Усны хувцасны загвар хэрхэн өөрчлөгдсөн бэ?

2019-06-01, 12:35
5,433

XVIII зууны төгсгөл хүртэл бүсгүйчүүд дотуур хувцастайгаа юм уу, ямар ч хувцасгүйгээр сэлдэг байжээ. Гэвч сэргэн мандалтын үед биеийн ихэнх хэсгээ ил гарган сэлэхийг ёс суртахуунгүй хэмээн үзэх болсон учир тусгай хувцас өмсөх болсон аж. Ингээд өнгөрсөн зуунд усны хувцасны загвар ямар байсныг хамтдаа сонирхоцгооё.

Усны хувцасны загвар хэрхэн өөрчлөгдсөн бэ?
Киногоо үзээд бэлгээ аваарай!
Хаах
Сурталчилгаа

1 1910-аад он

Төмөр замын тээвэр гарч ирснээр хүмүүс хэдэн мянган километрийн хол газар руу ч аялах боломжтой болсон бөгөөд амралт зугаалгын газрууд ч маш ихээр нээгдэж эхэлжээ. Мөн тэр үед хүмүүс олны нүдэнд биеэ ил гаргахыг хүсдэггүй байсан учир ийм платье, өмдийг хослуулан өмсдөг байсан юм.

1910-аад он

2 1920-иод он

1912 онд Олимпын усан сэлэлтийн тэмцээний тамирчид гар болон хөлөө ил гаргасан ийм усны хувцастай гарч ирж үзэгчдийг алмайруулдаг байжээ.

1920-иод он

3 1930-аад он

1930-аад оны усны хувцас өмнөх үеийнхтэйгээ ижилхэн загвартай байсан ч Коко Шанел илүү өнгөлөг болгож өгчээ.

1930-аад он

4 1940-өөд он

1946 онд дотуур хувцасны гэр бүлийн бизнес явуулдаг байсан Луйс Риард анх салангид усны хувцасны загварыг танилцуулж байжээ. Гэвч олон нийтэд хүйс ил гарах нь таалагдаагүй гэдэг.

1940-өөд он

5 1950-иад он

Тухайн үед усны хувцас өмссөн эмэгтэйчүүдтэй кино хит болдог байжээ.

 

1950-иад он

6 1960-аад он

Загварлаг бүсгүйчүүд өвөрмөц загварын, хурдан хатдаг сунадаг материалаар хийгдсэн усны хувцсыг сонгож эхэлжээ.

1960-аад он

7 1970-аад он

Охид ичимхий зангаа хаяж, наранд биеэ шарахад эвтэйхэн усны хувцсыг сонгон өмсөх болжээ.

1970-аад он

8 1980-аад

Энэ үед усны хувцаcны загвар эргээд битүү болж хувирсан юм.

1980-аад

9 1990-ээд он

Малибугийн эргийн хамгаалагч нэртэй цуврал кино гарч Памела Андерсон энэхүү час улаан ажлын хувцастайгаа нөхдийнхөө хамт далайн эргээр удаашруулсан байдлаар гүйдгийг та санаж байна уу?

1990-ээд он

10 2000-аад он

Бүсгүйчүүд тэр үед энгийн юбка, даашинз мэт загварын усны хувцсыг өмсөх болжээ.

2000-аад он

11 2010-аад он

Биед эвгүй жижиг усны хувцас 2010-аад оны загварын чиг хандлагыг тодорхойлж байв.

2010-аад он

12 2019 он

Хуучны өндөр суудалтай, спортлог загварын усны хувцас буцаад загварлагт тооцогдох болжээ.

2019 он

6
таалагдаж байна

3
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()