Та хоёр нэг нэгнээсээ уйдаж эхэлсний 5 шинж

Ихэнх хосууд нэг нэгнээсээ залхаж, хөндийрч байгаа мэдрэмжийг төдийлөн анзаардаггүй. Зарим нь бүр хоорондоо огт муудалцахгүй байгаагаа хэвийн мэтээр хүлээж авах нь ч бий. Гэтэл үнэн хэрэгтээ энэ нь тэдний хайр сэтгэл хөрсөнтэй холбоотой байдаг аж. Тиймээс хосууд маань өөрсдийн харилцаандаа анхаарч байх хэрэгтэй шүү.

Та хоёр нэг нэгнээсээ уйдаж эхэлсний 5 шинж
АЗТАН БОЛМООР БАЙНА УУ?
Хаах
Сурталчилгаа

1 Та өөрийн үзэл бодлыг батлахыг хүсэхгүй байх

Та “Өөрийнхөө зөв гэдгийг баталбал хэрүүл үүсэх учир би стресстмээргүй байна” хэмээн бодож байж болох юм. Гэтэл үнэн хэрэгтээ төгс харилцаа хэрүүлгүй байна гэж байдаггүй бөгөөд өөрийнхөө зөв гэдгийг батлахыг хичээх нь энгийн л үзэгдэл билээ. Энэ бол хамтрагчдаа сэтгэл хөдлөө илэрхийлэх нэгэн арга юм.

Хосуудын харилцаа хөрж, нэг нэгэндээ сонирхолгүй санагдаж эхлэх үед тэд хэрүүл хийх хүсэлгүй болж, хэн нь ч өөрийн зөв болохыг батлах гэж оролддоггүй. Учир нь нэг нэгнээ юу гэж бодох нь тэдэнд хамаагүй болж эхэлдэг аж. 

Ихэнх хүмүүс хоорондоо огт зөрчилддөггүй хосуудыг хамгийн төгс гэдэгт итгэдэг. Угтаа бол маргалдахгүй байгаа нь тэдний харилцаагаа үл тоож байгаагийн илрэл байдаг юм.

Та өөрийн үзэл бодлыг батлахыг хүсэхгүй байх

2 Ахуйн ажлаа хувааж хийж, хөршүүд мэт амьдрах

Хосуудын сонирхол, амьдралын үзэл баримтлал болон ирээдүйг харах өнцөг өөр байх нь хэвийн л үзэгдэл юм. Гэхдээ харилцааны эхэнд хамтрагч чинь таныг ойлгохгүй, огт буулт хийхгүй байвал та хоёрын харилцаа хөндийрч, салж ч мэдэх юм.

Мөн хамт амьдарч байгаа хэрнээ нэг нэгнийхээ хүсэл сонирхлыг ойшоохгүй, өөр өөрсдийн дуртай зүйлсээ л хийж байгаа бол ирээдүйд сайхан амьдрах нь юу л бол. Тиймээс таны амьдралын хэв маяг хайрттай чинь хэр нийцэж байгааг сайтар анзаарах хэрэгтэй шүү.

Ахуйн ажлаа хувааж хийж, хөршүүд мэт амьдрах

3 Та хэтэрхий завгүй байгаа учир харилцаандаа анхаарахгүй байгаа

Хүсэл байвал цаг зав хэзээд гардаг гэдгийг санах нь зүйтэй. Учир нь завгүй ажил, хэт ядаргаа нь хайртай хосуудын харилцаанд хэзээ ч нөлөөлөх ёсгүй юм. 

Мөн "Би маш их завгүй байна" гэдэг нь “Би хүсэхгүй байна” гэсэн үгтэй бараг л утга ижил байдаг. Тиймээс өөр шалтгаан хайх хэрэггүй. Мөн та хоёр үргэлж уулзах завгүй, бие биедээ ярилцах цаг гаргаж чадахгүй байгаа бол харилцаагаа дуусгасан нь дээр болов уу?

Та хэтэрхий завгүй байгаа учир харилцаандаа анхаарахгүй байгаа

4 Та хоёр ирээдүйгээ төлөвлөдөггүй

Хэн ч гэрлэлт, хүүхэд, зуслангийн байшингийн талаар ярь гэж хэлээгүй. Учир нь энэ төрлийн сэдвээр удаан хугацааны турш харилцаагаа баталгаажуулж чадсан хосууд л ярилцдаг юм. Гэхдээ та хоёрын хооронд ирээдүйн талаарх яриа огтхон ч өрнөдөггүй бол харилцаандаа анхаарал хандуулж эхлэх хэрэгтэй шүү. 

Ихэнх хүмүүс хэн нэгэнтэй болзож эхлэхдээ тухайн хүнтэйгээ ирээдүйд хамт амьдарна гэсэн төлөвлөгөөг гаргаж эхэлдэг. Харин амралтын өдрүүдээр юу хийх эсэхээ ч шийдэж чаддаггүй хосуудын харилцаа тийм ч удаан үргэлжилдэггүй гэдгийг санаарай. 

Та хоёр ирээдүйгээ төлөвлөдөггүй

5 Та хоёр нэг нэгнээсээ тусламж хүсдэггүй

Хэрвээ та хоёр нэг нэгнээсээ тусламж гуйхыг хүсдэггүй бол "Яагаад" гэдэг асуултыг өөрсдөөсөө асуух цаг нь иржээ. Учир нь хосууд үргэлж хоорондоо нээлттэй, чөлөөтэй харилцах хэрэгтэй байдаг. Тиймээс хэрвээ танд хайртын чинь туслалцаа хэрэгтэй байгаа бол түүнээс санаа зоволгүй гуй. Харин тэгэж чадахгүй байгаа бол хөндий харилцаагаа дуусгасан нь дээр шүү.

Та хоёр нэг нэгнээсээ тусламж хүсдэггүй

33
таалагдаж байна

10
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()