Архитектурын салбарт хувьсал хийсэн 10 гар зураг

Архитекторууд өөрийн толгойд орж ирсэн өвөрмөц санаагаа зураг төслөөрөө илэрхийлж, түүнийгээ бодит амьдрал дээр хэрэгжүүлэхийг эрмэлздэг. Гэхдээ орчин нөхцөл, цаг үеийн байдлаасаа хамаараад тэдний төсөөлөл биеллээ олохгүй байх нь бий. Ингээд та бүхэнд "Architizer" онлайн сэтгүүлээс гаргасан сүүлийн 250 жилийн хугацаанд архитектурын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан 10 зургийн жагсаалтыг танилцуулж байна.

Архитектурын салбарт хувьсал хийсэн 10 гар зураг
Дараагийн үед тавтай морил
Хаах
Сурталчилгаа

1 Жиованни Баттиста Пиранези (Giovanni Battista Piranesi) “Шорон” - 1749 он

Жиованни Баттиста Пиранези нь XVIII зуунд Италид амьдарч байсан археологич ба шилдэг ландшафт архитектор гэдгээрээ түүхэнд танигдан үлджээ. Тэрбээр 1749 онд өөрийн гайхамшигт цуврал болох Италийн каприччо буюу бодит байдал, уран зөгнөл хоёрын хосолмол “Шорон” нэртэй сийлбэр зургаа гаргаж байсан юм.

Пиранезигийн “Шорон” зурагт маш олон шат, хаалга, гинж байх бөгөөд яг л асар том төөрдөг байшин шиг харагддаг.

Мөн "Architizer" сэтгүүлд "Пиранезийг өнөө үеийн архитектурын санааг оновчтой зөгнөж харуулсан" хэмээн бичсэн байдаг.

Жиованни Баттиста Пиранези (Giovanni Battista Piranesi)  “Шорон” - 1749 он

2 Этьен-Луи Булле (Etienne-Louis Bulle) “Ньютоны хөшөө дурсгал” - 1784 он

XVIII зууны үеийн Франц зураач, архитектор Этьен-Луи Буллегийн зургууд XX зууных боловч 200 жилийн дараа л бодит амьдрал дээр биеллээ олох бололцоотой болжээ. Түүний хамгийн алдартай бүтээлүүдийн нэг бол Ньютоны гэгээн дурсгалд зориулсан бөмбөрцгөн хөшөө юм. Тэрбээр уг барилгыг өдөр, шөнө хоёрт өөр өөрөөр харагдахаар төлөвлөж, бөмбөгөр оройн цоорхойгоор нь гэрэл нэвт тусах үед бунхан дотор оддын газрын зураг гарч ирж байхаар тооцоолжээ. Мөн Булле энэхүү барилгын зураг төсөлдөө хүний дүрс, майлс модны зураг гэхчлэн олон тэмдэгтүүдийг ашигласан байдаг. Хэдийгээр тус барилга нь баригдаж чадаагүй ч ирээдүйн архитекторуудад онгод хайрласан бүтээл болж чадсан юм.

Этьен-Луи Булле (Etienne-Louis Bulle) “Ньютоны хөшөө дурсгал” - 1784 он

3 Антонио Сант Элиа (Antonio Sant’Elia) “Шинэ хот” цуврал - 1914 он

Италийн архитектор Антониа Сант Элиа нь гайхалтай төсөөлөн бодох чадвартай нэгэн байсан ба 1916 онд 28 настайдаа таалал төгсжээ. Тэрбээр футуризм буюу ирээдүйн чиг хандлагыг таамаглан, дүрсэлдэг төрлөөр бүтээлээ туурвидаг байсан юм. Антонио өөд болохоосоо 2 жилийн өмнө “Шинэ хот” нэртэй цуврал зураг төслөө танилцуулж байсан бөгөөд түүний хадгалагдаж үлдсэн зургуудад тэнгэрт тулсан барилга, давхар замын хөдөлгөөн, технологийн дэвшлүүд зөгнөгдсөн байдаг билээ. Мөн "Шинэ хот" төслийн энэхүү зурагт одоогийн нисэх онгоцны болон төмөр замын буудлыг дүрсэлсэн байгаа нь олон хүнийг гайхшруулдаг юм.

Антонио Сант Элиа (Antonio Sant’Elia) “Шинэ хот” цуврал - 1914 он

4 Ле Корбюзье (Le Corbusier) “Даалуун барилга” - 1914 он

XX зууны архитектурын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан Францын архитектор Ле Корбюзье нь 1914 онд “Даалуун барилга" нэртэй орон сууцны барилгын төслөө боловсруулж байжээ. Уг барилгын өрөөний бүтэц нь дээрээсээ яг л даалуу шиг харагддаг аж.

Энэхүү төсөлд бетон хавтан болон төмөр бетонон багана зэрэг барилгын зарим стандарт материалуудыг санал болгосон байдаг. Мөн “Даалуун барилга” төслийн санаа нь орчин үед олон барилга дээр биеллээ олж, дэлхий даяар ашиглагдах болсон билээ.

Ле Корбюзье (Le Corbusier) “Даалуун барилга” - 1914 он

5 Ле Корбюзье (Le Corbusier) “Гэрэлт хот” - 1924 он

Ле Корбюзье нь хотыг маш эмх цэгцтэй, эрэмбэ дараалалтай байх ёстой хэмээн үздэг байжээ. 

