Кино урлагийн түүхэн дэх хамгийн шилдэг 10 агшин

"Титаник" киноны гараа алдлан зогсдог хэсэг хүн бүрийн дурсамжинд хоногшин үлдсэн байдаг. Яг үүнтэй адил бид өөрсдийн үзэх дуртай киноныхоо эгзэгтэй, гайхалтай агшин бүрийг хэзээ ч марталгүй санаж байдаг ажээ. Тэр ч утгаараа та бүхэнд кино шүүмжлэгчдийн жагсаасан бүх цаг үеийн шилдэг кинонуудын хамгийн сэтгэл догдлуулсан мөчүүдийг танилцуулж байна.

Кино урлагийн түүхэн дэх хамгийн шилдэг 10 агшин
Аав ээжээ хайрлая!
Хаах
Сурталчилгаа

10 "Хайрлах хүсэл" (In the Mood for Love) - Яриа

Найруулагч Вон Кар Ваигийн "Хайрлах хүсэл" нэртэй маш романтик, кинонд Чо болон Су нар эхнэр, нөхөртөө хэрхэн үнэнийг илчлэх тухай ярилцаж байх агшинд үзэгчид кино үзэж байгаа гэдгээ мартдаг.

Мөн Чо, Су хоёрын гэр бүлийнхэндээ тэднийг хуурч байснаа яаж хэлэхээ давтаж байх үед хүмүүс хайртай хүн нь араар тавьж байсныг сонсох хичнээн хэцүү байдаг бол хэмээн бодож, өөрсдийгөө тэдний оронд төсөөлнө. Чухам тэр мөчид л хайр ямар агуу хэрнээ хэврэг байдгийг бид ойлгож эхэлдэг.

"Хайрлах хүсэл" (In the Mood for Love) - Яриа

9 “Шиндлерийн бүртгэл” (Schindler’s List) - "Би илүү олон хүнийг бүртгэж болох байсан..."

Стивен Спилбергийн хамгийн их нэрд гарсан бүтээл болох Шиндлерийн бүртгэл киноны төгсгөлийн хэсэгт Оскар Шиндлер Нацист намын гишүүн болсныхоо дараа Улаан арми руу зугтахаар зэхэж байгаа талаар өгүүлдэг. Тухайн үед тэрбээр өөрийн хамгаалж байсан Еврейчүүдийн нэгний бэлэглэсэн бөгжийг хараад "Үүнийг зарсан бол дахин нэг хүний амийг аварч чадах байсан даа" хэмээн боддог. Улмаар сэтгэл санаагаар унахад нь хүмүүс түүнийг тэврэн авч тайвшруулдаг юм.

“Шиндлерийн бүртгэл” (Schindler’s List) - "Би илүү олон хүнийг бүртгэж болох байсан..."

8 “Blue Velvet" - Фрэн Бүүтээс нуугдах мөч

Найруулагч Дейвид Линчийн хосгүй бүтээлүүдийн нэг бол яах аргагүй “Blue Velvet” юм. Ахлах ангийн Жеффри хүү сэтгэцийн өвчтэй Фрэнк Бүүтийн хэрэгт гүн автаж, хамт шоронд сууж байсан Дороти Валленсийнх нь гэрт очиход түүнийг хоёр цогцос угтан авдаг. Улмаар Жеффриг Бүүт мөшгөх үед тэрбээр киноны эхэнд нуугдаж байсан хувцасны шүүгээндээ дахин нуугддаг юм.

Энэ мөчид үзэгч таны ч зүрх маш хурдан цохилж байсан гэдэгт итгэлтэй байна.

“Blue Velvet" - Фрэн Бүүтээс нуугдах мөч

7 “Pulp Fiction” - Дахиад "Юу" гэж хэлээд үзээрэй!

Найруулагч Квентин Тарантиногийн тус киног зөвхөн энэ агшнаар нь төсөөлдөг хүмүүс олон байдаг. Винсент Вега, Жюллс Виннфиелд нар босс Марселлиус Уоллесийн үйлчлүүлэгч болох Бреттийг найзуудтай нь хамт там руу нь тонилгохоор очдог.

