Гэрийн нөхцөлд бөөр цэвэрлэх шалгарсан аргууд

Бөөр нь илүүдэл бодисыг биеэс гадагшлуулж, электролитийг тэнцвэржүүлэн, гормон үүсгэх чухал үүрэгтэй хос эрхтэн юм. Тиймээс зөв хооллож, хангалттай хэмжээний ус уух нь бөөрийг эрүүл байлгахад тусалдаг гэдгийг санах хэрэгтэй шүү. Ингээд та бүхэнд бөөр цэвэрлэх 4 үр дүнтэй аргыг танилцуулж байна.

Гэрийн нөхцөлд бөөр цэвэрлэх шалгарсан аргууд

1 Усны зохистой хэрэглээ

Насанд хүрсэн хүний биеийн бараг 60 хувь нь ус байдаг. Тиймдээ ч элэгнээс эхлээд тархины үйл ажиллагаанд хүртэл ус шаардагддаг аж. Харин бөөр нь биеийн шүүх системийн үүргийг гүйцэтгэж усыг шээс болгон зайлуулж, биеэс хэрэгцээгүй, илүүдэл бодисуудыг гадагшлуулдаг байна.

Усны хэрэглээнээс хамаарч шээсний хэмжээ багассанаар бөөрний үйл ажиллагаа алдагдах, чулуу үүсэх гэх мэт шинж тэмдгүүд илэрч эхэлдэг. Тиймээс хангалттай хэмжээний ус уух нь бөөрөнд маш чухал юм. Ялангуяа энэ нь бөөрийг цэвэрлэхэд онцгой ач холбогдолтой байдаг.

Мөн анагаах ухааны хүрээлэнгээс эрчүүдийн өдөрт авах ёстой шингэний хэмжээг 3,7 литр, эмэгтэйчүүдийнхийг 2,7 литр байдгийг тогтоожээ.

Усны зохистой хэрэглээ

2 Бөөрний үйл ажиллагааг дэмждэг хоол хүнс хэрэглэх

1. Усан үзэм 

Усан үзэм, самар гэх мэт зарим жимс, жимсгэнүүдэд ресвератрол хэмээх ашигт ургамлын нэгдэл агуулдаг юм. Эрдэмтэд уг нэгдэл нь бөөрний үрэвслийг бууруулдаг болохыг хархан дээр хийсэн туршилтаасаа олж мэдсэн аж. Тиймээс усан үзэм тогтмол хэрэглэж бөөрөө хамгаалж байгаарай. 

2. Цангис жимс

Цангис жимс нь давсгийн үйл ажиллагаанд сайнаар нөлөөлдөг. Тухайлбал, "Амьдралын Эрүүл Хэв маяг" сэтгүүлийн явуулсан эмнэл зүйн туршилтаар хоёр долоо хоногийн турш өдөр бүр чихэрлэг, хатаасан цангис жимс хэрэглэсэн эмэгтэйчүүдийн шээсний замын халдвар нь буурсан байжээ.

Мөн та хатаасан цангис жимсийг амтат салат, зууштайгаа хольж идэж болно шүү.

Бөөрний үйл ажиллагааг дэмждэг хоол хүнс хэрэглэх

3. Жимсний шүүс

Лимон, жүрж, амтат гуаны шүүс нь бүгд цитрат болон цитратын хүчлийг агуулдаг. Харин цитрат нь шээсэн дэх кальцийн хэмжээ өсөж бөөрний чулуу үүсэх эрсдэлийг бууруулдаг байна.

Тиймээс өдөрт авах шингэнийхээ хэмжээгээр шинэхэн шүүсийг ууж хэвшээрэй.

4. Далайн байцаа

Бор далайн байцаа нь нойр булчирхай, элэг болон бөөрөнд тустай болохыг судалгаагаар тогтоожээ. 2014 оны хархан дээр хийсэн туршилтаар, 22 хоногийн турш бор далайн байцаа идсэн хархын чихрийн шижин өвчнөөс болж гэмтсэн элэг, бөөр нь хоёулаа сайжирсан байжээ. Тиймээс савласан далайн байцааг хүнсэндээ хэрэглэх нь бөөрний үйл ажиллагаагаа сайжруулахад туслах болно шүү.

