Хэний ч санаанд оромгүй ажил хийдэг халуухан бүсгүйчүүд

Бид хүмүүстэй уулзах үедээ тэднийг гаднаас нь хараад л үнэлж, дүгнэхийг оролддог. Заримдаа бүр бусдын ажил, мэргэжлийг уулга алдан гайхаж хүлээж авах нь ч бий. Гэхдээ хүний гадаад төрх, дотоод мөн чанар 2 хоорондоо байнга зөрчилдөж байдаг гэдгийг санах хэрэгтэй шүү. Ингээд та бүхэнд яг л загвар өмсөгчид шиг харагддаг хэрнээ өөр ажил хийдэг хүмүүсийг танилцуулж байна. 

Хэний ч санаанд оромгүй ажил хийдэг халуухан бүсгүйчүүд
Та задлахад бэлэн үү?
Хаах
Сурталчилгаа

1 Барбекюны тогооч Руо Янь

Тайпэй хотын захын кафед ажилладаг Руо Янийн зургийг хүмүүс барбекю бэлдэж байхад нь дарж цахим сүлжээнд нийтэлж байжээ. Улмаар тэрбээр өөрийн үзэсгэлэнтэй төрхөөрөө дэлхий даяар алдартай болсон юм. Бүсгүй одоо 36 настай бөгөөд загвар өмсөгч хийж орлогоо нэмэгдүүлдэг ба заримдаа гэр бүлийнхэндээ тусалж кафед ажилладаг гэнэ. 

Барбекюны тогооч Руо Янь

2 Сантехникч Эми Стэнтон

Австралид сантехникч хийдэг 25 настай Эми бүсгүй бусад үзэсгэлэнтэй охидыг дуурайж, өсвөр насандаа загварын сургуульд орж байжээ. Гэвч Эми аавынхаа сантехникийн ажилд тусалдаг байсан бөгөөд хожим нь хийж буй зүйлдээ өөрөө ихээхэн сонирхолтой болохоо ойлгосон гэдэг.

Тэрбээр “Би чадвараа бусдад харуулахын тулд маш их хичээх хэрэгтэй болдог. Учир нь ихэнх хүмүүс намайг сантехникч гэдэгт итгэдэггүй” гэж хэлж байжээ.

Сантехникч Эми Стэнтон

3 Ачааны машины жолооч Блейз Уильямс

Австралид амьдардаг Блейз Уильямс нь 19 наснаасаа эхлэн ачааны машин жолооддог болжээ. Мөн цагдаа нар түүнд итгэдэггүй байсан учир 7 жилийн турш жолооны үнэмлэхийг нь шалгасан гэдэг.

Ачааны машины жолооч Блейз Уильямс

4 Багш Чэн Цзя-вэнь

Хятадын Соёлын их сургуульд суралцдаг Чэн Цзя-вэнь хичээлийнхээ хажуугаар оюутнуудад эдийн засгийн хичээлээр давтлага ордог аж. Мөн бүсгүйн гэрэл зураг цахим сүлжээнд тархсаны дараа түүнд төрөл бүрийн загварын шоу, зураг авалтад оролцох санал ирж байжээ. Гэхдээ Чэн амьдралаа өөрчлөхийг хүсээгүй учир багш хэвээрээ үлдсэн гэдэг.

Багш Чэн Цзя-вэнь

5 Ачааны машины жолооч Рино Сасаки

Японы иргэн Рино Сасаки нь аавтайгаа цуг ачааны машин жолооддог ба өмнө нь бүжгийн багшаар ажилладаг байжээ. Эцгийнх нь бие өвдсөний дараа тэрбээр түүнтэй илүү их цагийг өнгөрүүлэхийн тулд өөрийн мэргэжлээ сольж, ийнхүү ачааны машины жолоодох болсон гэдэг.

Ачааны машины жолооч Рино Сасаки

6 Цагдаагийн офицер Адриенна Колежар

Цагдаагийн офицер Адриенна Колежар нь Германд амьдардаг бөгөөд ахлах комиссарын үүргийг гүйцэтгэдэг. Мөн 34 настай үзэсгэлэнт бүсгүй маань спортоор хичээллэж, блог хөтөлдөг аж. Тэрбээр өөрийнхөө ажил мэргэжлийн тухай "Миний хийж буй ажил заримдаа их хүндрэлтэй байдаг ч би мэргэжилдээ маш их дуртай” хэмээн хэлж байсан юм.

Цагдаагийн офицер Адриенна Колежар

7 Автомашины засварчин Тантин Менесес

Филиппиний Пампанга хотод ажиллаж, амьдардаг 22 настай Тантин нь мэргэжлийн авто засварчны сургуулийг төгсөж байжээ. Тэрбээр "Хүмүүс миний гадаад төрхөнд анхаарал хандуулна гэж би огт бодоогүй. Гэхдээ тэр хамаагүй шүү дээ. Надад машин засах нь маш их таалагддаг” гэж хэлж байжээ. 

Автомашины засварчин Тантин Менесес

8 Бонус: Мэргэжлээ буруу сонгосон гэмээр сайхан залуус

1. Номын санч Андрей Дроздов

Андрей нь Анна Ахматовагийн нэрэмжит "SMART" номын санд ажилладаг. Тэрбээр “Москвагийн хамгийн шилдэг номын санч 2018” тэмцээнд 2-р байр, "Лучший библиотекарь Западного округа Москвы"-д тусгай байр эзэлж байсан юм.

Бонус: Мэргэжлээ буруу сонгосон гэмээр сайхан залуус

2. Йонас, нисгэгч

Мюнхений иргэн 32 настай Йонас нь аялах маш их дуртай учир нисгэгч болохоор шийдсэн гэдэг. Мөн тэрбээр хувийн дасгалжуулагчийн ажил хийж орлогоо нэмэгдүүлдэг аж.

3. Маршалл Перрин, гал сөнөөгч

Канадад амьдардаг гал сөнөөгч Маршалл нь спортоор хичээллэх дуртай ба шивээсийг маш ихээр сонирхдог.

4. Сувилагч Фрэн Суарес

Мадридын нэгэн эмнэлэгт сувилагч хийдэг Фрэн Суарес нь бүжиг болон фитнессээр хичээллэдэг бөгөөд инстаграмд блог хөтөлдөг аж.

74
таалагдаж байна

20
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()