Алдартай удирдагчдын уран бүтээлүүд

Хүн төрөлхтний түүхийг бичилцэж, өөрсдийн хийсэн үйл хэрэг, гаргасан шийдвэрүүдээрээ нэрээ мөнхөлсөн олон зуун улс төрчид, улс гүрний удирдагчид байдаг билээ. Хэдий тэд улс гүрнийг удирдах, олон улсын хэмжээнд томоохон шийдвэрүүдийг гаргах гээд завгүй хэдий ч өөрсдийн урлагийн сонирхол, хоббиндоо зав гаргаж чаддаг байв. Ингээд та бүхэнд "гарын уртай" удирдагчдыг танилцуулж, уран бүтээлийг нь толилуулж байна.

Алдартай удирдагчдын уран бүтээлүүд

1 Адольф Гитлер

Дэлхийн түүхэнд хамгийн муу нэртэй, олон сая хүний үхэлд буруутай дарангуйлагч хэмээн бичигдсэн Нацист Германы удирдагч Адольф Гитлер залуу насандаа зураач болох хүсэл мөрөөдөлтэй байсан аж. 

Адольф Гитлер

Австри улсын Венийн Урлагийн Их Сургуульд орохоор хоёр ч  удаа оролдсон боловч бүтэлгүйтсэн бөгөөд багш нар нь түүнийг уран барилгач, архитектор болохыг ятгаж байсан аж. 

Олон түүхчид хэрэв Адольф Гитлер уран зураач болсон бол дэлхийн хоёрдугаар дайн болохгүй байх байсан хэмээн таамагладаг юм.

Адольф Гитлер өөрийн нэгэн илтгэлийн үеэр "Би улс төрч биш би бол уран бүтээлч. Польш улсын асуудлыг шийдсэний дараа би уран бүтээлдээ эргэн орно. Өөрийн амьдралаа уран бүтээлч, уран зураачийн амьдралаар дуусгамаар байна" хэмээн хэлж байсан байна. 

2 Владимир Путин

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путиний зурсан энэхүү бүтээл нь 37 сая рубль буюу ойролцоогоор 1.1 сая ам доллараар үнэлэгджээ. Энэхүү бүтээлийг худалдан авсан оросын уран бүтээлч Надежда Анфалова хэлэхдээ "Энэхүү зураг нь ийм төрлийн хамгийн анхны бөгөөд сүүлийнх нь учир худалдан авсан" хэмээжээ. 

Владимир Путин

3 Жорж Буш (George W. Bush)

АНУ-ын 43 дахь ерөнхийлөгч Жорж Буш (George W. Bush) тэтгэвэрт гарснаар ихэвчлэн зураг зурж цагаа өнгөрөөх болсон бөгөөд өөрийн зурсан бүтээлүүдээ олон нийтэд үзүүлж байгаагүй аж. 

Жорж Буш (George W. Bush)

Харин 2013 онд "Guccifer" гэх нэртэй хакер Жорж Бушийн хувийн и-майл хаягийг хакердаж олон зургуудыг нь цахим сүлжээнд тараасан байна. Олон урлаг судлаачид, шүүмжлэгч нар Жорж Бушийн  зурсан өөрийн хөрөг зургуудыг сэтгэл зүйн гүн утга агуулгатай гэж үнэлжээ.

4 Уинстон Черчилль (Winston Churchill)

Дэлхийн 2-р дайны үед Их Британи улсын ерөнхий сайд байсан Уинстон Черчилль өөрийн зоригтой шийдвэрүүд, хүчирхэг удирдлагаараа дайны үйл явцыг эргүүлж чадсан билээ. Гэвч тэрээр уран зураг, дуурийн шүтэн бишрэгч байсан бөгөөд хэдэн хэдэн ном бичиж, олон зураг зуржээ.

Уинстон Черчилль (Winston Churchill)

5 Дуайт Айзенхауэр (Dwight D. Eisenhower)

АНУ-ын 34 дахь ерөнхийлөгч Дуайт Эйзенхауэр өөрийн эхнэрийн хөрөг зургийг харсны дараа уран зурагт сонирхолтой болсон байна. 

Дуайт Айзенхауэр (Dwight D. Eisenhower)

9
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Фейсбүүк сэтгэгдэл

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()