Цаг хугацааны машингүйгээр өнгөрсөнд очиж болох 11 газар

XXI зуунд телевиз, ухаалаг утас болон интернэтгүйгээр амьдарч болно гэвэл та итгэх үү? Техник технологийн дэвшлийг орхиод, эртний хүмүүсийн хуулиар, тэдний өвөг эцгийн зан заншлаар амьдарч болох олон газар дэлхий дээр байдаг. Тэнд амьдардаг хүмүүс орчин үеийн цахилгаан хэрэгслүүдээс татгалзаж, өнгөрсөн зууны удаан хэмнэлтэй амьдралыг илүүд үздэг, чулуун зэвсгийн үед гацсан мэт байдаг байна. Ингээд та бүхэнд цаг хугацааны машингүйгээр өнгөрсөнд очиж болох газруудыг танилцуулж байна.

Цаг хугацааны машингүйгээр өнгөрсөнд очиж болох 11 газар
Аав ээжээ хайрлая!
Хаах
Сурталчилгаа

1 Амиш, АНУ

XVII зууны төгсгөлд шашны Амиш хөдөлгөөний удирдагч Жейбок Амман (Jacob Amman)-ы дагагчдын ихэнх нь Католик шашинтнуудын хавчлагаас зугтаж Европоос Америк руу дүрвэхээс аргагүйд хүрчээ. Тэд хөдөөний амьдрал, биеийн хөдөлмөр, даруу төлөв байдал, энгийн хувцаслалтыг илүүд үзэж, орчин үеийн технологийн давуу талыг хүлээн зөвшөөрдөггүй байна.

Амиш, АНУ

Энд интернэт, телевиз, радио хориотой байдаг учраас залуу амишууд ухаалаг гар утас анх удаа хараад их гайхдаг байна. Амьдрал нь хатуу чанга дүрэмтэй ч амишууд уг нийгмийн бүлэгтээ үлдэхийг хүсдэг байна. 14-16 насны хооронд өсвөр насны хүүхдүүд сахил хүртэж амиш сүмийн гишүүн болох эсвэл гадаад ертөнц рүү явах хоёроос эцсийн байдлаар сонголтоо хийдэг гэнэ. Тэдний ихэнх нь гэр бүлтэйгээ үлдэхийг илүүд үздэг байна.

Зарим амишуудын шинэ дүрмэнд цахилгаан хэрэглэж болдог ч гэрийнх нь дотоод засал XX зууны эхэн үеийн байшин шиг байдаг. Амишуудын одоо хүртэл морин тэрэг хөлөглөж зайгаар ажилладаг гэрлээс илүү тосон болон керосинон дэнлүүгээр гэрээ гэрэлтүүлдэг.

Амишууд цэрэгт явдаггүй, нийгмийн даатгал төлдөггүй, амьдралын хэцүү асуудлаа нийгэмлэгийнхээ нөхдийн тусламжтайгаар шийддэг юм. Мөн тэд хүнд машин механизмыг барилга барихдаа ашигладаггүй, хэрвээ хүнд зүйл өргөх хэрэг гарвал нүцгэн гараараа өргөдөг байна.

2 Эртний итгэгчид, Боливи

Оросын “эртний итгэгчид” нь XIX зууны хагаст хавчлагаас зугтаж Өмнөд Америк руу нүүж эхэлжээ. Тэдний урт, хүндхэн зам нь Манжуур – Хонконг – Бразил – Боливи гэсэн маршруттай байв. Боливит Санта Круз хотоос 3 цаг яваад, Тоборочи хотод анхны орос эртний итгэгчид хэдэн арван жилийн өмнө ирж суурьшжээ.

Эртний итгэгчид, Боливи

Эртний итгэгчид зурагт үзэж, хөгжим сонсож, зургаа авахуулах хориотой байдаг байна. Хуучны хэв маягаар хувцаслаж, эмэгтэйчүүд нь үсээ тайрахыг, эрчүүд нь сахлаа хусахыг цээрлэдэг. Охид 13 насандаа гэрлэж, гэрийн эзэгтэй болж байх зуур эрчүүд нь талд ажиллаж, амьтан үржүүлдэг байна.

Тэд хүн сансарт ниссэн гэдэгт итгэдэггүй, бүр дэлхий тэнхлэгээ тойрч эргэдэг гэдэгт ч итгэдэггүй бөгөөд барааны шошгоны бар кодыг бохир зүйл гэж үздэг гэнэ.

3 Лакандончууд, Мексик

Лакандончууд Мексикийн зүүн өмнөд хэсэгт Гуатемалагийн хилтэй ойр Чиапасын ширэнгэн ойд амьдардаг ба Мексикийн хамгийн тусгаарлагдмал нутгийн хүмүүс юм. Тэд Майя нутгийн аялгаар ярьдаг ба өөрсдийн гэсэн өвөрмөц байдал нь алдагдаагүй байна. Өдий XXI зуунд тэд ан авдаа нум сум ашиглаж, сумны үзүүрийг ширэнгэн ойгоос олддог цахиур төмрөөр хийдэг аж.

