Эдгээр одод хосууд байсан гэдгийг мэдэх үү?

Алдартай жүжигчид, дуучид зэрэг олны танил хүмүүсийг папараццичид хаашаа л явна нууцаар дагаж, отож байдаг учраас тэдний хувьд олны нүднээс нуугдаж амьдрана гэдэг хэцүү байдаг. Гэсэн хэдий ч зарим олны танил хосууд харилцаагаа удаан хугацаанд нууцалж чаддаг байна. Үерхэж хамт амьдарч байгаад олон жилийн өмнө салсан, болзож байсныг нь цөөн хүн мэддэг олны танил хосуудыг онцолж байна.

Эдгээр одод хосууд байсан гэдгийг мэдэх үү?

1 Райан Гослинг, Сандра Буллок (Ryan Gosling, Sandra Bullock)

Сандра Буллокын гол дүрд нь тоглосон “Murder by Numbers” киноны зураг авалтын үеэр хосууд танилцжээ. Сандра түүнээс 20 насаар эгч байсан ч насны зөрүү хосуудыг 2 жил хамт амьдрахад нь саад болж чадаагүй юм.

Райан Гослинг, Сандра Буллок (Ryan Gosling, Sandra Bullock)

2 Жессика Бил, Крис Эванс (Jessica Biel, Chris Evans)

Жессика Билийг одоогийн нөхөр Жастин Тимберлейкээс өөр хүнтэй байгаагаар төсөөлөхгүй байна уу? Тэгвэл "Ахмад Америк"  Крис Эванстай 5 жил  үерхсэн ба хосууд гэрлэх талаар бодож байснаа ч ярьж байжээ. “London” кинонд хамт тоглосныхоо дараа тэд 2 тийшээ болжээ.

Жессика Бил, Крис Эванс (Jessica Biel, Chris Evans)

3 Том Круз, Шер (Tom Cruise, Cher)

1980-аад оны үед Том Круз 22 настайдаа Мадонна болон Шон Пенн нарын хуриман дээр Шертэй танилцаж байж. Шер жүжигчин залуугаас 16 насаар эгч байсан байна.

Том Круз, Шер (Tom Cruise, Cher)

4 Мэтт Дэймон, Вайнона Райдер (Matt Damon, Winona Ryder)

Энэ хоёрыг авьяаслаг жүжигчид гэдэгтэй хэн ч маргахгүй байх. Гэхдээ тэднийг хамтран ажиллагсдаас гадна хосууд байсныг нь цөөн хүн мэддэг байна. 3 жил гаруй үерхээд салсан ч бие биедээ муу санадаггүй байна.

Мэтт Дэймон, Вайнона Райдер (Matt Damon, Winona Ryder)

5 Сара Жессика Паркер, Роберт Дауни (Sarah Jessica Parker and Robert Downey Jr.)

Кэрри Брэдшоу, Төмөр хүн 2 үерхэж байсныг мэдэх үү? Тэдний үерхэл 1984-1991 оны хооронд үргэлжилжээ. Саяхны ярилцлаган дээр жүжигчин бүсгүй маань экс найз залуугийнхаа талаар “Тэр миний анхны хайр байсан" хэмээжээ.

Сара Жессика Паркер, Роберт Дауни (Sarah Jessica Parker and Robert Downey Jr.)

6 Эмили Блант, Майкл Бубле (Emily Blunt, Michael Buble)

Эмили Блант нөхөр Жон Красинскитэй гэрлээд 10 гаруй жил болж байгаа ч олон жилийн өмнө Канадын дуучин Майкл Бублетэй учиртай байжээ. Харамсалтай нь тэдний дурлал Бублег гэр бүлээс гадуур явдалтай болсон хэмээн сэрдэх болсноор төгсгөл болсон байна.

Эмили Блант,  Майкл Бубле (Emily Blunt, Michael Buble)

7 Камерон Диаз, Жаред Лето (Cameron Diaz, Jared Leto)

Хосууд 1999 онд танилцаад 2003 онд сүй тавьж байжээ. Гэвч тэд гэрлээгүй тус тусынхаа замыг хөөхөөр шийдсэн юм. Гэхдээ л энэ зурган дээр үс нь хүртэл ижил өнгөтэй, төгс тохирсон хосууд шиг л харагдаж байгаа биз.

Камерон Диаз, Жаред Лето (Cameron Diaz, Jared Leto)

8 Бритни Спирс, Колин Фэррелл (Britney Spears, Colin Farrell)

1990-ээд оны хамгийн алдартай хосуудын нэг бол яах аргагүй Бритни Спирс, Жастин Тимберлейк 2 билээ. Гэхдээ түүнээс ч өмнө цаг үеийнхээ поп од маань жүжигчин Колин Фэрреллтэй үерхэж байжээ. Жүжигчин залуу олон жилийн дараах ярилцлагадаа Спирсийг гайхалтай эмэгтэй хэмээн магтжээ.

Бритни Спирс, Колин Фэррелл (Britney Spears, Colin Farrell)

9 Элизабет Тейлор, Колин Фаррелл (Elizabeth Taylor, Colin Farrell)

Колин Фэрреллын талаар хүмүүсийн бараг мэддэггүй зүйл бол тэрбээр өөрөөсөө 40 насаар эгчмид домогт жүжигчин Элизабет Тейлортэй болзож байжээ. Нэгэн ярилцлаганд тэрбээр Элизабеттэй байсан цаг хугацаа түүний хувьд хамгийн романтик мөчүүд байсан хэмээжээ.

Элизабет Тейлор, Колин Фаррелл (Elizabeth Taylor, Colin Farrell)

10 Жулия Робертс, Лиам Нисон (Julia Roberts, Liam Neeson)

Жулия Робертс Лиам Нисоны гадаад төрх болон зан чанарт нь татагдах үедээ 19 настай, Нисон аль хэдийн 30 хүрсэн байжээ. Тэдний харилцаа хэдэн жил үргэлжлээд 2 тийшээ болсон ч бие биенийгээ амжилт өөд дагуулсан байна.

Жулия Робертс, Лиам Нисон (Julia Roberts, Liam Neeson)

28
таалагдаж байна

5
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()