Хүний сэтгэл зүйгээр наадах 10 бяцхан арга

2019-06-06, 14:44
16,042

Бусдын болон өөрийнхөө гаргаж буй ааш, үйлдлийг ойлгохгүй, тайлбарлаж чадахгүй тохиолдол зөндөө л гардаг биз дээ. Тэр бүхнийг бий болгодог хүчин зүйл бол сэтгэл зүй хэмээх маш нарийн төвөгтэй бөгөөд сонирхолтой сэдэв билээ. Ингээд та бүхэнд хүний сэтгэл зүйн байгалаас заяасан онцлогийг ашиглах 10 аргыг хүргэж байна.

Хүний сэтгэл зүйгээр наадах 10 бяцхан арга
Аав ээжээ хайрлая!
Хаах
Сурталчилгаа

1

Хэсэг бүлэг хүмүүс дотроос хэн нь хамгийн чухал хүн бэ гэдгийг мэдэхийн тулд биеийн хөдөлгөөн хамгийн багатай хүнийг ажиглаарай.

2

Эрэгтэй хүнийг мэдье гэвэл ганцаараа байхад нь шинж, эмэгтэй хүнийг мэдье гэвэл хүмүүстэй байхад нь шинж.

3

Олон нийтийн газар хэн нэгэн тань руу хэт удаан ширтээд байвал зүгээр л тэдний гутал руу нь ширтээрэй. Тэр тун удалгүй эвгүйцэж, тань руу харахаа болино.

4

Хүн ихтэй гудамжаар чөлөөтэй явахыг хүсч байвал явж буй зүг рүүгээ л хараарай. Хүн урдаас нь ирж буй хүний нүд рүү нь хараад хаашаа хөдлөхөө шийддэг. 

5

Хүн өөрийг нь хэн нэгэн харж байна гэж бодвол илүү хичээдэг байна. Өөртөө үйлчилдэг кафед хүний нүдний зураг байрлуулахад л хүмүүс аяга, тавгаа өөрсдөө хураах нь ихэссэн байна.

6

Хүнтэй илэн далангуй ярилцмаар байвал шөнийн цагийг сонгоорой. Өдрөөс илүү шөнийн цагаар хүн их мэдрэмтгий, эмоци ихтэй болсон байдаг.

7

Хэн нэгэнтэй "Хайч чулуу даавуу"-даж байгаа бол тоглоомоо эхлэхийн яг өмнө нь өрсөлдөгчөөсөө ямар ч хамаагүй асуулт асуугаарай. Дараа нь тэр гарцаагүй "хайч"-ийг гаргах болно.

8

Хүнийг ам алдуулмаар байна уу? Тэгвэл асуултанд чинь хариулсных нь дараа түүний нүд рүү хэдэн секунд ширтээрэй. Ингэснээр тэр өөрийн мэдэлгүй үргэлжлүүлнэ.

9

Аливаа хурал, зөвлөгөөн дээр өөрийг тань шүүмжлэнэ гэж бодсон хүнийхээ хажууд нь очиж суу. Ингэснээр тэр хүн таны талаар сөрөг зүйл ярьж чадахааргүй болно.

10

Нийтээрээ инээлдэх үед хүн өөрт нь хамгийн дотно санагддаг хүн рүүгээ хандаж инээх ч юм уу, эсвэл харц шиддэг. Энэ аргаар ажлын газрынхан, ангийнхан дотроос хэн нь хэнтэйгээ "учир ургуулсныг" мэдэж болно.

81
таалагдаж байна

4
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()