Аялсан улсаасаа юуг заавал авч ирэх вэ?

Аяллаас авсан мартагдашгүй дурсамжууд, давтагдашгүй мэдрэмжүүдийг тань насан туршид хадгалж чадах зүйл бол яах аргагүй тухайн газраас авч ирсэн, тодорхой утга бэлгэдэл агуулсан эд зүйлс байдаг билээ. Ингээд орон орны оршин суугчид өөрсдийн амьдардаг улсынхаа тухай сонирхолтой нууцуудыг дэлгэж, тэнд аялах үедээ өөртөө болон бусдад дурсгал болгон юу авах хэрэгтэйг зөвлөснийг та бүхэнд хүргэж байна.

Аялсан улсаасаа юуг заавал авч ирэх вэ?

1 Франц

  • Жуулчдад зориулсан дэлгүүрүүдээс биш нутгийнхны дуртай "Pierre Hermé" эсвэл "Sadaharu Aoki" зэргээс худалдан авсан амтат макарон
  • Францыг яаж дарсгүйгээр төсөөлөх билээ дээ. Хамгийн сайныг нь сонгож хайртай дотны хүмүүстээ бэлэглэхийг хүсвэл ногоон өнгийн "bio" гэсэн тэмдэглэгээтэй улаан бордо, эсвэл цагаан "Sincère" дарс
  • Төрөл бүрийн бяслаг: Comté, Cantal, Bûche de chèvre, Morbier, Saint-Félicien. Хэрэв та бяслаг худалдан авахаар шийдсэн бол жуулчдад зориулсан дэлгүүрүүд биш, харин энгийн супермаркетуудыг зорих нь хамгийн зөв алхам юм шүү. 

Франц

  • Бүх төрлийн гич. Тэнд дэлхийд алдартай "Дижон" гич байдаг гэдгийг бүү мартаарай. 
  • Олон янзын өнгийн давс. Жишээлбэл, хамгийн өвөрмөц далайн давс «Флёр де Сель» (Fleur de Sel).
  • Халуун чинжүүгээр хийсэн тунис гаралтай, онц содон амттай паста. Францын супермаркетуудад гоё загвар хийцтэй баглаа боодолтой энэхүү гоймон нь ойролцоогоор  1 еврогийн үнэтэй зарагддаг.
  • Парисын алдарт хуучин эдлэлийн зах Сент-Уанаар (Marche aux Puces de St-Ouen) ороод гарахад алдах зүйл байхгүй гэдгийг ч мөн хэлмээр байна. Тэнд та өмнө нь үзэж харж байгаагүй сонирхолтой загварын сав суулга, ном товхимол, хувцас эдлэл, гоёл чимэглэл, төрөл бүрийн үнэртүүлэгч гэх мэт олон янзын онцгой зүйлсийг худалдан авч болно. 

2 Прованс муж, Франц улс

  • Лаванда цэцгийн үнэрт зөгийн бал
  • Анхилам үнэрт дэрнүүд
  • Провансын өвөрмөц хоол амтлагчууд
  • Оливын тос

Прованс муж, Франц улс

  • Байгалийн гаралтай саван
  • Пастис. Энэ нь Франц, тэр тусмаа Провансд хамгийн түгээмэл хэрэглэгддэг сулавтар дарсны нэг төрөл юм.
  • Элсэн чихрээр бүрсэн сарнайн дэлбээ, эсвэл жимс, жимсгэнүүд. 
  • Калиссон. Энэ нь алмонд самрыг амтат гуатай хольж хийсэн жижиг хэмжээний содон амттай нэгэн төрлийн чихэр юм.

3 Болгар улс

  • Болгар улс нь сарнайн тос болон сарнайн усан суурьтай, ид шидийн мэт үйлчилгээтэй гоо сайхны бүтээгдэхүүнээрээ алдартай гэдгийг та бид сайн мэднэ. "BioFresh", "Refan", "Bulgarian Rose" тэргүүтэй зарим гоо сайхны бренд компаниуд үйлдвэрлэлдээ зориулсан цэцгээ өөрсдөө тарьж ургуулдаг гэнэ шүү. 
  • Түүнээс гадна сарнайгаар хийсэн амтат чанамал, зөөлөн чихэр зэрэгт анхаарлаа хандуулаад үзвэл тохиромжтой. 

