Тагтааны дэгдээхийг бид яагаад олж хардаггүй вэ?

2019-05-28, 15:44
16,329

Та тагтааны дэгдээхийг амьдаар нь харж байсан уу? Хэдийгээр суурин газруудад цэнхэр тагтаанаас их юм үгүй ч тэдний зулзагыг олж харсан хүн маш цөөхөн байдаг. Тэгвэл тагтаа шувуу дэгдээхийнүүдээ яаж тэгж сайн нууж чаддаг юм бол?

Тагтааны дэгдээхийг бид яагаад олж хардаггүй вэ?
Аав ээжээ хайрлая!
Хаах
Сурталчилгаа

Мэдээж хэрэг тагтаа бусад шувуудын адилаар үүр засаж өндөглөдөг. Харин нэг ялгаатай зүйл нь тэд байгалийн гэхээс илүүтэй хүний хаягдлыг ашиглан үүрээ засдаг гэнэ. Мөн тэд үүрээ хүмүүсийн тэр бүр гараад байхааргүй өндөр барилгын дээр засдаг аж. Тэнд тагтаанууд нийллэгт орохоос эхлээд өндөг хагарах хүртэл бүх чухал зүйлээ хийдэг учраас хэн ч тэднийг дэгдээхийтэйгээ байхыг нь хардаггүй гэнэ.

Хэрвээ та үүрийг нь олж чадах юм бага зэрэг цочирдох байх. Тагтааны дэгдээхий бага байхдаа яг л жижигхэн, өдтэй үлэг гүрвэл мэт харагддаг бөгөөд том ягаан хошуу нь бидний мэддэг тагтааны зулзага гэмээргүй харагдуулна. Дэгдээхийг өндөгнөөсөө гараад 30 хонох хүртэл эцэг эх нь түүнд гадаад ертөнцийг үзүүлдэггүй.

Харин 30 хоногийн настай болсон үедээ анхны нислэгээ үйлдэх эрхтэй болдог юм. Тэр үед дэгдээхий бараг нас бие гүйцсэн байдаг бөгөөд биеийн хэмжээгээр эцэг эхээсээ бараг ялгагдахааргүй болсон байдаг аж. Тийм учраас хүмүүс нялх дэгдээхийг төдийлөн олж хардаггүй байна.

57
таалагдаж байна

6
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()