Биднийг унтаж байх үед болдог гайхалтай зүйлс

Биднийг амралтын байдалд шилжих явцад оюун бодол маань гадаад ертөнцөөс тусгаарлагддаг бол тархи зогсолтгүй ажилласаар л байдаг ажээ. Учир нь таныг унтаж байх хугацаанд тархинд маш олон өөрчлөлтүүд явагдаж байдаг юм. Ингээд зүүд нойронд автаж байх үед бие махбодид маань яг юу тохиолддог болохыг хамтдаа сонирхоцгооё.

Биднийг унтаж байх үед болдог гайхалтай зүйлс
Аав ээжээ хайрлая!
Хаах
Сурталчилгаа

1 Бид хэд хэдэн удаагийн нойронд автдаг

Унтаж эхлэх үед бидний бие махбодь нойрны 1-р шатанд шилждэг. Учир нь хүн зүүрмэглэж байхдаа орчин тойрондоо болж буй зүйлсийг мэдэрсээр байдаг юм. Харин хоёр болон гуравдугаар шатны дараа бид гүн нойронд шилжиж, зүүдэлж эхэлдэг байна. Мөн нойрны эдгээр шатууд нийт 90-120 минут үргэлжилдэг бөгөөд шөнө 4-5 удаа давтагддаг ажээ.

Бид хэд хэдэн удаагийн нойронд автдаг

2 Тархи хэрэггүй бодлуудаа цэвэрлэж, хаяж байдаг

Судлаачдын үзэж байгаагаар унтаж байх үед хүний тархи хэрэггүй бодлуудыг цэгцэлж, хаяж байдаг гэнэ. Учир нь биднийг унтах үед тархины цусан хангамж маш хурдан ажиллаж, тархинаас хортой бодисуудыг ялгаруулдаг аж. Тухайлбал, алцхаймер болон зөнөглөх өвчинд хүргэж болзошгүй тархин дахь молекулын хогийг нэг ч өдөр цэвэрлэхгүй орхиж болдоггүй байна.

Тархи хэрэггүй бодлуудаа цэвэрлэж, хаяж байдаг

3 Ой санамжид шинэ мэдээлэл нэмэгдэж байдаг

Унтаж байх үед тархи богино ой санамжуудыг цуглуулж удаан хугацааных болгон хувиргадаг. Ерөнхийдөө ой санамжуудыг ангилж, ирээдүйд хэрэгтэйг нь авч үлддэг гэсэн үг юм. Тэгэхээр та удахгүй болох шалгалтандаа бэлдэж байгаа бол шөнө нойргүй хонохоос зайлсхийгээрэй.

Ой санамжид шинэ мэдээлэл нэмэгдэж байдаг

4 Бид хэсэг хугацааны турш хөдөлж чадахаа больдог

Гүн нойрны үе шатанд хүний тархи хөдөлгөөн хийхэд тусалдаг нейронуудыг унтрааж, биднийг зүүдэндээ гаргаж буй үйлдлүүдээ бодитоор хийхээс сэргийлдэг байна. Гэхдээ энэ нь ердөө 20 минут л үргэлжилдэг юм.

Бид хэсэг хугацааны турш хөдөлж чадахаа больдог

5 Тархи энергиэ нөхдөг

Бие махбодь, тэр дундаа тархи нь эрүүл зөв, хэвийн үйлдэл хийхийн тулд хангалттай хэмжээгээр унтах шаардлагатай байдаг. Мөн та нойргүйдсэн үедээ маш их өлсдөг болохоо анзаарч байсан уу?

Энэ нь нойр муутай хонох үед грелина хэмээх гормон ихээр ялгардагтай холбоотой бөгөөд бидэнд цаанаасаа л калори ихтэй хүнс буюу талх, талхан бүтээгдэхүүн ихээр идэх хүсэл төрдөг аж.

Тархи энергиэ нөхдөг

6 Бидний үйл хөдлөл автоматаждаг

Гүн нойрны үед тархи нь дасал болсон үйл хөдлөлүүдийг автоматжуулдаг байна. Учир нь хүний санах ойд ямар нэг үйл хөдлөлийн мэдээлэл ирсний дараагаас тархи түүнийг автоматаар хийж эхэлдэг аж. Тиймээс та машин барих, бүжиглэх эсвэл теннис тоглож сурахыг хүсвэл маш сайн унтаж амрах хэрэгтэй шүү.

Бидний үйл хөдлөл автоматаждаг

7 Бид чухал шийдвэрүүдийг гаргадаг

Хэрвээ та ямар нэг зүйл дээр эргэлзэж байвал тэр дороо шууд унтсан нь дээр. Судалгаагаар хүнийг унтах үед тархи шийдвэрлэхэд хэцүү бодлогуудыг бодож чаддаг байна. Тиймээс та унтаад сэрснийхээ дараа эргэлзэх зүйлгүй зөв шийдвэр гаргах болно шүү.

Бид чухал шийдвэрүүдийг гаргадаг

8 Бид бодит амьдралаас төсөөрдөг

Гүн нойронд автах үед тархи гадаад ертөнцөөс холбоогоо тасалдаг. Тиймдээ ч бид зүүдэндээ ярьж, алхдаг аж. Америкийн нойр судлалын үндэсний төвийн хийсэн нэгэн судалгаагаар нойр муутай эсвэл огт унтахгүй удах үед бид зүүдэндээ олон утгагүй зүйлс хийж, аймшигтай үйлдэл гаргадаг гэнэ. Тиймээс хоногт заавал 7-8 цагийн нойроо авч байгаарай.

Бид бодит амьдралаас төсөөрдөг

9 Унтах үед бидний бүтээлч зан чанар хөгждөг

Калифорнийн их сургуулийн эрдэмтэд нэгэн судалгаагаараа хүн унтах үед тархи нь мэдээлэл хоорондын зайг нөхөж байдаг гэдгийг баталж чаджээ. Мөн тэдний туршилтад орсон хүмүүсийн 33 хувь нь унтаж сэрээд илүү шинэлэг сэтгэж байсан гэнэ. Гэхдээ бид өдрийн цагаар үүнийг огт анзаардаггүй нь харамсалтай.

Унтах үед бидний бүтээлч зан чанар хөгждөг

30
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()