Лакандончууд, Мексик

XX зууны дунд үе хүртэл, лакандончууд гадаад ертөнцтэй огт холбоогүй байсан юм. Ийнхүү тэд Колумбийн эрний өмнөх үеийн зан заншил, өвөрмөц соёлоо хадгалж чаджээ. Лакандончууд дэлхийгээс халин хальтлаа эдгээр том том байгууламжуудад урьд нь амьдарч байсан бурхдадаа залбирч, өргөл өргөхийн тулд эртний Майя хотуудад мөргөлөө үйлдсээр байдаг аж.

4 Мацэс, Бразил

Өнгөрсөн 30 жилд Мацэс омгийнхон ихэвчлэн Амазон мөрний эргээр суурьшин амьдарсан байна. Гадаад ертөнцтэй холбоотой байдаг ч одоо хүртэл ан агнаж, хамтран аж төрдөг байна. Тэд арьс шир, хатаасан мах зэргийг зарж борлуулж орлогын эх үүсвэрээ бүрдүүлдэг.

Мацэс, Бразил

Тэдэнтэй 1969 онд номлогчид ирж албан ёсоор холбоо тогтоосон байдаг. Түүнээс өмнө  тосгоныг нь шатааж, тэдэн рүү цэргээ илгээж байсан нутгийн захиргаатай тэмцэлдэж байжээ. Өнөө үед Мацэс омгийнхон болон нутгийн захиргаа нар эв нэгдэлтэй байдаг гэнэ.

5 Ваорани, Эквадор

Ваорани нар зүүн Эквадорын газар нутагт Напо болон Курарей голын хооронд аж төрдөг.

XX зууны хагаст христийн номлогчидтой холбоо тогтоосны дараа ан ав хийж, хамтран аж төрдөг нүүдэлчин амьдралын хэв маягаа орхиод тосгонд суурьшсан байдаг. Гэсэн ч олон омгийн бүлгүүд гадаад ертөнцтэй холбоо тогтоохоос зайлсхийж, туулж баршгүй ойдоо амьдарсаар байгаа аж.

Ваорани, Эквадор

Ваорани ангийн гол зэвсэг нь үлээдэг буу юм. Энэхүү зэвсэг нь 3-4 метрийн урттай, “Strychnos” төрлийн ургамлын холтосноос гаргаж авдаг “Curare”-т (нэг төрлийн хорт ургамал) сумаа дүрдэг байна. Энэхүү суманд оногдсон амьтад шууд хөдөлж чадахаа болж, амьсгалын систем доголдож үхдэг байна.

6 Мачигуэнга, Пэру

Мачигуэнга бол Мачу Пикчугийн зүүн хэсэгт байдаг ойн бүсэд амьдардаг Индиан омог юм. Ихэнх мачигуэнгачууд өөрийн гэсэн нэргүй байдаг ба садан төрлийн холбооноос хамааран биенийгээ “ах”,“эгч”, “аав” хэмээн дууддаг аж. Тэдний далдуу модны урт гонзгой хэсгийг гэрийнхээ хүрээ болгож, навч болон сүрлийг нь ашиглан урцаа барьдаг байжээ.

Мачигуэнга, Пэру

Өмнөд Америкийн газар нутаг дээр байдаг омгуудын нэгэн адил Мачигуэнга нар бага наснаасаа сармагчинг тэжээвэр амьтнаа болгодог байна.

7 Яли, Индонез

Яли бол дэлхий дээр амьд үлдэж чадсан хүний мах иддэг хэвээрээ байгаа цөөн хэдэн омгуудын нэг юм. Шинэ Гвинейн арлууд дээр байдаг Индонезийн Папуа мужид амьдардаг. Шон дээр барьсан дугуй байшинд амьдардаг, эрэгтэй эмэгтэйчүүд бие биенээсээ тусдаа аж төрдөг.

Яли, Индонез

Яли омгийнхон 150 см өндөртэй намхан хүмүүс юм. Эмэгтэйчүүд нь зэгсэн банзал өмсөж, эрчүүд нь зөвхөн бэлэг эрхтнээ халхалж “котека” гэх зүйлийг углаж явдаг байна.

8 Коровай

Коровай бол Индонезийн муж Папуагийн зүүн өмнөд хэсэгт амьдардаг омгийнхон юм. Судлаачид тэдний 1970 онд олж илрүүлж байжээ. Өнөөг хүртэл өвөрмөц амьдралын хэв маяг, ёс заншлаа хадгалсаар иржээ. Коровай омгийнхон байшингаа модон дээр барьдаг заримдаа бүр газраас 50 метрийн өндөрт барьдаг.

Коровай

Энэ бүхнийг хөрш омгийнхны дайралт болон араатан амьтны дайралтаас хамгаалж барьсан байна. Ийнхүү өндөрт барьдгийн өөр нэгэн шалтгаан бол муу ёрын сүнснүүд тэдэнд хүрч чадахгүй гэсэн итгэл үнэмшилтэй байдаг аж.