Болгар улс

4 Латви улс

  • Алдарт "Riga Black Balsam". Энэхүү хандыг урьд өмнө нь эрүүл мэндэд тустай хэмээн үзэн тусад нь хэрэглэдэг байсан бол одоо үед кофе, цайнд амт оруулах зорилгоор нэмж өдөр тутамдаа хэрэглэдэг болсон байна. 
  • Нээлтээ хийгээд удаагүй байгаа ч чанар, хийцээрээ дэлхийд танигдаад амжсан залуу брэнд "Mádara"-гийн органик гоо сайхны бүтээгдэхүүн.
  • Балтийн тэнгисийн эрэг дээр олноороо хөглөрөх хувыг өөрсдөө цуглуулж, аль эсвэл хуваар хийсэн сонирхолтой эд зүйлсийг худалдан авч дурсгал болгон хадгалж болно.
  • Амтат "Selga" жигнэмэг. 
  • Латвид очсон жуулчид хэзээ ч Латвийн бахархал болсон дэлхийд алдартай "Laima" брэндийн шоколад, олон зуун жилийн гайхам урт түүхтэй "Dzintars" брэндийн гоо сайхны бүтээгдэхүүнгүйгээр буцдаггүй. 
  • "Staburadze" компаний үйлдвэрлэн гаргадаг "Cielavina" бялууг заавал амталж үзээрэй. Та тэрхүү мэдрэмжийг авсандаа хэзээ ч харамсахгүй гэдгийг амлаж байна.  

Латви улс

5 Кипр

  • Киприйн чанадаг кофе.
  • Оливын тос
  • Битүүмжилсэн халлуми бяслаг.
  • Вакуум савлагаатай чидун жимс. Үүнийг жуулчдад зориулсан дэлгүүр, эсвэл нисэх буудлаас бус харин энгийн супермаркетаар худалдан авахыг зөвлөж байна. 
  • Илжигний сүүн суурьтай саван. 
  • Алчуур, бүтээлэг гээд юунд ч зориулан ашиглах боломжтой гар аргаар нэхсэн тор. 

Кипр

6 Вена, Австри

  • Жуулчин бүрийн арааны шүлсийг асгаруулдаг алдарт "Mozart" чихэрнээс гадна "Demel" брэндийн элсэн чихрээр бүрсэн цэцгийн дэлбээг мөн заавал амсаж үзээрэй.
  • Гар аргаар үйлдвэрлэсэн дарс. Вена хотод дарсны үйлдвэрлэлд зориулсан усан үзмийг хотын захад байрлах зориулалтын талбайд тарьж ургуулдаг бөгөөд дарс үйлдвэрлэгчдийн эзэмшилд байх хойригерт зочлон хүссэн дарсаа амталж болох юм. (Хойригер - юм уухад зориулсан тусгай газар) 
  • Вена хотод 200 гаруй хуучин эдлэлийн зах байдаг тул тэдний аль нэгээр заавал зочлоод үзэх хэрэгтэй. Та тэндээс хайсан бүх зүйлсээ олж авах болно. 

Вена, Австри

  • Австрийн “хар алт” буюу алдарт хулууны тос. Энэхүү тос нь давтагдашгүй үнэр амтаараа бусад тосноос ялгардаг бөгөөд хоол унд бэлдэхэд ч, гоо сайхны бүтээгдэхүүний журмаар ч хэрэглэж болдог байна. Хэрэв та хамгийн сайн чанартай хулууны тос авахыг хүсвэл хав хар шилтэй, мөн "Kürbiskernöl" гэсэн бичигтэйг сонгоорой. 
  • “Захер” бялуу бол Вена хотын нэрийн хуудас л гэсэн үг. Энэхүү амттан нь рум дарсыг найрлагандаа агуулдаг учраас ямар ч химийн бодисгүй хэрнээ удаан хугацаанд шинэхэн байдлаа хадгалж чаддаг гэнэ. 
  • Вена хотын бэлэг тэмдэг болсон Гэгээн Стефаны цамхагийг дүрсэлсэн ягаан өнгийн боодолтой "Manner" вафли. 
  • Мэдээж Австри улсыг гайхамшигт "Swarovski"-гүйгээр яаж төсөөлөх билээ дээ! Түүнээс гадна төрөл бүрийн паалантай сав суулга, гол чимэглэлийн эд зүйлсийг үйлдвэрлэгч "Frey Wille" ч мөн Австриас гаралтай гэдгийг бүү мартаарай.

