LG инвертор хөдөлгүүр – Үр дүнтэй, хүчирхэг, дуу чимээгүй

LG инвертор хөдөлгүүр – Үр дүнтэй, хүчирхэг, дуу чимээгүй

LG-ийн технологиуд нь дотроо өөгүй гаднаа төгс төгөлдөр юм.

Дэлхий дахины хэрэглэгчид маань өөрсдийн гэртээ зориулан цахилгаан бараа сонгохдоо нэгдүгээрт эрчим хүчний зарцуулалтыг чухалчилдаг байна. LG Electronics нь аль эртнээс өөрийн эрчим хүч бага зарцуулдаг үйлдэл ихтэй, хэрэглэхэд хялбар, найдвартай бүтээгдэхүүнүүдээрээ цахилгаан барааны салбарт дэлхийд тэргүүлэгч болж чадсан юм.  Өөрсдийн бүтээсэн LG инвертор хөдөлгүүр – компанийн бахархал юм.

Өмнөд Солонгос улсад саяхан зохион байгуулагдсан хэвлэлийн хурлын үеэр оролцогчид маань Чангвон хотод байрлах, бидний дуртай бүх гэр ахуйн цахилгаан бараа нэг дор тавигдсан LG Inspiration Gallery инновацийн музейг үзэж сонирхсон билээ.

LG хөргөгчүүд нь Inverter Linear Compressor бүхий үр дүнтэй шугаман компрессор ашигладаг. Энэ нь хоол хүнсийг тогтмол температурт хадгалж, хүйтэн агаарыг байх ёстой хэмжээнд нь барьж мөн дуу чимээг багасгахын зэрэгцээ эрчим хүчийг хэмнэх боломж олгодог байна.

Inverter Direct Drive Motor LG инвертор хөдөлгүүрээр тоноглогдсон LG угаалгын машинууд нь хамгийн бат бөх гэдгээрээ хүлээн зөвшөөрөгдсөн юм. Энэхүү хувьсгал хийсэн хөдөлгүүр нь 6 өөр хөдөлгөөнийг хослуулж угаалгын олон горимыг бүрдүүлдэг 6 Motion Direct Drive-ын үндсэн технологи юм.  Хиймэл оюун ухаан болон шинэ үеийн шууд хөдөлгүүр хослуулсан буюу AI DD системтэй дэлхий дээр анхдагч угаалгын машин нь энэ жил Төв Азийн зах зээлд борлуулагдах болно. 

Smart Inverter Motor бүхий LG CordZero утасгүй тоос сорогч нь урт хугацааны турш ажиллах чадвар, үр дүнтэй цэвэрлэгээ, удаан эдэлгээгээрээ баталгаа өгдөг. LG Inverter V хөдөлгүүртэй агааржуулагч нь хэрэглэгчдийн гэрийн агаарыг чанартай байлгаж, цахилгааны төлбөрийг хэмнэж өөрийн гаргаж буй дуу чимээг багасгана.

LG компани нь өөрийн инвертор хөдөлгүүр бүхий угаалгын машин, хөргөгч, тоос сорогч, агааржуулагч зэрэг бүтээгдэхүүнүүддээ 10 жилийн баталгаа өгдөг байна.

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.