Залуудаа халуухан байсан одууд

Зарим жүжигчдийг бид зөвхөн өндөр настай дүрээр нь л таньдаг. Үнэн хэрэгтээ Брижит Бардо, Софи Лорен гэх мэт бусад жүжигчид цагтаа залуусыг маш олноор нь хуйлруулж явсан гэнэ шүү. Ингээд залуу насандаа эрчүүдийн хүслэн болж байсан халуухан бүсгүйчүүдийн талаарх мэдээллийг хүргэж байна.

Залуудаа халуухан байсан одууд

10 Анжела Лэнсбери

Бид Анжела Лэнсберийг Жессика Флетчер гэх нэрээр нь илүү сайн мэддэг бөгөөд тэрбээр “Murder, She Wrote”  цуврал киногоороо алдартай билээ. Анжела энэ жил 94 нас хүрч байгаа ч өдөрт хоёр удаа тайзан дээр гарч, киноны зураг авалтад оролцдог. Мөн хэрвээ өөрт нь “Альцгеймерийн өвчнөөс болж нас барж буй хөгшний дүр”-д тоглох саналыг тавивал тэрбээр ихээхэн дургүйцдэг гэнэ шүү.

Анжела Лэнсбери

9 Ширли МакЛейн

84 настай Ширли Маклейн кино ертөнцөд нэлээд амжилттай яваа нэгэн билээ. Хувь тавилан түүнд гайхалтай дүрүүдийг бэлэглэж тэрбээр “Оскар”, “Алтан бөмбөрцөг” наадмуудын шагналын эзэн болж байсан юм.

Ширли МакЛейн

8 Марта Стюарт

Үзэсгэлэнт жүжигчин, хөтлөгч бүсгүйг одоо 77 настай гэвэл хэн ч итгэхгүй биз ээ. Магадгүй тэрбээр хэрхэн залуу насаа хадгалж үлдэх нууцыг маш сайн мэддэг бололтой.

Марта Стюарт

7 Дайана Ригг

Дайана Риггийн хүртэж байсан шагнал болон хамгийн сайхан дүрүүдийг нь дурдвал дуусахгүй. Хэрвээ тэрбээр арай залуу насандаа “Хаан ширээний тоглоом” кинонд тоглосон бол ямархуу харагдах байсан бол?

Дайана Ригг

6 Дайан Китон

Жил бүр л 73 настай Дайан Китоны тоглосон шинэ кино нээлтээ хийдэг бөгөөд түүний гоо үзэсгэлэнг бишрэхгүй байхын аргагүй билээ. Мөн ихэнх хүмүүс Дайан Китоны насанд эргэлздэг гэнэ шүү.
 

Дайан Китон

5 Шарлотта Рэмплинг

Шарлотта Рэмплинг өдгөө 74 нас хүрч байгаа бөгөөд тэрбээр сүүлийн 10 жилийн хугацаанд тоглосон бүтээлүүд дээрээ нэг л хэвээрээ үзэсгэлэнтэй, сайхан харагдсаар л байна. Хэрвээ энэ бүсгүй орчин үед залуухнаараа байсан бол түүнд олон жүжигчид түүнд атаархах байсан биз ээ.

Шарлотта Рэмплинг

4 Фэй Данауэй

Тэрбээр « Bonnie Parker and Clyde Barrow », «Chinatown» болон «Columbo» кинонуудад тоглож байсан бөгөөд 78 насандаа ч өөрийн үзэсгэлэнтэй, тачаангуй байдлаа алдаагүй л байна.

Фэй Данауэй

3 Жуди Дэнч

Өдгөө 84 настай тэрбээр сүүлийн хэдэн жилийн турш язгууртан, аббатис, княгина, хатан хааны дүрүүдэд тоглож байгаа билээ. Түүнчлэн энэ бүсгүйн залуугийн зургийг хараад хэн ч түүний үзэсгэлэн гоотой маргаж зүрхлэхгүй л болов уу?
 

Жуди Дэнч

2 Мэгги Смит

Жүжигчин Мэгги Смит өдгөө 84 настай. Тэрбээр "BAFTA" шагналд долоон удаа, “Оскар”-ын шагналд 2 удаа, “Эмми”-ийн шагналд 4 удаа нэр дэвшиж байсан юм. Мөн бид түүнийг “Харри Поттер” цувралаар нь маш сайн таньдаг шүү дээ.

 

Мэгги Смит

1 Хелен Миррен

73 настай Хелен Миррен нь Элзизавета I, II хатан хааны дүрд тоглож байжээ. Харин залуудаа насанд хүрэгчдийн кинонд, нүцгэн тоглодог байсан аж. Түүний залуугийн зураг үнэхээр халуухан биш байна гэж үү?

 

Хелен Миррен

61
таалагдаж байна

8
таалагдахгүй байна

Фейсбүүк сэтгэгдэл

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()