Цаатан ардын урцыг түрээслэн байрлах боломжтой болжээ

Аяны хүмүүс, жуулчдад байр түрээсийн үйлчилгээ үзүүлдэг дэлхийд тэргүүлэгч "Airbnb" компани Монгол оронд, тэр тусмаа Хөвсгөл аймагт аялангаа цаатан ардын урцанд байрлаж, тэдний ахуй амьдрал, цаа маллах уламжлалтай танилцах боломжийг олгож эхэлжээ. Ингэснээр цаатан ардын урц "Airbnb"-ийн үйлчилгээ үзүүлдэг дэлхийн хамгийн алслагдмал байр болж байгаа аж.

Цаатан ардын урцыг түрээслэн байрлах боломжтой болжээ

Жилийн дөрвөн улиралд нутаг сэлгэж, үргэлж нүүж явдаг малчин Монголчуудын хувьд тал нутаг, уул ус бол гэр нь л гэсэн үг.

Хөдөө нутгийн хүмүүс жуулчдыг найрсгаар хүлээн авдаг ч тэдний байгаа газрыг олж очиж, байрлахад хүндрэлтэй байдаг учраас дэлхийн хамгийн том байр түрээслэгч компани "Airbnb" нь "what3words" аппликэйшнтэй хамтран жуулчдад гайхалтай боломжийг нээж өгчээ.

"Жуулчдын хувьд биднийг олж ирэх нь маш хэцүү, харин бидний хувьд гар утасны сүлжээ хязгаарлагдмал болохоор байршлаа зааж өгөхөд хэцүү байдаг" хэмээн цаатнууд "Insider" сэтгүүлд ярьжээ. 

Харин "airbnb" болон "what3words" үйлчилгээ тэнд очсоноор жуулчид нүүдэлчдийн байгаа газрыг төвөггүй олох бөгөөд цаатан ардын урцанд байрлаж, тэдний гайхалтай уламжлалтай танилцаж, үзэсгэлэнт байгальд амарч зугаалах боломжтой болж байна.

"Airbnb"-д бүртгэлтэй урцанд 2 модон ор, уутан хөнжлүүд, 1 задгай зуух байрлуулжээ. 

Жуулчныг ирмэгц нутгийн айл угтан авч, шинэхэн бугын сүүгээр дайлж, буга хариулах, сүү сааль авах, уламжлалт хоол унд бэлтгэх, гар урлал хийх гээд өөрсдийн соёл уламжлалаасаа сонирхуулах аж. 

Түүнчлэн "airbnb"-ээр дамжуулан зөвхөн Хөвсгөлд биш, Алтай Таван Богдын байгалийн үзэсгэлэнт газар казах айлд хоногийн 25 долларын үнэтэйгээр байрлах боломжтой болжээ.

10
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()