Байгаль орчныг ихээр сүйтгэж байдаг бидний "гэмгүй" үйлдлүүд

Сүүлийн 10 жилийн үзүүлэлтээс харахад байгаль орчны бохирдлын тухай асуудал дэлхий дахиныг хамарч, хүн бүрийн санааг зовоох болжээ. Үүнтэй холбогдуулан эрүүл, хоггүй амьдралын хэв маягийг баримталдаг хүмүүс олширч төрөл бүрийн үйл ажиллагааг олноор зохион байгуулах болсон юм. Ингээд бид бүхний хүүхдийн баяраар хөөргөдөг өнгө өнгийн шаар, саяхан худалдан авсан шинэ гар утас гэх мэт санаанд ч оромгүй зүйлс дэлхий ертөнцийг хэрхэн сүйрүүлж байдгийг энэхүү нийтлэлээрээ дамжуулан хүргэж байна. 

Байгаль орчныг ихээр сүйтгэж байдаг бидний "гэмгүй" үйлдлүүд
АЗТАН БОЛМООР БАЙНА УУ?
Хаах
Сурталчилгаа

1 Гэрэлт зул өргөх ёслол

Гэрэлт зул өргөх ёслол нь галын аюул үүсгэх маш том эрсдэлтэй үйл ажиллагаа юм. Жил бүр дэлхий даяар үүнээс болж их хэмжээний түймэр гардаг билээ.

Мөн энэхүү гэрэлт зул нь өвсөн тэжээлтэн амьтдад маш их хор хөнөөлтэй болох нь батлагдсан бөгөөд тэд шатаж дууссан зулаас үлдэж газарт унасан металл бодисыг өвстэй хамт иддэг аж.

Мөн гэрийн тэжээвэр муур, ноход гадуур зугаалж явахдаа тэр бодисууд дээр нь санамсаргүй гишгэж сарвуугаа гэмтээдэг ба шувууд болон ойн амьтад дутуу шатаж газарт унасан лааны гялгар даавуунд орооцолдож үхэх аюулд ордог байна.

Харамсалтай нь, тэдгээр даавуу нь хэдэн мянган жилийн туршид байгалийг бохирдуулан хог болон үлддэг билээ. 

Гэрэлт зул өргөх ёслол

Ийм учраас дэлхийн олон улс орнуудад гэрэлт зулыг импортлон оруулж ирэх, худалдаалан борлуулахыг албан ёсоор хориглосон байдаг. Жишээлбэл, манай хөрш ОХУ-д гэрэлт зул зөөвөрлөх, зарах үйл ажиллагааг 2014 оноос хойш хориглосон юм. Мөн Англи улсад энэхүү дүрмийг зөрчсөн тохиолдолд 2,5 мянган фунтаар торгодог бол Бразилд гэрэлт зул хөөргөхийг санаатайгаар түймэр тавихыг завдсан хэмээн үзэж 3 жилийн хорих ял оноодог байна.

2 Хэтэрхий их сав баглаа боодол

Нүд гялбам олон өнгийн баглаа боодолтой, хэдэн давхар уутан савлагаатай, аюулгүй байдал нь бүрэн хангагдсан бараа бүтээгдэхүүн худалдан авна гэдэг мэдээж сайн хэрэг. Гэвч ихэнх үйлдвэрлэгчид энэ асуудал дээр хэт их анхаарал хандуулж, огт хэрэггүй зүйлийг ч овоорсон их уутаар савлаж байгааг дурдахгүй өнгөрч болохгүй билээ. 

Хэтэрхий их сав баглаа боодол

Магадгүй та бүхэн яг одоо “Бид бол зүгээр л худалдан авагчид. Ийм шийдвэр гаргаж буй үйлдвэрлэгчдийн л буруу шүү дээ” хэмээн өөрсдийгөө зөвтгөж байж болох юм.

Гэхдээ та найзынхаа төрсөн өдөрт бэлэг худалдан авахдаа сав, баглаа боодолд нь хэр их анхаардгаа бодоод үзээрэй. Угтаа тэр бэлгийн чинь гаднах цаас хогийн саванд л ордог шүү дээ. 

2015 онд Хятадын хүргэлтийн компаниуд нийт 8,27 тэрбум гялгар уут, 9,92 тэрбум бэлгийн хайрцаг ашиглан боосон 20 гаруй тэрбум захиалга бэлтгэж үйлчлүүлэгчдэдээ хүргэсэн талаараа тоон судалгаа хийсэн байдаг. Гэвч тэд хог болж хоцорсон бүх уут, цаасаа хаашаа очсон болохыг судалж мэдээгүй нь харамсалтай.

Тиймээс та олон давхар уут савтай бараа бүтээгдэхүүн худалдаж авахгүй байхыг хичээх нь байгаль дэлхийдээ оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт гэдгийг санах хэрэгтэй шүү. 

