Хэцүү үед өөртөө хэлэх 10 өгүүлбэр

Хүний амьдралд маш олон хэцүү асуудлууд тохиолддог. Гэхдээ бид заримдаа тэдгээр үйл явдлуудад хэрхэн хандаж, яаж шийдэхээ мэдэхгүй төөрөлдөх нь бий. Тэгвэл та доорх үгсийг үргэлж өөртөө хэлж, сануулж байгаарай. Энэ нь танд хүнд хэцүү үеийг даван туулахад чинь бага ч гэсэн туслах болно. Ямартай ч мөнхийн зовлон гэж байдаггүй учраас юу ч болсон өөртөө итгэлтэй байж, аз жаргалаа даллан дуудаж байх хэрэгтэй гэдгийг санаарай.

Хэцүү үед өөртөө хэлэх 10 өгүүлбэр

1 "Би нөхцөл байдлыг өөрчилж чадахгүй ч түүнд хандах хандлагаа өөрчилж чадна"

Та амьдралд тохиолдох гэнэтийн үйл явдлуудаас хэзээ ч зугтаж чадахгүй. Жишээлбэл, өвчин зовлон, ойр дотны хүнээ харамсалтайгаар алдах гэх мэт асуудлуудыг юу ч өөрчилж чадахгүй учраас хүн бүр л түүнтэй нүүр тулахаас өөр аргагүйд хүрдэг. Тиймдээ ч хүмүүс сэтгэл хөдлөлөө хянах чадваргүй болдог юм. 

Гэхдээ та өөрийнхөө бодлыг хянаж чадна. Хэрвээ та хэн нэгнээс салсан бол түүнийгээ аз жаргалтай амьдралын төгсгөл биш харин урт хугацааны зовлон дуусаж байна гэж хүлээж авах хэрэгтэй. Амьдралыг илүү өөдрөгөөр харж, аливаа зүйлд өөрийгөө битгий буруутгаж байгаарай.

"Би нөхцөл байдлыг өөрчилж чадахгүй ч түүнд хандах хандлагаа өөрчилж чадна"

2 "Би үүнийг хийж чадна"

Хүнд хэцүү нөхцөл байдалтай нүүр тулгарах үед өөртөө итгэх нь хамгийн чухал байдаг. “Би үүнийг хийж чадахгүй нь” гэсэн бодол эрч хүчийг тань сулруулж, асуудалдаа бууж өгөхөд хүргэдэг. Улмаар та нүдэнд ил харагдаж буй боломжуудыг ч олж харж чадахаа больдог юм. 

Харин эсрэгээрээ “Би үүнийг хийж чадна” гэж бодох юм бол та зорилгодоо хүрч чадахаас гадна аливаа зүйлийг эергээр шийдэж сурах болно шүү. 

"Би үүнийг хийж чадна"

3 "Би гутрах эрхтэй"

Хэцүү зүйл тохиолдсон үедээ сэтгэл хөдлөлөө хянаж сурах хэрэгтэй. Хэрвээ таны сэтгэл санаа таагүй, гутарсан байвал хэний ч өмнө өөрийгөө зөвтгөх гэсний хэрэггүй. Мөн хэт их өөрийгөө буруутгах шаардлагагүй юм. Ердөө л танд хэвийн амьдралдаа эргэн ороход хэсэгхэн хугацаа шаардлагатай байгааг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй аж. Гэхдээ таны хямрал сайхан ирээдүйд чинь нөлөөлж болохгүй гэдгийг санаарай. Учир нь та сэтгэл гутралаа давж гарах ёстой болохоос биш түүнтэйгээ бүхий л амьдралынхаа туршид явах ёсгүй юм. 

"Би гутрах эрхтэй"

4 Надад тусалж чадах хүн бол зөвхөн "Би өөрөө"

Мэдээж, танд ойр дотны хүмүүс, найз нөхөд чинь дэмжлэг үзүүлэх хэдий ч амьдралын хүнд хэцүү бүхнийг даван туулахад зөвхөн та л өөртөө тусалж чадна. Мөн хэрвээ та өөрийнхөө амьдралыг хянаж, өөрчлөлт хийхгүй бол хэн ч, яаж ч хичээгээд нэмэр болж чадахгүй гэдгийг санаарай. Гэхдээ бусад хүмүүсийг хэт түлхэх гэсний хэрэггүй шүү.

