Бидний "жинхэнэ хайр" гэж эндүүрдэг 5 мэдрэмж

Заримдаа үерхэл, болзооны үеэр “Хайр”-тай андуурагдмаар сэтгэл хөдлөл үүсдэг. Гэхдээ дурлал, хайр 2 ижилхэн ойлголт биш шүү дээ. Тиймээс харилцааны ямар ч нөхцөл байдалд өөрийгөө хянаж байх нь чухал гэдгийг санаарай.

Бидний "жинхэнэ хайр" гэж эндүүрдэг 5 мэдрэмж
АЗТАН БОЛМООР БАЙНА УУ?
Хаах
Сурталчилгаа

1 Гэнэтийн баяр, хөөр

Та нэг залуутай танилцаж, болзоон дээрээ цагийг маш хөгжилтэй, жаргалтай өнгөрүүллээ гэж бодьё. Мэдээж дараагийн уулзалтаа ч тэсэн ядан хүлээж тэр тань руу залгаад л уулзахыг маш их хүсэж буйгаа хэлнэ. Тэгснээ нөгөө залуу чинь хэдэн 7 хоног эсвэл сараар алга болчихвол яах вэ?

Та нэг л зүйлийг сайн ойлго. Үнэхээр заяаны хань чинь мөн л бол тантай үргэлж ойр байхыг хүснэ. Тиймээс зөв хүнээ олтлоо тэрхүү хоосон зай эзлэгчээс бүр мөсөн харьцаагаа таслах хэрэгтэй юм. Мөн гэнэтийн баяр хөөр авчрагчийн дуудлагыг нь ч битгий ав.

Хааяа аз жаргалтай болгодог хэдий ч хаашаа явсан нь мэдэгдэхгүй алга болчихдог залуучууд танд хань болж чадах нь юу л бол.

Гэнэтийн баяр, хөөр

2 Хориотой жимс

Ромео, Жульета хоёрыг бие биедээ хайргүй байсан гэх гээгүй юм шүү. Гэвч тэдний хориотой үерхэл дур хүслийг нь улам бадраасан гэхэд хилсдэхгүй байх.

Энгийнээр тайлбарлавал, гэрлэсэн эр хүнтэй болзох, ойр дотны хүмүүсийнхээ зөвшөөрөхгүй байгаа хүнтэй уулзах гэх мэт нууц байлгах ёстой зүйлс сэтгэл хөдлөлийн элементийг маш ихээр үүсгэдэг аж.

Жишээлбэл, нэгэн охины үерхлийг эцэг, эх нь зөвшөөрдөггүй байжээ. Охин ч ээждээ нөгөө залуугаа худлаа магтаж, баригдахгүйн тулд үргэлж элдвийг сэдэж явдаг байв.  Гэхдээ үнэндээ тэр охинд залуу нь нэг их таалагддаггүй байсан бөгөөд зүгээр л нууцаар үерхсэнээсээ болоод түүний муу муухай зан чанаруудыг анзаарах сөхөөгүй байсан юм.

Хориотой жимс

3 Окситоцин - Дур хүслийн даавар

2 элементийг хооронд нь урвалд оруулахад химийн холбоо үүсдэг. Мөн бэлгийн харилцааны үед эрэгтэй хүнээс илүү эмэгтэй хүнд уг холбоо ихээр үүсдэг болох нь тогтоогджээ. Учир нь эмэгтэй хүний бие организм дотно харилцааны үеэр окситоцин буюу хайрын гормон ялгаруулдаг. Эрэгтэй хүнд ч гэсэн адилхан ялгардаг боловч эмэгтэй хүнийх хэдэн мянга дахин илүү байдаг ажээ.

Та түүнтэй дотно харилцаанд орсныхоо дараа хуримын даашинзаа сэтгэлдээ төсөөлж, ирээдүйн хүүхдүүдийнхээ нэрийг ч бодоод амжиж магадгүй юм. Гэвч тэрбээр таныг хаалгаар гарсны дараа өглөөний хоолондоо юу идэх талаараа л бодох болно. Тухайн эр хүн зан араншингийн хувьд ямар ч хүн байлаа гэсэн бүгд л адилхан байдаг юм.

Дотно харилцаанд орсноор хүчтэй таталцалд ордог нь ердөө л химийн урвал билээ. Тиймээс биеийнхээ хариу урвалаар шийдвэр гаргахын оронд өөрийнхөө болон залуугийнхаа зүрх сэтгэл болон оюун санаа ижилхэн зүйл мэдэрч байна уу гэдгийг нягтлаарай.

Окситоцин - Дур хүслийн даавар

4 Драм

Та 2 юм л болбол чангаар хэрэлдэж, байнга бие бие рүүгээ хашхичиж байгаагаа галзууртлаа дурласнаас болсон гэж бодож байж болох юм. Учир нь ихэнх хосуудад хэрэлдэж байгаад эвлэрэх үеийн мэдрэмж гайхалтай санагддаг. Гэвч тэр бүхэн хайр биш, зүгээр л драмын чинь нэг хэсэг байвал яах вэ? Салж нийлэх нэг бодлын зугаатай зүйл мэт боловч нөгөө талаараа хогийн сав шиг харилцаагаа авч үлдэх гэсэн өрөвдөлтэй тэмцэл байдаг гэдгийг санаарай.

Драм

5 Хол зай

Холын зайны хайр дурлал сайхнаар төгсөх нь ховор байдаг. Учир нь бид сайн мэдэхгүй хүнээ өөрийнхөөрөө бодож, дүгнэх нь бий.

Та төгс мэтээр төсөөлж байсан хүнээ огцом ууртай, хурхирдгийг нь мэдээд  урам нь хугарч байсан хүмүүсийн түүхийг сонсож байсан уу?Яг үүнтэй адил та хол байгаа хүнтэй ирээдүйн амьдралаа төсөөлөхдөө түүнтэй хамт байх туйлын хүсэлдээ л  автдаг. Өөрөөр хэлбэл тэр хүнд биш, өөрийнхөө төсөөлөлдөө дурладаг гэсэн үг юм. Угтаа бол яг одоо таныг найтаахад чинь "бурхан өршөөг" гэж хэлэх, нурууг чинь маажиж өгөх, гэртээ аюулгүй ирснийг чинь шалгах хүн байхгүй шүү дээ. Мөн хол байгаа тэр хүн чинь таны бодсоноос огт өөр хүн байвал яах вэ?

Тиймээс эдгээр харилцааны занганд аль болох орохгүй байхыг хичээгээрэй.

Хол зай

41
таалагдаж байна

5
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()