7 Украин

  • «Майстерні шоколаду» хэмээх бейкерид үйлдвэрлэдэг шоколад болон шоколадтой чихэрнүүд нь Украины урдаа барьдаг амттангууд яах аргагүй мөн юм. 
  • Львов хотод зочилбол гэрийн дарс болон жимсний хандмалуудыг сонирхоод үзээрэй. 
  • Түүнээс гадна Львов хотод төрөл бүрийн бяслагны үзэсгэлэн тогтмол зохион байгуулагддаг бөгөөд тэнд худалдаалагдаж буй бяслагнуудыг жуулчдад эвтэйхэн байлгах үүднээс холын замд авж явахад тохиромжтой байдлаар савласан байдаг байна. 
  • Кофе. Украин кофе авахдаа жуулчдад зориулсан бага хэмжээний лангуунаас биш харин томоохон нэрийн дэлгүүрүүдээс нь авахыг илүүд үзээрэй.

Украин

  • Төрөл бүрийн мэндчилгээний хуудас аваад буцахад ч мөн илүүдэхгүй болов уу.
  • Одесс хотод очих юм бол Make My Cake хэмээх 5-хан жилийн настай ч аль хэдийн алдраа мандуулаад амжсан амттаны үйлдвэрийн хамгийн шилдэг бүтээгдэхүүн болох амтат макароныг аваарай. 
  • Хар далайн эрэгт байрлах хотод ирчихээд хатаасан загас авалгүй буцаж болохгүй гэдгийг бас сануулъя.

8 Герман

  • Брецель буюу Герман үндэсний бүрмэл жигнэмэг болон түүний хэлбэртэй бэлэг дурсгалын зүйлс.
  • Баден-Вюртемберг хотод зочилбол хөхөөтэй цаг худалдан авж болно. 
  • Мэдээж амтат дарс, шар айрагны талаар мартаж болохгүй. 
  • Мах, махан бүтээгдэхүүнүүд болон түүнд зориулагдсан амтат гич. 
  • "Lauensteiner" брэндийн амттангууд, "Reber" брэндийн "Mozartkugeln" чихэр, алдарт "Ritter Sport" шоколад, "Lebkuchen"-ий жигнэмэг.

Герман

9 Итали

  • Пастаны эх оронд ирсний хэрэг юу билээ!
  • Кантуччи буюу алмонд самраар хийсэн жигнэмэг.
  • Прошутто буюу гахайн давсалсан гуяны мах.
  • Чулуун эд зүйлс, гоёл чимэглэл, ваар сав, түүнчлэн төрөл бүрийн үдэшлэгийн баг. 
  • Амтат бяслагууд, оливын тос.
  • Итали дарс.
  • Чидун жимсний эсвэл хуш модоор хийсэн халбага, гал тогооны хэрэгслүүд.
  • Арьсан эдлэл.

Итали

10 Польш

  • Торунь хотыг Польш улсын жигнэмэгэн нийслэл гэж нэрлэдгээс үзэхэд хамгийн амттай жигнэмэг тэнд л байдаг бололтой. 
  • Балтийн тэнгисийн эрэг орчим байрлах Гданьск, Сопот, Гдыня зэрэг хотууд нь ховор чамин хув, хуван эдлэлээрээ алдартай.
  • Түүнээс гадна Гданьск хотоос 22 каратын алтны хольцтой олон зуун жилийн түүхт Goldwasser ургамлын хандмалыг худалдан авахыг зөвлөж байна. 
  • Хэрэв та уулын цанын төв Закопанед зочлох юм бол зөөлөн, дулаанаараа гайхагддаг хонины ноосон хантаазыг дурсгал болгон авж болно. Мөн зөвхөн Татрын уулс хавиар байдаг хонины сүүгээр хийсэн утлагатай бяслаг, мөн олон төрлийн амттай зөгийн бал зэргийг аваад буцаарай. 

Польш

  • Краков хот нь XVI зууны үеийн жороор бэлтгэдэг тосгүй гахайн махыг амталж хийсэн хиамаараа алдартай.
  • Мөн Польш улсад байх ямар ч супермаркетаас "Wedel" брэндийн шоколадыг худалдаг авч болно. Тэр тусмаа нимбэг, кокос, ванил гэх мэт олон төрлийн амттай амтат «Ptasie Mleczko»-нд анхаарлаа заавал хандуулаарай. 
  • Түүнчлэн "Wawel" брэндийн вафли, шоколад гэх мэт амттангууд нь гайхалтай бэлэг дурсгалын зүйл болж чадна. 

12
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()