Дэлхийн түүхэн дэх хамгийн шударга 10 улс төрч

Бид өдөр бүр л хэн нэгэн улс төрчийн болчимгүй үйлдэл, бохир ажиллагааны талаарх мэдээллүүдийг сонсох болжээ. Гэвч тэдгээр хүн чанаргүй, гэмт хэрэг үйлдсэн, худалч, луйварчин хүмүүсээс гадна улс эх орныхоо хөгжил болоод дэлхийн түүхэнд үнэтэй хувь нэмэр оруулдаг шударга улс төрчид ч байдаг гэдгийг мартаж болохгүй. Ингээд та бүхэнд дэлхийн түүхэн дэх хамгийн гайхалтай улс төрчдийг түүхэн цаг үеийн дарааллаар нь танилцуулж байна.

Дэлхийн түүхэн дэх хамгийн шударга 10 улс төрч

10 Аристид - "Зарчимч" хочтой нэгэн

Эртний Афины Сонгодог үеийн эхний хагаст “Зарчимч” гэдгээрээ алдаршиж байсан улс төрийн нэрт зүтгэлтэн Аристид нь Персийн дайны үед ерөнхий командлагчийн үүргийг гүйцэтгэж байжээ. Мөн түүнийг Сократ болон Геродот нар Афины түүхэн дэх хамгийн үнэ цэнэтэй хүн хэмээн дүгнэж байсан юм.

Гэвч түүний нэр алдар унаж эхлэхэд олон нийтийн санал хураалтаар Аристидыг цөлөх эсэхийг шийдвэрлэхээр болсон аж. Тэр үеэр бичиг үсэгт тайлагдаагүй нэгэн хүн өөрийнх нь өмнөөс саналын хуудсыг бөглөж өгөхийг Аристидаас хүссэн байна. Тэр хүн өөрийнх нь эсрэг санал өгмөөр байгааг нь сонссон Аристид яагаад гэдгийг нь асуухад "Би түүний хэн гэдгийг ч мэдэхгүй. Зүгээр л байнга “зарчимч” гэх нэрийг сонсмооргүй байна" гэж хариулжээ. Аристид юу ч хэлэлгүй саналын хуудас дээр тэр хүний нэрийг бичсэн бөгөөд улмаар цөллөгөд явсан гэдэг.

Аристид - "Зарчимч" хочтой нэгэн

9 Люциус Цинциннат

Ромын язгууртан, улс төрийн зүтгэлтэн Цинциннат нь МЭӨ 460 оноос эхлэн төлөөлөгчөөр ажиллаж байгаад 458 онд удирдагч болж, 439 онд иргэний ариун журамт нэгэн хэмээн алдаршиж байжээ.

Гэвч түүний гэр бүлийн хөрөнгө үгүй болсны дараа тэрбээр хөдөө нутагт очиж тариачин болохоор шийдсэн гэдэг. Тэгж амьдарч байх хугацаандаа Цинциннат нь дайны үед Ромын удирдагчийн албан тушаалд хоёр ч удаа сонгогдож, дайснуудаа дарсан ч үүргээ биелүүлснийхээ дараа сайн  дураараа албан тушаалаасаа буудаг байжээ. Мөн түүнээс АНУ-ын улс төрчид үлгэр жишээ авч ажилладгийг дурдах хэрэгтэй.

Жишээлбэл, Америкийн хувьсгал ялсны дараа өөрийн эрх мэдлээ бүрэн хүлээлгэж өгөхөд бэлэн байсан Жорж Вашингтоныг Цинциннаттай ихээхэн харьцуулдаг билээ.

Люциус Цинциннат

8 Маркус Аврелий

Эзэн хаан Маркус Аврелий нь МЭ 161-180 онд Ромын эзэнт гүрнийг удирдаж байжээ. Тэрбээр Ромын түүхэн дэх шилдэг 5 удирдагчийн нэг бөгөөд тухайн үеийнхээ нэр хүндтэй философич байсан юм.

Нэгэн удаа ромын үеийн түүхч Эродиан "Аврелий өөрийн сургаалыг зөвхөн гүн ухаанаар бус харин өөгүй ааш зан болон амьдралын хэв маягаараа үлгэрлэсэн" гэж хэлж байсан гэдэг. Мөн  хүмүүс 1964 онд бүтээгдсэн “Ромын эзэнт гүрний мөхөл” болон 2000 оны “Гладиатор” кинонд түүний дүр байдгийг сайн мэдэх байх. Энэхүү хоёр дэлгэцийн бүтээлд Аврелий өөрийн эрх мэдлээ төрсөн хүү Коммодод өгөхийн оронд өргөмөл хүүдээ шилжүүлэхийг завдсан тул бусдын гарт хөнөөгдсөн гэж гардаг билээ. 

Маркус Аврелий

7 Жорж Вашингтон

АНУ-ын анхны ерөнхийлөгч Жорж Вашингтон нь хувьсгалын дайны үеэр ерөнхий командлагч байснаас гадна ерөнхийлөгчийн засаглалыг тунхаглах үндсэн хуулийн конвенцийг бичих үйлийг өөрийн биеэр удирдаж байсан юм.