3 Ач холбогдолгүй худалдан авалт

Техник технологийн хурдацтай хөгжлийг даган бидний хэрэглээ ч улам нэмэгдсээр байна. Мөн түүнтэй зэрэгцэн хүмүүсийн ямар ч ач холбогдолгүй, огт хэрэггүй зүйл худалдан авах нь ч ихсэж байгаа билээ. Тэгэхээр та хэдхэн өдөр л сонирхлыг чинь татаад цаашдаа хэрэглэгдэхээ больж, хог болох бараа бүтээгдэхүүн худалдаж авахаасаа зайлсхийж байгаарай.

Мөн төрөл бүрийн нэг удаагийн зүйлс авч хэрэглэх нь байгаль дэлхийдээ хүндэтгэлгүй хандаж байгаагийн илрэл байдаг юм шүү.

Ач холбогдолгүй худалдан авалт

4 Шинэ загварын гар утас

Ашиг орлогынхоо төлөө юу ч хийхээс буцахгүй болсон гар утас үйлдвэрлэгч компаниуд бараг л хагас жил тутамд шинэ бүтээгдэхүүнээ зах зээлд нийлүүлдэг болсон гэхэд хилсдэхгүй.

Түүний хажуугаар одоо барьж буй утасныхаа үйлдлийн системийг ч бүрэн эзэмшиж амжаагүй хүмүүс зүгээр л гоё утастай байхын тулд сүүлийн үеийн загварын утсыг шинэчлэгдэн гарах тоолонд нь худалдан авдаг болсон байна.

Та шинэ утас худалдан авах , байгаль орчин бохирдох хоёр хоорондоо ямар холбоотой юм бэ гэж гайхаж байна уу? Тэгвэл та ухаалаг утас болгонд зориулагдаж хамгаалалтын гэр, дэлгэцийн наалт, цэнэглэгч, чихэвч гэх мэт дагалдах хэрэгслүүд үйлдвэрлэгддэг гэдгийг мартсан бололтой. Харин тэдгээр нэмэлт зүйлсүүд ашиглалтаас гарч эвдрэхээрээ хаашаа очдог бол?

Шинэ загварын гар утас

Энэхүү зургийг авсан хүний мэдээлж буйгаар "Samsung" болон "Apple" компанийн шинэ загварын утас гарах тоолонд хуучин загварын утаснуудад нь зориулагдсан мянга мянган хамгаалалтын гэрүүд хэрэггүй болж хаягддаг аж. Мөн энэ нь тодорхой хугацааны давтамжтайгаар үргэлжилдэг нь бүр ч аймшигтай юм. 

Гэхдээ уг асуудлыг шийдэх амархан. Ердөө л бид хуучин утасныхаа бүх ашигтай үйлдэл, давуу талыг судлаад, тэднийг шинэ загварын утаснуудаас бараг ялгаагүй байдаг гэдгийг л ойлгочих хэрэгтэй юм. 

5 Бөмбөлөг хөөргөх

Дэлхийн олон улс оронд ямар нэг баяр наадмын үеэр их хэмжээний бөмбөлөг хөөргөж хүндэтгэл үзүүлэх уламжлал байдаг. Энэ нь үнэхээр үзэсгэлэнтэй, сэтгэл хөдөлгөм харагддаг боловч байгаль дэлхийд буцааж боломгүй их хор хөнөөл учруулж, амьтан, шувуудыг маш аймшигтайгаар алж байдаг юм. 

Учир нь агаарт хөөргөсөн бөмбөлөг нүдэнд харагдахаа болимогцоо нэг бол хагарч, үгүй бол хий нь гарч анх хөөргөсөн газраасаа 50-100, заримдаа 1000 км-ийн зайд очиж доош унадаг аж. 

Түүнчлэн бөмбөлгөөс үлдсэн гялгар цаас, латекс материал, амыг нь боосон резин, холбон уясан нарийн тууз гэх мэт зүйлс нь байгаль дэлхийг ор мөргүй устгах чадвартай байдгаас гадна бүх төрлийн амьтад тэдгээр хогийг хоол хэмээн андууран идэж ходоод гэдсэнд нь бөглөрөл үүсэж, үхэлд хүрдэг байна. 

Бөмбөлөг хөөргөх

Үүнтэй холбогдуулан дэлхийн зарим улс олон нийтийн үйл ажиллагааны үеэр агаарын бөмбөлөг зарах, тэнгэрт хөөргөхийг хориглосон байна. Мөн "Balloons Blow" гэх төрийн бус байгууллага нь агаарын бөмбөлгийн хор хөнөөлийн талаарх мэдээллийг өөрсдийн инстаграм хуудас болон веб сайтаараа дамжуулан хүмүүст хүргэдэг бөгөөд тэдгээрээс үлдсэн хогийг санаандгүй байдлаар идсэн амьтад хэрхэн тарчилж байгаа бичлэгийг ч оруулдаг юм.

Тиймээс баяр наадмын үеэр агаарын бөмбөлөг авч зүв зүгээр салхинд хийсгэхийн оронд байгальд ээлтэй зүйл хийж байх хэрэгтэй юм.

14
таалагдаж байна

3
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()