"АК" бууны орон орны хувилбарууд

Дэлхийн түүхэнд хамгийн олон хүний аминд хүрсэн автомат бууны төрөл бол "АК" юм. Жил бүр "АК" бууны суманд 250 мянган хүн амиа алддаг гэх тоо баримт хүртэл бий. Калашниковын уг бүтээл нь энгийн бүтэцтэй тул хэрэглэхэд хялбар, хямд үнэтэй, мөн загварыг нь хүссэнээрээ өөрчилж болдог учир ийм алдартай болсон юм. Ингээд "АК" бууг орон орны хүмүүс өөрсдийн хэрэгцээндээ зориулж хэрхэн өөрчилж ашигладгийг сонирхоцгооё.

"АК" бууны орон орны хувилбарууд
Аав ээжээ хайрлая!
Хаах
Сурталчилгаа

1 Алтан АК

Иракийн Ерөнхийлөгч асан Садам Хусейн алтан АК-тай байсан гэдэг. Зурган дээр байгаа АК-г Колумбын хар тамхины наймаачин Рамиро Гонсалесыг баривчлах үед хураан авсан байна.

Алтан АК

2 Польш хувилбар

Польшууд АК 47-ын загвар дээр тулгуурлан WG-GS4-г бүтээжээ. Адилхан сум хэрэглэдэг энэхүү автомат нь нэмэлт гранат харвагчтай бөгөөд үүгээр ихэнхдээ нулимс асгаруулагч харвадаг байна.

Польш хувилбар

3 Вүүдүүгийн шившлэгтэй АК

Сомалийн далайн дээрэмчид Вүүдүү шашны бөө нараар буугаа шившүүлдэг гэнэ. Тэд тулаанд амиа алдсан хүний ясыг буундаа бэхэлснээр мөргөлдөөнд шархдахгүй гэдэгт итгэдэг.

Вүүдүүгийн шившлэгтэй АК

4 Том хэмжээтэй

Фотошопоор янзалсан мэт харагдаж болох ч ойрхи дорнодын хэт даврагсад "буруу номтнуудын" эсрэг хэрэглэхээр ийм том хэмжээтэй АК бууг бүтээжээ.

Том хэмжээтэй

5 Хойд Солонгосын АК

Энэхүү АК-ны загварыг Хойд Солонгосууд өөрсдөө гаргажээ. Дайзандаа нийт 100 сумтай энэхүү зэвсгийг удирдагч Ким Жон Уны хамгаалалтад хэрэглэдэг байна.

Хойд Солонгосын АК

6 Пакистан АК

Пакистанчууд АК-д гранат харвагч, лазер гэх мэт хүссэн нэмэлт хэрэгслээ суулгаж чаддаг ч бүтээлдээ баталгаат хугацаа өгдөггүй гэнэ.

Пакистан АК

7 Хятад АК

50-аад оны үед ЗХУ Хятадад АК-ны үйлдвэр байгуулж өгсөн бөгөөд тэд өөрсдөө " Дугаар 56" нэртэй АК-г үйлдвэрлэж эхэлжээ. Энэхүү буу 70-аад оны үед АК-47-тай борлуулалтаараа зэрэгцэж байсан гэнэ.

Хятад АК

8 Ирак АК

Сонирхолтой нь Иракчууд бусад орнууд шиг АК-ны хуулбар автомат бүтээгээгүй, харин загвар дээр нь тулгуурлаж "Tabuk Sniper Rifle" нэртэй мэргэн буучийн винтов бүтээжээ.

Ирак АК

9 StG 44

Дэлхийн 2-р дайны төгсгөл үед германчууд "StG 44" нэртэй автомат үйлдвэрлэсэн юм. Мэдээж дайн дуусч байсан учраас энэ буу төдийлөн нөлөө үзүүлээгүй ч ерөнхий загвар нь АК 47-г бүтээх үндэс болсон аж.

StG 44

39
таалагдаж байна

9
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()