Тиймдээ ч тэрбээр “Гэрэлт хот” хэмээх зурагтаа хотын төвийн нягтаршлыг бууруулах шинэлэг санааг тусгаж, тээврийн хэрэгслийн дэвшил, олон тооны ногоон байгууламжийн зохион байгуулалтын шийдлийг илэрхийлсэн байдаг.

Яг л орчин үеийн Москва шиг харагдаж байгаа биз?

Ле Корбюзье (Le Corbusier) “Гэрэлт хот” - 1924 он

6 Питер Күүк (Peter Cook) “Залгаатай хот” - 1964 он

1960-аад оны эхэн үеэс архитекторууд Английн “Archigram” нэртэй сонинд өөрсдийн уран төсөөлөл, шинэлэг санаагаа зураг болгон хэвлүүлдэг байжээ. Питер Күүкийн "Залгаатай хот" буюу “Plug-in city” хэмээх зөгнөлт бүтээл ч тус сонинд хэвлэгдэж байсан юм.

Хожим Лондонгийн архитектурын тэргүүлэх сургууль Бартлеттын (Bartlett School of Architecture) захирал болон Питер Күүкийн үүсгэн байгуулсан цаг үеийн авангард архитекторуудын баг энэхүү асар том байгууламжийн зураг төслийг гаргаж байсан гэдэг. Күүк өөрийн зурагтаа барилга байгууламжууд хөдлөх боломжтой болж, аварга том машинд хотын бүх нэгж залгаатай хэлхэлдэн оршиж байгааг дүрслэхийг зорьжээ.

Питер Күүк (Peter Cook) “Залгаатай хот” - 1964 он

7 Бернард Чуми (Bernard Tschumi) “Манхэттены тайлбар” - 1980 он

Бернард Чуми нь маш хурц шийдэлтэй барилгын зураг төсөлч байжээ. Тэрбээр 1978 онд архитектураас авдаг таашаалыг секстэй харьцуулсан эссэ-гээ нийтлүүлж байсан юм. Мөн 1980-аад онд орон зай, үйл явдал, хөдөлгөөний хоорондын харилцааг судалсан Манхэттены тайлбар” хэмээх онолын ажлаа хэвлүүлсэн ба тэр нь бодит амьдралтай ихээхэн ойртсон байжээ. Бернард Чуми өөрийн тэрхүү бүтээлээрээ архитектурын зураг зөвхөн 3 хэмжээсээр илэрхийлэгддэггүй ба цаашлаад 4 дэх хэмжээс болон цаг хугацаатай хамааралтай болохыг дүрслэн харуулжээ.

Бернард Чуми (Bernard Tschumi) “Манхэттены тайлбар” - 1980 он

8 Заха Хадид (Zaha Hadid) “Оргил” - 1983 он

Заха Хадид нь Прицкер архитектурын шагналыг хүртсэн анхны эмэгтэй юм. Түүний уран бүтээлд супрематизм буюу геометрийн дүрс, цөөн хэдэн өнгө ашиглах арга барилыг үндэслэсэн Каземир Малевич их нөлөө үзүүлсэн гэдэг.

Тэрбээр 1983 онд Хонконгийн өндөрлөг газарт баригдах “Оргил” (The Peak) спорт клубийн ноорог зургийг төсөөлөн гаргаж байжээ. Энэ ажил нь хагас абстракт буюу бодит зураг болон уран зургийн хосолмол чанартай байв. Улмаар Заха Хадид нь салбарынхаа дунд хамгийн загварлаг, эрэлттэй архитектор болсон ба 2016 онд таалал төгсжээ.

Заха Хадид (Zaha Hadid) “Оргил” - 1983 он

9 Леббеус Вудс (Lebbeus Woods) “Соронзон орны нисэх хүчин” - 1989 он

Түүний төсөөлөл амьдрал дээр биеллээ олоогүй хэдий ч тэрбээр маш олон загвар, онолын зураг төслийг хойч үедээ үлдээсэн юм. Вудс төсөөллөөс давсан, хурц шийдэлтэй санаануудыг гаргадаг байсан ба дайн, архитектур хоёрыг хоорондоо салшгүй холбоотой хэмээн үздэг байжээ.

Түүний хүйтэн дайны төгсгөл үед бүтээсэн энэхүү нисдэг машины зураг архитектурын хөгжлийг шинэ түвшинд аваачиж чадсан ба үүнд олон шинэ, сонирхолтой шийдлүүд тусгагдсан байдаг билээ.

Леббеус Вудс (Lebbeus Woods) “Соронзон орны нисэх хүчин” - 1989 он

10 Александр Бродский (Alexander Brodsky) “Нүхтэй толгод” - 1990 он

Бродский, Уткин нар Орос орны дүнсгэр, уйтгартай байдлаас зугтахын тулд гайхмаар барилгуудтай, үлгэрийн хотыг цаасан дээр мөрөөдөн зурах болжээ. Тэд 1978 он хүртэл хамтарч ажиллах хугацаандаа маш олон ер бусын содон барилгууд, өндөр шилэн цамхгуудын зураг төслийг гаргасан байдаг. Мөн Бродский, Уткин хоёр үлгэр домог, шинжлэх ухааны зөгнөл гэх мэт баялаг эх сурвалжуудаас санаагаа авдаг байсан бөгөөд тухайн үедээ тэдний зургууд жинхэнэ урлагийн бүтээлд тооцогдож байсан юм.

Александр Бродский (Alexander Brodsky) “Нүхтэй толгод” - 1990 он

4
таалагдаж байна

3
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()