Надад тусалж чадах хүн бол зөвхөн "Би өөрөө"

5 "Айдсаа даван туулах үед шинэ амьдрал эхэлдэг"

Өөрийн бүрдүүлсэн тухтай орчиндоо байх нь танд аюулгүй санагддаг байж болох юм. Гэхдээ ямар нэг асуудал тулгарах үед та өөрийгөө ялан дийлж, тэрхүү тохилог орчноосоо гарч сурах хэрэгтэй. Учир нь хүн айдсаа даван туулж, амьдралын төлөө тэмцэж эхэлсний дараа л шинэ боломжууд гарч ирдэг аж.

"Айдсаа даван туулах үед шинэ амьдрал эхэлдэг"

6 "Би бусдыг хүчлэхгүй"

Хүч гэдэг нь хэн нэгэнгүйгээр аз жаргалтай амьдарч чадна гэдэгтээ итгэх явдал юм. Та хэн нэгнийг явуулж сурсныхаа дараа тэдгээр хүмүүс таныг жаргалтай болгодоггүй байсныг ойлгож, өөрийнхөө жинхэнэ аз жаргалыг олж чадах болно шүү.

"Би бусдыг хүчлэхгүй"

7 "Сэтгэл санааны тав тухтай байдлаа та өөрөө л хангана"

Та эргэн тойрныхоо бүх хүмүүст туслахад бэлэн байсан ч өөрийгөө орхих хэрэггүй. Ялангуяа эд хөрөнгө, мөнгөний араас явах үедээ аз жаргалтай, амар амгалан байх ёстой гэдгээ мартаж болохгүй шүү. Энэ нь хүнд хэцүү үеийг даван туулах сэтгэлийн тэнхээ болж өгдөг юм. Мөн тайван байх нь маргаашийн өдөрт итгэл итгэлийг нэмэгдүүлж, өөрийгөө үнэлэх үнэлэмжийг дээшлүүлдэг байна.

"Сэтгэл санааны тав тухтай байдлаа та өөрөө л хангана"

8 "Одоо мэдэрч байгаа зүйл насан туршийнх биш"

Бүх зүйл цаг хугацааны эрхээр мартагддагийн адилаар таны асуудал ч гэсэн тун удахгүй шийдэгдэх болно. Тиймээс уйтгар гуниг, асуудал бэрхшээл бүрийг дэлхийн төгсгөл мэт хүлээж авахаа болиорой. Мөн юу ч болсон бай, өөртөө итгэж, сайн сайхныхаа төлөө яг одооноос ямар нэг зүйл хийж эхлэх хэрэгтэй шүү.

"Одоо мэдэрч байгаа зүйл насан туршийнх биш"

9 Алдаа бүр "үнэтэй туршлага" болдог

Амжилтанд хүрсэн хүмүүсийн намтрыг уншихад тэд олон асуудалтай нүүр тулгарч, алдаа гаргаж, туршлага хуримтлуулсны ачаар л зорилгодоо хүрч чадсан байдаг. Тиймээс алдаж онож байж л санасандаа хүрнэ гэдгийг мэдэх нь зүйтэй.

Алдаа бүр "үнэтэй туршлага" болдог

10 "Шийдэж болохгүй асуудал гэж байдаггүй"

Бодит байдал дээр шийдвэрлэж болохгүй асуудал гэж огт байдаггүй. Ямар ч тохиолдолд амьдрал танд хоёр сонголтыг л өгдөг аж. Нэг нь цааш үргэлжлүүлэн амьдрах нөгөөх нь бууж өгөх. Алийг нь сонгохоо харин та өөрөө л шийдэх болно шүү. 

"Шийдэж болохгүй асуудал гэж байдаггүй"

32
таалагдаж байна

3
таалагдахгүй байна

Фейсбүүк сэтгэгдэл

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()