Эверест ууланд үүсээд буй "үхлийн дараалал"

Дэлхийн дээвэр Эверест уулын оргилд гарах гэсэн хүмүүсийн тоо энэ жил маш их байгаагаас шалтгаалан авирагчдын амь насанд аюул учраад байна. Энэ долоо хоногт л гэхэд 62 настай Америкийн прокурор Кристофер Кулиш амиа алджээ. Ингэснээр энэ жилд Эверестэд авирч байх үедээ амиа алдсан хүмүүсийн тоо 11-д хүрч байгаа аж. 

Эверест ууланд үүсээд буй "үхлийн дараалал"

Хамгийн сүүлд 2015 онд л Эверестийн оргилд хүрэх гээд амиа алдсан хүний тоо 11-д хүрсэн гэж "Нью-Йорк Таймс" сонин мэдээлсэн байна. Гэхдээ тэд нэг дор цасан нурангид даруулж амиа алдсанаас биш энэ удаагийнх шиг хүмүүсийн дарааллаас болоогүй юм.

Судлаачид ийм олон хүн дараалан амиа алдаж байгаад дараах 2 шалтгаан байгаа гэж үзжээ.

Эхнийх нь: Жуулчлалын компаниуд зөвхөн ашиг бодож, ууланд авирах ямар ч туршлагагүй хүмүүсийг Эверестийн оргил руу илгээж байгаа,

Хоёр дахь нь: Балба улсын засгийн газар авирагчдын тоог хязгаарлахгүй талаар арга хэмжээ аваагүй.

Өндөр ууланд авирах гэж байгаа хүмүүсийг заавал тодорхой хэмжээний бэлтгэлтэй байхыг шаарддаг. Тиймээс Эверест шиг өндөр, авирахад хэцүү уулын оргилыг зорьж буй хүмүүс өмнө нь бүр ч илүү сайн бэлтгэл хийсэн байх ёстой нь зүйн хэрэг.

Эверестэд авирч буй хүмүүс 8000 метрийн өндөрт хүрэх үедээ "үхлийн бүс"-т нэвтэрлээ гэж ярьдаг. Учир нь тийм өндөрт хүчилтөрөгч ердийн хэмжээнээс 70 хувиар бага байдгийн зэрэгцээ агаарын температур маш бага.  .

Дээрх бэрхшээл дээр нэмэгдээд сүүлийн жилүүдэд бас нэгэн том аюул гарч ирсэн нь авирагчид хэт их байгаагаас үүдсэн "үхлийн дараалал" аж. 

Балба улсын талаас Эверест рүү гарч болон уруудаж байгаа хүмүүсийн тоо маш их тул цувааны сүүлч нь нөмөр газар байрлах отогт хүлээх шаардлагатай болдог аж. Тэдгээр отгуудын зарим нь дээр дурьдсан үхлийн бүст байрладаг юм. Тийм өндөрт байгаа хүн хэдхэн минут л амьсгалаад хүчилтөрөгчийн дутагдалд ордог учраас минут тутамд нэмэлт хүчилтөрөгчийн нөөцөөс амьсгалах шаардлагатай болдог. Гэвч хүлээх хугацаа хэтэрхий удаан байгаа тул хүчилтөрөгчийн нөөц нь дуусаж, улмаар амь насанд нь аюул учирдаг байна.

7
таалагдаж байна

10
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()