Мөсөн дунд гайхалтай сайн хадгалагдан үлдсэн археологийн 5 олдвор

2019-05-29, 16:01
14,899

Хадны зураг зурах, ном судар бичихээс эхлээд пирамид зэрэг гайхамшигтай хийцтэй бунхан барих гэх мэтээр олон зуун соёл иргэншлүүд өөрсдийн ул мөрөө үлдээсэн байдаг билээ. Харамсалтай нь он цагийн урт, байгалийн хүчин зүйлсийн нөлөөгөөр тэдгээр дурсгалуудын ихэнх нь эвдрэл, гэмтэл авсан байдаг. Харин хүйтэн нөхцөлд, ялангуяа мөнх цэвдэг, мөсөн дотроос бараг хэвээрээ байгаа олдворуудыг олох боломжтой аж.

Мөсөн дунд гайхалтай сайн хадгалагдан үлдсэн археологийн 5 олдвор
Хит кинонууд 50% хямдарлаа!
Хаах
Сурталчилгаа

1 Отци мумми (Mummy Ötzi)

1991 онд нэгэн герман жуулчин Альпийн нуруунд авирч байхдаа энэхүү занданшсан хүнийг олжээ. Австрийн эрдэмтдийн тооцоолсноор энэхүү цогцос нь 5300 жилийн настай бөгөөд ийм төрлийн олдворуудаас хамгийн сайн хадгалагдсан нь юм. 

Отци мумми (Mummy Ötzi)

Эрдэмтэд энэхүү мумминаас  ДНХ-ийн дээж авч үхлийн шалтгааныг нь, тэр ч байтугай тухайн үеийн хүмүүс юу иддэг байсныг нь мэдэж авчээ. 

2 Килакитсокийн занданшсан шарилууд

1970 онд Гренландын Килакицокийн археологийн бүс нутгаас эдгээр Эскимос хүмүүсийн шарилууд олдсон байна. Уг шарилууд нь ойролцоогоор 1400 оны үед хамаарах бөгөөд ямар нэгэн өвчнөөс болж нас барсан хэмээн археологичид дүгнэсэн юм. 

Килакитсокийн занданшсан шарилууд

Нийт 8 занданшуулсан шарил байсны 2 нь хүүхдийнх, 6 нь нас биед хүрсэн эмэгтэй хүнийх байсан байна. Хамгийн хачирхалтай нь тэр дунд Дауны синдромтой байсан байх магадлалтай 5 сартай хүүхдийн цогцос байжээ.

3 Инкийн мөсөн бүсгүй

Перу улсын нутаг дэвсгэрт, Андын нуруунаас 1999 онд олдсон энэхүү занданшуулсан шарил нь 15 настай охиных бөгөөд ойролцоогоор 1450 оны үед нас барсан хэмээн үзэж байгаа юм. 

Инкийн мөсөн бүсгүй

Түүхчид охиныг төрөл бүрийн алт мөнгөн эдлэлийн хамт оршуулсан байгааг нь ажиглаад түүнийг тахил өргөх ёслолын золиос болсон хэмээн дүгнэжээ. 

4 Сибирийн арслан заан

Лаптевын тэнгисийн мөснөөс 2010 онд олдсон "Бяцхан Юка" хэмээн нэрлэгдэх арслан заан нь 28000 жилийн настай юм. Одоогоор олдоод буй хамгийн сайн хадгалагдсан арслан заан гэж тооцогдож буй Юкагийн үс , арьс болон булчингийн эдээс нь эрдэмтэд дээж авч чаджээ.

Сибирийн арслан заан

5 Альпийн нуруун дахь цэргүүдийн цогцос

Альпийн нуруунаас дэлхийн нэгдүгээр дайны үед болсон тулааны талбарыг археологчид олжээ. Тулааны үед амиа алдсан 80 орчим цэргийн цогцос болон эдлэл хэрэгсэл тэндээс олдсон аж.

Альпийн нуруун дахь цэргүүдийн цогцос

43
таалагдаж байна

5
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()