Европыг донсолгосон "Хар тахал" өнөөгийн бидний амьдралд хэрхэн нөлөөлсөн бэ?

14-р зуунд Европт гарсан тахал маш их хор хөнөөлийг учруулж, хүн амын гуравны нэг буюу 25 сая хүнийг үхэлд хүргэж байсан юм. Энэхүү тахал нь олон хүний эрүүл мэнд, амь насанд заналхийлээд зогсохгүй, Европ төдийгүй дэлхийг тэр чигт нь өөрчилж, одоогийн хүмүүсийн амьдралд ч нөлөөлөх болсон гэдэг.

Европыг донсолгосон "Хар тахал" өнөөгийн бидний амьдралд хэрхэн нөлөөлсөн бэ?
Дараагийн үед тавтай морил
Хаах
Сурталчилгаа

1 Эмэгтэй хүний дундаж өндөр багассан

АНУ-ын Өмнөд Каролинагийн их сургуулийн доктор Шэйрон ДэВит (Sharon N. DeWitte) хэсэг бүлэг эрдэмтдийн хамтаар тахлын өмнө болон дараа үед амьдарч байсан 800 хүний цогцосонд судалгаа явуулжээ. Энэ судалгааны үр дүнд “Хар үхэл” хэмээх тахал нь хүмүүсийн эрүүл мэндийг ерөнхийд нь сайжруулж, дундаж наслалтыг ихэсгэсэн нь тогтоогдсон байна. Мөн тэдний дараачийн үр удам нь 70-80 хүртэл наслах болсон нь үнэхээр ховор тохиолдол байсан аж.

Үүний учир шалтгаан нь уг тахал дархлаа султай хүмүүсийн л амийг авч одож байжээ. Харин амьд үлдэж чадсан хүмүүсийн бие махбодийн дархлаа сайжирч, эрүүл үр удмаа үлдээх болсон байна.

Түүнчлэн эрдэмтэд уг тахал нь эмэгтэй хүний бэлгийн бойжилтыг илүү эрт явагдахад нөлөөлсөн гэдгийг илрүүлжээ. Орчин үеийн эмэгтэйчүүдийн намхан болсон шалтгаан нь бэлгийн бойжилтын үед ясны ургалт багасдагтай хамааралтай гэнэ шүү.

Эмэгтэй хүний дундаж өндөр багассан

2 Англи хэлийг илүү түгээмэл болгожээ

Франц хэлний норман аялгуугаар ярьдаг байсан Нормандчууд 1066 онд Английг эзэлсний дараа тэдний төрөлх хэл болох Англи хэлийг боловсролын системээс бараг бүр мөсөн авч хаяжээ.

Гэвч тариачид Англиар ярьсаар л байсан юм. Улмаар тахлын дэгдэлтийн дараа тэд Англи хэлийг хотууддаа эргэн дэлгэрүүлжээ.

“Хар үхэл” нь тосгоны хүмүүсийг бус хотын оршин суугчдыг илүүтэй нөмөрсөн тул амиа алдагсдын хийж байсныг нөхөн хийх шаардлага тосгоныхонд учирчээ. Гэвч тэд норман аялгаар ярьдаггүй байсан учраас Англи хэл сэргэхэд хүрсэн гэдэг. 

Улмаар 1362 онд бүх нийтийг Англи хэлээр бичиж, уншиж байх ёстой гэсэн хууль гарчээ. Хагас зууны дараа 5-р Хенри хаан ч Англи хэл дээр захидал бичиж эхэлсэн байна.

Энгийнээр хэлбэл хэрвээ тахал гараагүй бол өнөө үеийн олон улсын хэл нь франц хэл байх байсан ажээ. 

Англи хэлийг илүү түгээмэл болгожээ

3 Анхны биологийн зэвсэг ашиглагдав

Зарим түүхчдийн үздэгээр Алдан Ордны Жани Бэг хаан Крымийн Кафа цайзыг (одооны Феодосия) бүслэн эзлэх оролдлого  нь бүтэлгүйтсэний дараа тус газарт тахлаар нар барсан хүмүүсийн цогцсыг авчирснаар Европ тивд анх "хар үхэл" дэгдэж эхэлсэн байна.

