй шүтэн бишрэгчид

Виктор Цойг нас барсны дараа 1986-1988 оны хооронд түүний тоглодог байсан “Камчатка” клуб шүтэн бишрэгчдээр нь дүүрчээ. Камчаткийн хашаа цэцгээр дүүрч, шүтэн бишрэгчид нь битүү лаа асааж маш ихээр уйлж, гашуудаж байсан гэдэг. Харин хэсэг хугацааны дараа түүнд зориулагдсан дурсгалын зүйлийг хулгайлахыг хүссэн хүмүүсээр дүүрсэн юм. Эцэст нь “Камчатка” руу хүн оруулахыг хоригложээ.

Соёлгүй шүтэн бишрэгчид

Одоо Камчатка нь Цойн нэрэмжит музей болсон

13 "Зун"

2018 оны 6-р сард Кирилл Серебренниковын “Зун” хэмээх драм гарч эхэлсэн юм. Тус драмд Виктор Цой, (Солонгосын жүжигчин Тео Ю тоглосон) Майк Науменко болон түүний эхнэр Наталья, Александр Рыбин зэрэг найз нөхдийнх нь талаар өгүүлдэг.

Кино зураг авалтын үеэр найруулагч төсвийг шамшигдуулсан хэргээр буруутгагдаж гэрийн хорионд орж байжээ. Түүнчлэн  Серебренников драмдаа “Цой-г ижил хүйстэн” мэтээр дүрсэлсэн байсан нь олны дургүйцлийг төрүүлсэн байна.

"Зун"

Солонгосын жүжигчин Тео Ю

18
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()