5. Кальциар баялаг хүнс

Ихэнх хүмүүс кальци бага хэрэглэвэл бөөр чулуужихаас сэргийлэх боломжтой гэж боддог. Гэвч энэ нь бодит байдал дээрээ эсрэгээрээ байдаг юм.

Шээсэн дэх оксалатын хэмжээ хэт их байх нь бөөрийг чулуужихад нөлөөлдөг. Тэгвэл кальци нь оксалатын ялгаралтыг боож, бууруулдаг байна. Тиймээс  шар буурцаг, бүйлс, дүпү, баяжуулсан үр тариа гэх мэт өндөр кальцитай  хоол хүнснээс өдөрт 1.2 грамм кальци авч байх нь бөөрөнд тустай юм.

3 Бөөр цэвэрлэх цай уух

1. Халгайн хандтай цай

Халгайн навч нь үрэвслийг бууруулахад тустай ашигт нэгдлүүдийг өөртөө агуулдаг. Мөн биеийн эрхтнүүдийг гэмтээдэг исэлдүүлэгчээс хамгаалахад тусалдаг антиоксидантуудаар баялаг юм.

2. Барын чих цэцэг

Саяхан амьтан дээр хийсэн туршилтаар барын чих цэцгийн концентрац бөөрийг гэмтлээс хамгаалдаг болох нь батлагджээ. Энэ нь тус ургамлын антиоксидантын чадамжтай холбоотой аж.

3. Самбун (Sambong) цэцэг

Самбун бол Филиппин, Энэтхэг зэрэг халуун орнуудад нийтлэг ургадаг бут сөөг юм. Туршилтаар уг цэцгийн ханд нь кальцийн оксалатын талстыг бууруулдаг нь тогтоогдсон байна. Энэ нь самбун цэцэг бөөр чулуужихаас сэргийлдэг гэсэн үг юм.

Бөөр цэвэрлэх цай уух

4 Бөөрний үйл ажиллагааг дэмжих нэмэлт тэжээлүүд

1. Витамин В-6

Витамин B-6 нь хүний биеийн олон бодисын солилцооны урвалуудад чухал үүрэг гүйцэтгэдэг. Жишээ нь, глюоксилатын бодисын солилцоонд В-6 витамин шаардагддаг ба хэрэв В-6 дутагдвал глюкины оронд бөөрийг чулуужуулдаг оксалат ялгардаг байна. 

2. Омега 3

Хүмүүсийн ихэвчлэн хэрэглэдэг Омега 6-д тосны хүчил ихээр агуулагддаг ба энэ нь бөөр чулуужихад нөлөөлдөг болохыг судалгаагаар тогтоожээ. Харин Омега 3 нь тосны хүчил багатай байдаг юм. Мөн та үүн дээр нэмээд EPA болон DHA-ийн аль алийг нь 1.2 гр агуулсан өндөр чанарын загасны тосыг хэрэглэж болох юм.

3. Калийн цитрат

Кали нь электролитийн баланс болон шээсний рН-ийг тэнцвэржүүлдэг чухал элемент юм. Тиймээс калийн цитратын эмчилгээнд орох нь бөөрний чулуужилтыг бууруулахад тустай байдаг. Харин өөр төрлийн өвчний түүхтэй хүмүүс уг эмчилгээг хийлгэхээсээ өмнө эмчид хандах шаардлагатай шүү.

Бөөрний үйл ажиллагааг дэмжих нэмэлт тэжээлүүд

5 Бөөрөө хайрла

Та бөөрний эрүүл мэндэд тустай, шим тэжээлтэй хоол хүнс, ургамлын гаралтай цай болон нэмэлт бүтээгдэхүүнүүдийг тогтмол хэрэглэж байгаарай. 

Мөн ус сайн уух аргыг бөөрний асуудалтай, асуудалгүй байхаас үл хамааран хэрэгжүүлж байх нь чухал юм шүү. 

Бөөрөө хайрла


 

8
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()