Их Британий гуравдугаар Жорж хаан түүнийг тухайн цаг үеийн хамгийн гайхалтай хүн гэж магтсан бол түүнийг нас барахад Наполеон Бонапарт эмгэнэлийн үг хэлж, 10 өдрийн гашуудлыг зарлаж байсан юм.

Түүнд байсан жинхэнэ төрийн түшээ хүний шинж, засаглалын гайхалтай ур чадвар, ард иргэдийн хүндэтгэлийг хүлээсэн шударга занг нь гэрчлэх олон бодит түүх бий.

Жишээлбэл, түүнийг хүүхэд байхад аав нь дуудаад "Энэ интоорын модны бутыг хэн хугалсныг мэдэх үү?" гэж асуужээ. Тэрбээр хэсэг зуур бодлогошрон зогссоны эцэст аав руугаа инээмсэглэн хараад: “Аав аа, би худал хэлж чадахгүй нь ээ. Би үүнийг жижиг сүхээр цавчсан" гэж үнэнээ хэлж байжээ.

Жорж Вашингтон

6 Авраам Линкольн

Авраам Линкольн нь АНУ-ыг иргэний дайны үеэр удирдаж байсан ерөнхийлөгч юм. Тухайн үед АНУ боолчлох ёсыг халж, улс төрийн тогтвортой байдлыг бий болгож, эдийн засгийн шинэчлэлийг эхлүүлж байсан түүхтэй. Зарим хүмүүс түүнийг “Шударга Эйб” гэж нэрлэх нь ч бий. Түүнчлэн Авраам Линкольны иргэний дайныг дуусгахад оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлж, хөргийг нь зоосон мөнгө болон таван долларын дэвсгэрт дээр хэвлүүлснээс гадна хэд хэдэн муж, хот сууринг түүний нэрээр нэрийдэх болсон байна.

Авраам Линкольны хөшөө дурсгал нь АНУ-ын нийслэл болох Вашингтон хот болон өмнөд Дакота мужийн Рашмор ууланд байдаг. Тэрбээр маш төлөв даруу хүн байсан ч түүхчид түүнийг шинжлэх ухаан болон далд ертөнцийн холбогдолтой ихээхэн адал явдалтай учирсан гэж үздэг.

Авраам Линкольн

5 Уилльям Гладстон

Гладстон бол Их Британийн ерөнхий сайдын албан тушаалд дөрвөн удаа томилогдож байсан либерал улс төрч юм. Тэрбээр бүрэн эрхийнхээ хугацаанд Ирландын сүмийн системийг татан буулгаж, нууц санал хураалт явуулах журмыг баталж, Ирландын түрээслэгч фермерүүдийн эрх ашгийг хамгаалснаас гадна Их Британийн үндсэн хуулийн 3 дахь шинэчлэлийг хийсэн юм. Энэхүү шинэчлэл нь тус улсын ард иргэдийн сонгох эрхийг илүү нээлттэй болгож өгчээ.

Гладстон нь ёс зүйн болоод эдийн засгийн тал дээр маш үнэнч шударга нэгэн байсан юм. Улмаар түүний нэрээр Их Британи, АНУ болон Канадын олон арван хот суурин нэрлэгдэх болсон ба дэлхийн хэд хэдэн улсад хөшөө дурсгал нь сүндэрлэсэн байдаг билээ.

Уилльям Гладстон

4 Махатма Ганди

Их Британийн удирдлага дор байсан Энэтхэгийн удирдагч Махатма Ганди нь 1921 онд Энэтхэгийн үндэсний Конгрессыг тэргүүлж байсан бөгөөд тэрбээр ядуурлыг бууруулах, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, шашин шүтлэг болоод угсаатны холбоог бий болгох кампанит ажлуудыг явуулж байснаас гадна Энэтхэгийг Их Британиас хараат бус, бие даасан эдийн засагтай болгоход үнэтэй хувь нэмэр оруулсан билээ.

Ганди энхийн замаар өөрийн улсаа колоничлолоос гаргасан ба тэрхүү үйлдлээрээ бүх дэлхийг хүчирхийллийн бус замаар энх тайванд хүрэхийг уриалж чадсан юм.  Тэрбээр тухайн үед Энэтхэгийн мусульманчуудын дунд ихээхэн нэр хүндтэй болсон байсан нь 1948 оны 1-р сарын 30-нд бусдын гарт амиа алдах шалтгаан нь болжээ.

Энэхүү өдрийг Энэтхэгт "амиа золиослогчийн өдөр" гэж нэрлэдэг бол түүний төрсөн өдрийг Махатма Гандигийн баярын өдөр хэмээн тэмдэглэдэг байна. Харин олон улс оронд түүний төрсөн өдөр дэлхийн энх тайвны өдөр болон үлдсэн юм.