Улмаар Кафад худалдаа хийж Генуягийн худалдаачид тахлын вирусыг баруун Европт аваачжээ. Үүнээс үзвэл Жани Бэг хаан нь түүхэнд анх удаа тахлыг биологийн зэвсэг болгож ашиглаж чадсан хүн болж таарч байна.

Хятад болон Монголын нутаг дэвсгэрт байдаг Говийн их цөл нь уг тахлын голомт цэг байсан гэж үздэг. Гол шалтгаан нь цаг уурын өөрчлөлт бөгөөд удаа дараагийн ган гачиг нь уг тахлын вирусыг тээгч мэрэгч болон бусад амьтдыг хүн амьдардаг газар ойрхон нүүж ирэхэд хүргэсэн байна. Амттай гэгддэг тарваганы махнаас болоод байдал бүр ч дорджээ. Энэ бүх хүчин зүйлүүд “Хар үхэл” тахлыг Ази, Европ даяар тархахад хүргэжээ. 

Анхны биологийн зэвсэг ашиглагдав

4 Еврейн эсрэг үзэл илүү хүчтэй болов

20-р зууны аймшигт эмгэнэлт явдал болох "Холокост" буюу еврей үндэстнүүдийг үй олноор нь хүйс тэмтэрсэн явдалд хүргэсэн гол шалтгаануудын нэг нь 700 жилийн өмнө Европыг донсолгож байсан ”Хар үхэл” болж таарсан юм.  

Учир нь тахал дэгдэж байх үеэр христийн шашинтнуудыг хөнөөх зорилгоор усыг хордуулсан хэмээн Еврейчүүдийг буруутгах болсноос хойш Европ тивд антисемитизмийн буюу еврейн эсрэг үзэл газар авч эхэлсэн юм. Мөн тухайн үед цөөхөн Еврей хүмүүс тахлаар үхсэн явдал нь бас нэгэн шалтаг байжээ.

Орчин үеийн эрдэмтэд түүний учрыг Еврейчүүд хувийн ариун цэвэр сайн сахидаг байсантай холбож үздэг. Мөн зарим нь Европчуудыг тахлын халдварт илүү өртөмтгий цусны бүлэгтэй байсан гэж тодорхойлдог юм.

Еврейн эсрэг үзэл илүү хүчтэй болов

5 Эмнэлгийн салбарт дэвшил гарчээ

Тахал Европт хүрэхээс өмнө эмнэлгүүд яг л зочид буудал шиг харагддаг байв. Өөрөөр хэлбэл тэд аливаа өвчнийг анагаах тал дээр анхаарал бага хандуулдаг байсан гэсэн үг юм. Гэвч “Хар үхэл” гарснаас хойш өндөр хана хэрэм хэнийг ч хамгаалж чадахгүй гэдгийг мэдсэн эмч нар болон эрдэмтэд өвчний шалтгаан болон эдгээх аргыг хайж эхэлсэн юм.

Баян болон дээд угсаа гаралтай хүмүүс ч ядуу хүмүүсийн адилаар тахлаар хорвоог орхиж байсан ба уг тахал нь хүмүүст "карантин" буюу “Хөл хорио тогтоох” ойлголтыг таниулж өгчээ. Энэ үгний үүсэл гарал "quarantine" буюу "40 өдөр" гэсэн утгатай Итали үг юм. 1348 онд Венецийн захирагчид боомт дээр ирсэн усан онгоцнуудыг Лазаретто арлын эрэг рүү явуулдаг байжээ. Тэд тэнд 40 хоног хөл хорионд байсны дараа эмч нар хөлөг рүү орж тахлаар өвчилсөн хүмүүс байгаа эсэхийг шалгадаг байсан юм. Хэрвээ өвчтэй хүн байхгүй бол усан онгоцыг боомтоор нэвтрүүлдэг байжээ. Мөн тухайн жил тахалтай хүмүүст зориулсан эмнэлэг тус арал дээр нээгдэж байсныг дурдах нь зүйтэй байх.

