Богино долгионы зуухны ашгийг гаргах 9 ухаалаг арга

2019-06-03, 16:19
3,029

Богино долгионы зуух буюу печьний ялгаруулж буй долгион нь хортой, хоол хүнсэнд муугаар нөлөөлдөг, тэр ч байтугай хорт хавдар үүсгэдэг гэсэн яриа ихээр гардаг тул уг хэрэгсэлд эргэлзэнгүй хандах хүмүүс олон бий. Үнэндээ шарах шүүгээн дотор төмөр сав суулга болон хайлдаг хуванцар зэргийг хийхгүй л байвал ямар ч асуудал, хор нөлөө гарахгүй болохыг судлаачид тогтоосон. Ингээд та бүхэнд печийг хоол халаахаас өөр зорилгоор ашиглаж болох 9 аргыг хүргэж байна.

Богино долгионы зуухны ашгийг гаргах 9 ухаалаг арга

1 Илүү их шүүс авах

Нимбэг, лайм, жүрж зэрэг жимсийг 20 секунд орчим халаагаад дараа нь шахахад илүү их шүүс гардаг.

Илүү их шүүс авах

2 Шилэн савыг халдваргүйжүүлэх

Эхлээд халдваргүйжүүлэх савнуудаа угаана. Дараа нь ёроолыг нь дөнгөж далдлахуйц хэмжээний ус хийгээд печь дотор хооронд нь зайтай тавина. Ингээд хамгийн халуун тохиргоон дээр 3 минутын турш печийг ажиллуулснаар савнууд халдваргүйжих болно.

Шилэн савыг халдваргүйжүүлэх

3 Махны модны үнэр арилгах

Эхлээд нимбэг зүсээд модон дээрээ үрээрэй. Дараа нь 5 минутын турш богино долгионы зууханд халаасны дараа үнэр нь арилсан байна.

Махны модны үнэр арилгах

4 Байцаа болгох

Байцааг дангаар нь болгох шаардлагатай бол эхлээд угаагаад, ишийг нь аваад печь рүү хийж 10 орчим минут халаана.

Байцаа болгох

5 Амтлагчны үнэр, амтыг сэргээх

Удаан хадгалсан амтлагч амт болон үнэрээ алддаг шүү дээ. Хэрвээ тэдгээрийг сэргээхийг хүсвэл печьний тохиргоог хамгийн халуун дээр тавиад 10-15 секунт халаагаарай.

Амтлагчны үнэр, амтыг сэргээх

6 Сонгины аагийг арилгах

Сонгины доод болон дээд талыг хэрчиж аваад 30 секунд дунд зэргийн тохиргоогоор халаахад ааг нь бүрэн арилах болно.

Сонгины аагийг арилгах

7 Зуурмагийг түргэн хөөлгөх

Хэрвээ гурилын зуурмагийг түргэн хугацаанд хөөлгөх хэрэгтэй бол печь рүү хийж 3-4 минут халаагаад 5-6 минут амраагаарай.

Зуурмагийг түргэн хөөлгөх

8 Ногоо хатаах

Хэрвээ та төрөл бүрийн ногоо болон эмийн ургамал хатаах хэрэгтэй бол зуухандаа хийгээд 1 минут халаахад л болно.

Ногоо хатаах

9 Хатсан талхыг зөөлрүүлэх

Эхлээд салфетка норгоод талхаа ороож тавиад 1 минут халаахад ямар ч талх зөөлөрнө. Эсвэл хатсан талхныхаа дэргэд аягатай ус тавиад арай удаан халаагаарай.

Хатсан талхыг зөөлрүүлэх

13
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()