Махатма Ганди

3 Самуэль Эрнст Вандивер

Дэлхийн хүний эрхийн төлөөх тэмцэгчдээс хамгийн алдартай нь магадгүй Мартин Лютер Кинг байх. Онцолж хэлэхэд түүнд өөрийн зорилгоо биелүүлэхэд хэд хэдэн улс төрч тусалж байсны нэг нь Вандивер юм.

Тэрбээр 1959-1963 онд АНУ-ын Жеоржиа мужийн 73 дахь захирагчаар ажиллаж байсан бөгөөд Дэлхийн хоёр дугаар дайны үеэр АНУ-ын агаарын хүчинд алба хааж байжээ.

Түүнийг захирагчаар ажиллаж байх үед мужийн шүүх хар арьст Хамилтон Холмес болон Чарлайн Хантер гэх хоёр оюутныг Жеоржиагийн их сургуульд элсүүлэх шийдвэр гаргаж байжээ.

Вандивер тус шийдвэртэй огт маргаагүй бөгөөд түүний ачаар Жеоржиагийн их сургууль арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлээс салж, эсэргүүцлийн үйл ажиллагаанд оролцох зэргээс ангид болж чадсан юм.

Шүүгч Жозев Киллиан түүний хүнлэг шударга занг нь үнэлж Вандиверыг худлаа ярьж сураагүй хүн хэмээн сайшаасан байдаг.

Самуэль Эрнст Вандивер

2 Вацлав Хавел

Зохиолч, яруу найрагч, улс төрч Хавел нь Чехословак улсын сүүлийн, Бүгд найрамдах Чех улсын анхны ерөнхийлөгч юм.  Хавел нь 1968 онд байгуулагдсан Варшавын гэрээг эрс эсэргүүцэж байсан ба Чехословак болон бусад орнууд ЗХУ-ын нөлөөнд байгаад ихэд дургүйцэж байжээ. Түүний энэхүү үйлдэл нь ерөнхийлөгч болох замналыг нь нэлээн хүнд болгож өгсөн юм.

Тухайн үед түүний найраглал болон зохиолуудыг эх оронд нь кино театраар гаргадаггүй байсан бөгөөд тэрбээр өөрийнхөө хийсэн дэлгэцийн бүтээлийг үзэхээр гадаад орон руу ч айлчлах боломжгүй байжээ.

Мөн Хавел “шударга амьдрах” үзэл бодлоо бүрэн илэрхийлж чадахгүй байсан учир улс төрд орсон гэлцдэг. Улмаар ард олны дунд нэр хүнд нь өсөхийн хэрээр түүний шийдэмгий байдал нэмэгдсээр байв. Чухам энэ үед түүний ерөнхийлөгч болох замыг зассан алдарт "Хамба хилэн" хувьсгалын эхлэл тавигджээ.

1989 онд тэрбээр ямар нэгэн хүчирхийлэл түрэмгийлэлгүйгээр Коммунист намыг буулган авч, улс орноо бүгд найрамдах засаглалтай болгож чадсан юм.

Тус хувьсгалын дараа түүнийг дэлхий даяар таньж эхэлсэн бөгөөд тэрбээр АНУ-ын ерөнхийлөгчийн эрх чөлөөний медаль, Махатма Гандигийн нэрэмжит эрх чөлөөний шагнал, Филадельфийн эрх чөлөөний болон Канадын дээд одонгуудаар шагнуулж байжээ. 

Вацлав Хавел

1 Аун Сан Су Чи

Мьянмарын сөрөг хүчний улс төрч Аун Сан Су Чи нь  улсдаа ардчиллыг авчирсан эвслийг удирдсан юм. 1990 онд болсон бүх нийтийн сонгуулиар түүний тэргүүлж байсан эвсэл 59 хувийн саналаар ялалт байгуулж, парламентад 81 суудал авч байжээ. Гэсэн хэдий ч Аун Сан Су Чи нь 1989 оны 7-р сараас эхлэн 2010 оны 11-р сарын 13 хүртэл гэрийн хорионд хоригджээ. Энэ нь түүнийг дэлхий дээрх хамгийн алдартай улс төрийн хоригдол болгосон юм.

Энэ бүх хугацаанд тэрбээр Баруун Европын орнууд, Хойд болон Өмнөд Америк, Австрали, Энэтхэг, Израиль, Япон, Филиппин зэрэг орнуудаас дэмжлэг авсаар байснаас гадна олон шагнал хүртэж байжээ.

Аун Сан Су Чи нь: 

- 1990 онд Рафто болон Сахаровын шагнал,

- 1992 онд Нобелийн энх тайвны шагнал,

- 1992 онд Энэтхэгийн Жавахарлал Нехру болон Симон Боливарын нэрэмжит олон улсын шагнал,

- 2007 онд Канадын засгийн газрын хүндэт иргэний өргөмжлөлийг авсан ба тэрбээр уг хүндэтгэлийг хүртсэн дөрөв дэх хүнээр тодорсон юм.

- 2011 онд Валленбергийн медаль,

- 2012 онд АНУ-ын Конгрессын алтан медаль зэрэг шагналуудыг хүртэж байжээ.

Аун Сан Су Чи

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()