Анхны хөл хорионы хууль 1347 онд Италийн Режжио Нелл’Эмилиад батлагдаж байсан ба боомтоор нэвтрэх гэсэн усан онгоцыг 40 хоног саатуулаад зогсохгүй, тахлын ямар нэг шинж тэмдэг илэрсэн хүмүүсийг өөр газар тусгаарлаж, бусадтай харьцахыг нь хориглодог байжээ.

Эмнэлгийн салбарт дэвшил гарчээ

6 Сүм хийд хүчээ алдаж эхлэв

Мартин Лютер (Martin Luther) бол шашны шинэчлэлийг (реформац) эхлүүлсэн хүн юм. Реформац нь хоёр зууны дараа Европын улс төрд шашны нөлөөг багасгах байсан ч түүний нөхцөл нь 14-р зууны дунд үеэс л бүрдэж эхэлжээ.

Шашинд бүрэн дүүрэн итгэж байсан хүмүүс халдварт өвчинтэй тэмцэж эхэлмэгцээ энэ нь ямар ч хэрэггүй зүйл болгохыг ойлгосон юм. Үүнтэй зэрэгцэн захирагчид гудамжнаас цогцсуудыг зайлуулах, булшлах байдлаар өвчний тархалтыг зогсоохыг оролдож байв. Мөн дэн буудал болон эмсийн хүрээлэнд өвчин тархаж болзошгүй гээд хаасан байна. Үр дүнд нь хуврагуудын 40 гаруй хувь нь нас барж, олон сүм хийдүүд эзгүйрчээ. Үүнээс болж сүмд элсэх гишүүдэд тавих шаардлага багасаж, ид шидэнд итгэдэг хүмүүсийн тоо багасаж эхэлжээ.

Сүм хийд хүчээ алдаж эхлэв

7 Хот болон аж үйлдвэрүүд илүү хурдан хөгжив

Өмнө хэлсэнчлэн хотууд тосгоноос илүү тахалд өртсөн боловч тосгоны хүмүүсийг ч тахал тойроогүй билээ. Хар үхлийн тархалт газар тариаланг хүртэл өөрчилжээ. Учир нь тариаланчдын ихэнх нь тахлын дэгдэлтийн дараа фермер, амьтан үржүүлэгч болсон юм. Учир нь эдгээр ажлуудад тариа тарихад шаардагддагаас цөөн хүн хүч хэрэг болж байжээ. Мөн хангалттай ажилчид олддоггүй нь тэдэнд нэмэлт цалин авах үндсийг бий болгож өгчээ.

14-р зууны дунд үеэс өмнө аж ахуй эрхлэгчид хамтран нууц эвлэлийн журмаар үйл ажиллагаа явуулдаг байв. Ургац их авах нууц нь зөвхөн гэр бүлдээ өвлөгдөн үлддэг байсан ба олныг хамарсан тархалтын дараа тэд тариачин байж байгаад хот руу орж ирсэн шинэ хүмүүсийг ажилд авахаас өөр аргагүйд хүрчээ. Мөн тэр үед ажиллах хүч хангалтгүйгээс болж эмэгтэйчүүд эрчүүдийн ажлыг хийх болсон юм. 

Улмаар хүмүүс гараар хийх ажлыг автоматчилах оролдлого хийж эхэлсэн ба энэ тахал нь аж үйлдвэрийн цаашдын хөгжлийн шалтгаан болсон ч байж болох юм.

14-р зуунд Европт гарсан “Хар үхэл” хэмээх тахал бол сүүлийн тахал байгаагүй ч Европын болон дэлхийн соёлын хөгжилд гүн гүнзгий нөлөөлсөн нь үнэн юм.

Хот болон аж үйлдвэрүүд илүү хурдан хөгжив

17
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()