Сибирийн хууль бус "соёоны ангуучид"

Сибирийн хойд нутагт зуны улиралд хэзээ ч нар жаргадаггүй гэдгийг та мэдэх үү? Колым голын сав газарт орших шигүү ой, тундр бүхий энэ газар онгон зэрлэг байгалиараа дэлхийд алдартай билээ. Гэхдээ сүүлийн жилүүдэд хэсэг бүлэг хүмүүсийн хувийн ашиг сонирхлоос болж Сибирийн байгаль эх цөхрөн уйлах болжээ.

Сибирийн хууль бус "соёоны ангуучид"
Аав ээжээ хайрлая!
Хаах
Сурталчилгаа

1 Үнэт металл болон хувирсан арслан зааны соёо

Хууль бус үйл ажиллагаа явуулдаг хэсэг бүлэг хүмүүс жил бүр эртний арслан зааны соёог малтахаар энэ нутагт очдог. Малтлага хийхээр очсон хүмүүс эвхдэг майханд амьдарч, лаазалсан мах, гоймон идэж, архи ууж өөрсдийн ажлаа хийдэг ба газрын гүнээс их хүч ашиглан арслан зааны сэгийг гаргаж авдаг байна. 

Тэд арслан зааны соёог үнэт металл шиг үздэг бөгөөд хар зах дээр маш өндөр үнээр зардаг ажээ.

Үнэт металл болон хувирсан арслан зааны соёо

2 Арслан зааны мөхөл

50 мянган жилийн өмнө арслан заанууд амьдарч байх үед Сибирь нь өнөөгийнх шиг цас мөс ихтэй тундр биш ногоон зүлэгтэй,  үржил шимтэй хөрсөөр хучигдсан тал газар байжээ. 

Гэвч цаг хугацаа өнгөрч дэлхийд Мөстлөгийн үе тохиоход тэдний тоо эрс багассан юм. Мөн яагаад тийм зүйл болсныг өөртөө итгэлтэйгээр хэлж чадах эрдэмтэн, судлаач байдаггүй. Нэг хэсэг нь тэднийг ангуучилсан гэж үздэг бол зарим нь цаг уурын өөрчлөлтөөс болж мөхсөн хэмээн тайлбарладаг.

Арслан зааны мөхөл

Гэвч цор ганц үнэн гэвэл арслан заанууд 10 мянган жилийн өмнө Сибирийн газар нутгаас ор мөргүй устсан юм. Түүнчлэн арслан зааны хамгийн сүүлийн тоо толгой нь Врангелийн арлууд дээр 3,700 жилийн өмнө амьдарч байсан талаарх баримтууд байдаг.

Сибирийн газар нутагт одоо үлэмж хэмжээний олон арслан заануудынхаас гадна өөр маш олон эрт дээр үед устаж үгүй болсон амьтдын үлдэгдэл байдаг ажээ.

3 Амьдрал өөрчлөх соёо

Дэлхий дулаарахын хэрээр арслан заануудын үлдэгдлийг малтахад илүү амар болжээ. Учир нь тундрын зарим хэсгээр газар доороос болон хөрсний нурангитай хэсгээс зааны соёоны үзүүр үл ялиг харагддаг байна.

Социализм нуран унаснаас хойш энэ газрын уугуул иргэдийн зарим нь зааны соёо зарж амиа зогоосоор иржээ. Нэг ширхэг соёо хүний амьдралыг тэр чигт нь өөрчлөх чадалтай болохоор тэр шүү дээ.

Амьдрал өөрчлөх соёо

Сибирийн орхигдсон талд хүмүүс сард ойролцоогоор 500 ам.долларын цалин авдаг бол дунджаар 65 кг жинтэй нэг ширхэг соёог ойролцоогоор 30 мянган ам.доллароор зардаг ажээ. Үр дүнд нь нутгийн оршин суугчид зааны соёо ухаж амьдралаа эрс өөрчлөх гэсэн хүсэлд автах болсон юм.

4 Хууль бус анчид

Нутгийн иргэдээс гадна хууль бус анчид зааны соёо ухаж малтахаар энэ газарт ирдэг. Гэхдээ хэн ч тэднийг хаанаас ирсэн, хэдүүлээ болох, хэрхэн ажилладгийг нь мэддэггүй.

Нэгэн удаа Якутын Зүүн Хойд их сургуулийн арслан заан судлалын музейн дарга Семён Григорьев “Арслан зааны соёоны наймаа бол ярихад их хүнд сэдэв юм. Тийм ч учраас ихэнх хайгуулчид олны нүднээс далд, нуугдаж байдаг” гэж хэлж байжээ.

Хууль бус анчид

Зарим тохиолдолд хүмүүс зөвшөөрөл авч малтлага хийдэг ч ихэнхдээ хууль бусаар ажилладаг. Ялангуяа хулгайн анчид маш олуулаа бөгөөд гол дагаж завиар сэлүүрдэж зорьсон газраа очоод, даралттай ус шүршигчээр малтлагын хатуу гадаргыг цэвэрлэж, хэний ч өмнө харж байгаагүй хүчтэй зэвсэг ашиглан хэдхэн хормын дотор соёог гаргаж авдаг гэнэ. Улмаар тэд олсон зааны соёонуудаа алс Дорнодод зардаг ажээ. 

