Үрэлгэн зангаасаа хэрхэн салах вэ?

Та гэртээ байгаа зүйлсийнхээ хэдийг нь ашиглаж, хэдийг нь хий дэмий тоосонд даруулж байлгадаг вэ? Харамсалтай нь хариулт нь тийм ч таатай биш л байх болов уу? Тиймээс бид танд хэрхэн мөнгөө хэмнэж, хэрэггүй зүйлс худалдаж авахгүй байх талаарх зөвлөгөөг хүргэж байна.

Үрэлгэн зангаасаа хэрхэн салах вэ?
Аав ээжээ хайрлая!
Хаах
Сурталчилгаа

1. Хэт их хэмнэхийг хичээх хэрэггүй

Та худалдаж авах гэж буй зүйлээ удаан хугацаанд ашиглах төлөвлөгөөтэй байгаа бол хэмнэлт хийх гэсний хэрэггүй. Өөрөөр хэлбэл үнийг нь бус чанарыг чухалчлах ёстой гэсэн үг юм. Мөн сайн чанарын юм бүхэн үнээсээ давсан эдэлгээтэй байдгийг санаарай.

2. Юу худалдаж авахаа сайн судал

Яг юу авахаа мэдэхгүй хүнсний дэлгүүр орсон хүмүүс гартаа таарснаа сагсандаа хийж эхэлдэг. Тиймээс та хэрэггүй зүйлс авч мөнгөө үрэхгүйн тулд дэлгүүр орохоосоо өмнө барааны жагсаалт гаргах нь зүйтэй юм. Энэ нь таныг мөнгө зарлагадахаас сэргийлэх болно.

3. Авч буй зүйлээ ирээдүйд хэрэг болно гэж битгий бод

Би үүнийг би одоо хэрэглэхгүй ч ирээдүйд ашиглах болно гэсэн бодлоо толгойноосоо арчиж хаяарай. Энэ нь таныг мөн  л хэрэггүй зүйл худалдаж авахаас сэргийлж чадна.

4. Бусдаас онцгойрох гэсний хэрэггүй

Та бусдаас онцгой, мэдрэмжтэй, орчин үеийн харагдахыг хүссэндээ гэрээрээ дүүрэн хэрэггүй зүйл цуглуулчихсан байгаа юм биш биз?

Үнэндээ бараг л ашигладаггүй зүйлээ бусадтай хөл нийлүүлэх гэсэн шалтгаанаар авах ёстой гэж үү? Харин түүний оронд зайлшгүй хэрэгтэй байгаа юмаа худалдаж авч болно шүү дээ.

5. Үнэ биш чанар

Энэ нь сүүлийн үеийн загварлаг айфон, цөөн тоогоор үйлдвэрлэгдсэн үнэтэй зүйл худалдаж авахын тулд урт дараалалд зогсдог хүмүүст хамааралтай.

Та ямар нэгэн онцгой зүйл худалдаж авах эсвэл хийлгэхийнхээ өмнө чанарт нь маш сайн анхаарал хандуулж байх хэрэгтэй. Учир нь нэг сарын ч эдэлгээ даахгүй барааг хэн ч худалдаж авахыг хүсэхгүй шүү дээ. Түүнчлэн өөрийн бүх зүйлээ үнэтэй байлгах гэсний хэрэггүй бөгөөд тэрхүү хийрхэл чинь бусдад таныг маш тэнэг харагдуулахаас гадна санхүүгийн хямралд оруулж болзошгүй юм.

6. Сэтгэл санааны асуудал

Хүн сэтгэл санаагаар унасан үедээ дэлгүүр хэсвэл өөрт шаардлагагүй бараагаа олноор худалдаж авах магадлалтай байдаг гэнэ.

Мөн багадаа хүссэнээ авч чаддаггүй байсан хүүхдүүд насанд хүрч хангалттай хэмжээний мөнгөтэй болсныхоо дараа хэрэггүй зүйлсийг маш ихээр худалдаж авах хандлагатай байдаг аж. 

7. Бүх зүйл төгс байх албагүй

Энэ бол өөрийн бүхий л зүйлийг хооронд нь хослуулахыг хүсдэг нэгэнтэй холбоотой. Үнэн хэрэгтээ "Энэ миний гуталтай тохирох юм байна", "Энэ манай гэрийн ханын цаастай яг таарна" гэсэн бодлоор худалдан авалт хийх нь маш утгагүй хэрэг шүү дээ.  Мөн бүх зүйлсээ төгс харагдуулахын тулд та нэлээд их зарлага гаргах болно гэдгээ санаарай.

 

8. Хямдралд битгий итгэ

Хямдрал гэдэг үг хүн бүрийн чихэнд чимэгтэй сонсогддог. Гэхдээ та хямдрал зарласан дэлгүүрээсээ өөрт хэрэгтэй байгаа ганц цамцаа аваад гарах нь юу л бол. Учир нь хүмүүс аливаа барааны хямдарсан үнийг хараад л онцын шаардлагагүй зүйлсээ худалдаж авч эхэлдэг байна.

9. Савлагаанд бүү хуурт

Тод, мартагдашгүй савлагаатай бараа бүтээгдэхүүн хүмүүсийн анхаарлыг маш ихээр татдаг. Энэ нь тэдгээрийн борлуулалтад ч нөлөөлдөг аж. Жишээлбэл, ээдмийн савлагаан дээр тосгон зурчих юм бол хүн бүр тэр бүтээгдэхүүнийг ямар нэгэн хольцгүй, 100 хувь байгалийн гаралтай гэж бодон маш ихээр худалдаж авдаг гэнэ.

10. "Үгүй" гэж хэлж сур

"Үгүй" гэж хэлж чадахгүй, худалдааны зөвлөхийн үгэнд автаж өөрт хэрэггүй зүйлдээ битгий мөнгөө үрж байгаарай. Өөрөөр хэлбэл та өөрийн гэсэн толгойтой байх ёстой юм. Түүнчлэн юуг, яах гэж худалдаж авч байгаагаа мэддэг хүмүүс мөнгөө хий дэмий зарлагаддаггүй юм шүү.

17
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()