Ус хангалттай уугаагүйгээс болж биед ямар асуудлууд үүсдэг вэ?

Хүмүүс шингэний хэрэгцээгээ ундаа, кофе, энергийн ундаа зэргээр нөхөж болдог гэж эндүүрдэг. Эдгээр зүйлс нь таны цангааг тайлах биш, харин ч бие дэх шингэний тэнцвэрийг алдагдуулж төрөл бүрийн өвчлөл үүсгэх аюултай байдаг. Энэ үүднээс та бүхэнд хүний биед ус дутагдсанаас болж үүсдэг асуудлуудыг хүргэж байна.

Ус хангалттай уугаагүйгээс болж биед ямар асуудлууд үүсдэг вэ?
Хит кинонууд 50% хямдарлаа!
Хаах
Сурталчилгаа

1 Булчин татах

Байнгын суугаа байдалд байдаг, ус бага уудаг хүмүүсийн булчинд шингэний дутагдал үүсч таталт өгч эхэлдэг байна.

Булчин татах

2 Сэтгэл гутрал

Хүний тархины ихэнх нь шингэнээс бүрддэг учраас бусад эрхтнүүдээс илүү ус шаарддаг юм. Хэрвээ ус бага уух юм бол тархины хэвийн үйл ажиллагаа алдагдаж, амархан ядаргаанд орж улмаар сэтгэл гутралд өртөмтгий болдог.

Сэтгэл гутрал

3 Өтгөн хаталт

Шингэн дутагдах үед шулуун гэдэс дамжин ирж буй тэжээлээс усыг нь сорж авснаар биеийн ялгаруулах процесс саатаж, улмаар өтгөн хаталт үүсдэг.

Өтгөн хаталт

4 Даралт ихсэх

Цусны даралт ихсэлт нь шингэний дутагдалтай хүмүүст түгээмэл тохиолддог. Биеийн эсүүдэд хангалттай ус очихгүй бол тархи нь судасны бөглөрлийг үүсгэдэг химийн бодис болох вазопрессиныг шахаж эхэлдэг. Үүний улмаас цусны даралт нэмэгддэг байна.

Даралт ихсэх

5 Давсагны чулуу

Шингэний дутагдал нь шээсний концентрацийг нэмэгдүүлдэг. Үүний улмаас давсаг, бөөрөнд эрдэс хуримтлагдан хатуужиж давсагны чулуу үүсгэдэг юм. 

Давсагны чулуу

6 Бөөрний дутагдал

Бие шингэнээр дутагдахгүй байснаар бөөр шүүлтүүрийн үүргээ гүйцэтгэхэд асуудал учрахгүй. Харин шингэн хангалттай биш бол шээсээр гадагшлах ёстой бодис хүний бие рүү нэвтэрч эхэлдэг байна.

Бөөрний дутагдал

7 Цөсний чулуу

Ус дутагдах үед цөсний сувганд эрдэс хуримтлагдаж улмаар цөсний чулуу үүсэх шалтгаан болдог.

Цөсний чулуу

8 Үений өчлөл

Шингэний дутагдлаас болж үе хооронд байх мөгөөрснүүд хатаж эхэлдэг.

Үений өчлөл

9 Үхэл

Цөлд явж байгаа тохиолдолд л хатаж үхэх аюул тулгардаг юм биш. Хүний биеийн 60 хувийг ус эзэлдэг. Биед явагдаж буй бүхий л ажиллагаанд ус хэрэгтэй байдаг. Тиймээс ус уухыг хэвшил болгоорой!

Үхэл

7
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()