Мөн арслан зааны сэг олон мянган жилийн өмнө хөлдсөн болохоор харьцангуй сайн хадгалагдаж үлдсэн байдаг ба хүмүүс ганцхан соёог нь аваад бусад яс, шүд гэх мэт зүйлсийг нь хаядаг байна.

5 Байгаль эх хохирсон нь

Тэнд зарим хүмүүс уул, шугуйг нэвт цоолж, газрын гүн рүү 60 метр хүртэл ухдаг гэнэ. Шведийн Байгалийн түүхийн музейн палаеогенетикч профессор Лав Дален энэ талаар "Арслан зааны соёог гаргаж авахын төлөө хүмүүс байгальтай зүй бусаар харьцаж, маш их хэмжээний хохирол учруулсаар байна” гэж хэлж байсан юм.

Учир нь хулгайн анчид илүү бат бэх, цэвэрхэн хадгалагдаж үлдсэн соёог олж гарган, өндөр хөлс авахын тулд уул нуруудыг хайр найргүй сэндийчэн ухах болжээ.

Байгаль эх хохирсон нь

6 Шинжлэх ухааны хохирол

Арслан зааны соёо дор хаяж 4 метр урттай байдаг бөгөөд тэдгээр нь цасан доорх өвсийг тэжээхэд тусалдаг гэнэ. Энгийнээр тайлбарлавал, байгаль дэлхийн уялдаа холбоона дагуу арслан зааны сэгүүд нь тус газрын амьтан, ургамлын бордоо болж хувирсан гэсэн үг юм.

Мөн тэдгээрийн ДНК-г генетикийн түвшинд судалж олон төрлийн нээлт хийх боломжтой ба арслан заан хэд насалж, яаж амьдардаг байсныг мэдэж болох юм. Жишээлбэл, насанд хүрсэн эм арслан зааны соёо хээлтэй байх үед нь маш удаан ургадаг байсан аж.

Шинжлэх ухааны хохирол

7 Шороонд булагдсан эрдэнэс

Анчид соёо гаргаж авахын тулд маш гүнзгий нүх ухдаг ба 2012 онд профессор Лав Дален 30 гаруй хонгил бүхий сийчүүлсэн газрыг хараад ихэд цочирдсон гэдэг. 

Дален судалгааныхаа багийн хамтаар анчдын хаясан арслан зааны сэгийг гаргаж авахаар ажиллаж байхдаа тэдний нүхэлсэн туннелийг ашиглах гэж оролджээ. Гэвч тэдгээр нь бүгд нурах аюултай болсон байсан бөгөөд Далений багийнхан сүйрэхээс нь өмнө амжиж нэг арслан зааны ясыг гаргаж авч чаджээ.

Шороонд булагдсан эрдэнэс

8 Ажил дээрээ нойрсдог хүмүүс

Хулгайн анчдын хэд нь бэртэж гэмтэж, нас барсныг хэн ч мэдэхгүй. Учир нь тэдний гаргасан туннель хангалттай агааргүй ба нурангид дарагдах эрсдэлтэй байдаг. Гэхдээ хамгийн аймшигтай нь урсгал ус юм.

Хад асган дундуур урсах түргэн урсгалтай голд өнгөрсөн жилд л гэхэд хоёр хулгайн анчин живж нас баржээ. Тэдний завь урсгалд сүйдэж, эвдэрсэн байсан аж.

Ажил дээрээ нойрсдог хүмүүс

9

10 Зөвхөн соёо биш

Мөстлөгийн үеийн арслан зааны соёоноос гадна үслэг хирсний эврийг ч мөн адил “олборлодог” юм. Хирсний 2.4кг жинтэй эвэр хар зах дээр ойролцоогоор 14 мянган ам.долларын үнэд хүрдэг ба ихэнх нь зүүн өмнөд Ази руу борлуулагддаг аж.

Вьетнамд эдгээр эврүүдийг уламжлалт анагаах ухаанд ашигладаг бөгөөд тэднээс гаргаж авсан эм нь хорт хавдрыг эмчлэхээс эхлээд шулмын хорлол гэх мэт мухар сүсгийн холбогдолтой зүйлд хэрэглэгддэг байна.

Зөвхөн соёо биш

11 Жил бүр 40,000 зааныг алдаг

Жил бүр Сибириэс олдсон зааны яснуудын 90 хувь буюу ойролцоогоор 60 тонн соёо Хятад, Хонг Конг руу нийлүүлэгддэг. Эцэст нь тэднээр олон янзын хээ угалз, чимэглэлтэй гоёлын зүйлс хийж баячуудад өндөр үнээр зардаг ажээ.

Өнөөдөр Африкт зааны тоо толгой ердөө 400 мянгаар тоологдох болсон. Харамсалтай нь, жил бүр 40 мянган зааныг соёоных нь төлөө анчид алж байгаа билээ.

Магадгүй хүн төрөлхтөнд үхсэн амьд нь хамаагүй зааны соёо л чухал хэрэгтэй байгаа юм байлгүй дээ.

Жил бүр 40,000 зааныг алдаг

6
таалагдаж байна

5
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()