9 Падаунг, Мянмар

Падаунг нар Мянмарын тосгоны өндөрлөг газарт удаан аж төржээ. Гэвч 1990-ээд онд орон нутгийн захиргаатай зөрчилдсөний улмаас нутгийн уугуул хүмүүсийн зарим нь Тайландтай хил залгаа суурин руу нүүсэн байна. Энэ нутгийн эмэгтэйчүүд металл цагираг ашиглан “хүзүүгээ сунгадаг” ер бусын заншлаараа дэлхийд танигдсан билээ. Охид цагиргийн тоог 5 наснаасаа эхэлж нэмсээр гэрлэх үедээ зогсоодог байна. Мөн тэр үед нь насны эрхээр хүзүүний яс сунах чадваргүй болсон байдаг.

Падаунг, Мянмар

Падаунг омгийнхон орчин үеийн соёл иргэншилтэй холбоотой байдаг ч хуучин заншлаасаа салаагүй байна. Жишээ нь, хэрвээ хэн нэгэн амьдралдаа бүтэл муутай байвал тахианы тусламжтайгаар “цэвэрлэх” ёслол үйлддэг байна. Мөн шувууны ясаар ирээдүйг зөгнөж хэлдэг байна.

10 Мурси, Эфиоп

Мурси омгийнхон Эфиопын баруун өмнөд хэсэгт амьдардаг ба үхлийн бурхан Ямдаг шүтдэг. Энд байгаа эрчүүдийн биед үхлийн чөтгөрүүдийн төөрсөн сүнснүүд хоригддог гэж үздэг ба бие дээрээ зурсан цагаан судлууд нь гав, дөнгө гэсэн утга агуулгатай юмсанж. Мурси омгийн охид 12 нас хүрэнгүүтээ доод уруулаа сэтлэн дугуй шавар юм уу модон таваг хийж гоёдог нь эмэгтэй хүний гоо сайхны дээд илэрхийлэл юм.

Мурси, Эфиоп

Мурсичууд бага балчир наснаасаа саваагаар тулалдаж, овог бүлгүүдийн хооронд тэмцээн зохиодог байна. Тулаанчид хос хосоороо тулалдаж, өрсөлдөгчөө ялагдах хүртэл тулалддаг аж. Гэхдээ өрсөлдөгчөө алах хориотой ба тулаанаас болж хүний амь эрсдвэл гараа тайруулдаг байж. Тулааны ялагч бүлгүүдээс өөрийн эхнэрээ сонгож авах эрхтэй болдог байсан ба тухайн эмэгтэйдээ ямар ч төлөөс төлөх шаардлагагүй байдаг.

Мурси үргэлж бусад овог бүлгэмүүдтэй байлддаг байсан ба алсан хүнийхээ тоогоор тусгай шивээс хийдэг байж. Шивээс хийх зайгүй болвол нуруу, өгзөг, гэдсэн дээрээ үргэлжлүүлэн шивдэг байж.

11 Нуба, Судан

Нуба бол өмнөд Судан улсын Нуба уулын оршин суугчдыг ерөнхийд нь нэрлэдэг нэр юм. Тэдний ялгарах шинж чанар нь спортын тэмцээн уралдаанд хорхойтой, ялангуяа залуу эрчүүдийн дунд зохиогддог тэмцээнд их дуртай байж. Нубуудын биеийн төгс байдлыг биеийн хээ, чимэглэлүүд нь улам тодотгож өгдөг.

Өнөөдрийн нубууд өвөг дээдсийнхээ адилаар дугуй хэлбэртэй шавар юм уу сүрлэн урцад амьдарч, гэрлээгүй эрчүүд эцэг эхээсээ тусдаа гэрлээгүй эрчүүдэд зориулсан тусгай барилгад шөнийг өнгөрүүлдэг байна.

Нуба, Судан

12 Бонус: Агафьяа Лыкова

Агафьяа Лыкова нь өдгөө 75 настай, тэрээр бүх насаараа “эртний итгэгчид” XX зууны эхэнд нүүж очсон газар амьдарчээ. 1930-аад оноос хойш Лыковын гэр бүл соёл иргэншлээс тусдаа амьдарч, 1978 онд Сибирийн энэ хэсгийг судалж байсан геологич нар 5 ам бүлтэй тэднийг санамсаргүй олж илрүүлсэн байна.

Бонус: Агафьяа Лыкова

Гэвч Агафьяагийн эцэг эх, ах, дүү нар 1980-аад оны сүүлээр нас барж эмэгтэй ганцаараа үлдсэн байна. Өнөөдөр Агафьяа хүмүүсээс хол урцанд амьдарч, соёлын шинэчлэлийг үл хайхран өвөг дээдсийнхээ хувь заяагаар явж буй аж.

8
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()