Гэхдээ Жюльс бууны гохоо дарж, ажлаа гүйцээхээс өмнө Бреттэй марзан яриа өрнүүлдэг боловч түүний хошигнол гэнэтхэн буруу тийш эргэж, улмаар тэнд байсан хүмүүсийн хувь заяа шийдэгддэг. Киноны энэхүү хэсэг нь мартагдашгүй хошигнол болон аймшигт явдал хоёрыг төгс хослуулж чадсанаараа алдартай билээ.

“Pulp Fiction” - Дахиад "Юу" гэж хэлээд үзээрэй!

6 “The Good, the Bad, and the Ugly ” - Халз тулааны хэсэг

Өрнөдийнхний амьдралыг харуулсан тус кинонд маш олон үйл явдлууд нэгэн зэрэг өрнөдөг. Гагцхүү киноны төгсгөлд л бүх зүйл холбогддог бөгөөд гол дүрийн гурван залуу нууц эрдэнэсийн төлөө бие биетэйгээ тулалдах шаардлагатай болдог юм.

Улмаар залуус бие бие рүүгээ ээлжлэн ширтэж, гараа алгуурхнаар буу руугаа сунгах үед хэн нь түрүүлж гох дарах бол хэмээн үзэгчид маш ихээр сэрэмжилдэг. Түүнчлэн киноны ая энэ мөчийг улам л эгзэгтэй болгож өгдөг билээ.

“The Good, the Bad, and the Ugly ” - Халз тулааны хэсэг

5 “Толь”- (The Mirror) - Шатаж буй саравч

Найруулагч Андрей Тарковский нь "Толь" хэмээх дэлгэцийн бүтээлдээ итгэмээргүй мөчүүдийг тун чадварлагаар дүрслэн харуулж чаджээ. Түүнчлэн энэ киноны саравч шатдаг агшин үзэгчдийн сэтгэлд тод томруунаар үлдсэн байдаг.

Тэр хэсэгт хөгжим ч эгшиглэхгүй, гол дүрүүд ч дуугаа хурааж орхидог ба зөвхөн гал, бороо болон хүрээлэн байгаа орчны л чимээ сонсогддог. Ингэснээр бүх зүйл яг л бидний хажууд бодитой болж буй мэт санагддаг аж. Шатаж байгаа гэрээ хараад юу ч хийж чадахгүй зогсож байгаа гэр бүлийнхний юу мэдэрч байгааг та ч мөн адил энэ киног үзээд мэдрэх биз ээ.

“Толь”- (The Mirror) - Шатаж буй саравч

4 “Касабланка” - Онгоцоор зугтах үе

Орчин цагийн ямар ч уянгын кино найруулагч Касабланкаг бүтээсэн Майкл Куртизыг гүйцэхгүй ээ. Учир нь тус кинонд гол дүрүүдийн гунигтай хайрын түүхийг олон талаас нь өгүүлдэг юм. Тэдгээрийн дундаас үзэгчдийн сэтгэлд хамгийн тод үлдсэн хэсэг бол Рик хайртай бүсгүйгээ Португали руу нөхөртэйгөө хамт зугтахад нь тусалдаг үе юм. Ингэхдээ тэрбээр бүсгүйд чин сэтгэлийн үгсээ хэлдэг бөгөөд үг бүрээс нь хайр хийгээд гуниг мэдрэгддэг билээ.

“Касабланка” - Онгоцоор зугтах үе

3 “2001 Сансрын Одиссей” ( 2001: A Space Odyssey) - HAL 9000-ыг унтраадаг хэсэг

“2001 Сансрын Одиссей” кино нь яг л нэр шигээ сансрын хачин, жигтэй үйл явдлаар дүүрэн байдаг. Сансрын нисгэгч Дэвид Боумэн амьд үлдэхийн тулд HAL 9000-ыг (сансрын хөлгийн компьютерын систем)  унтраахаар хичээх үед түүний баргил хэрнээ монотон хоолой нь аймшигтай сонсогддог. Улмаар  хоолой нь бүдүүрсээр, ой санамж нь устах үед тэрбээр дуу дуулж эхэлдэг юм. Чухам энэ л мөч үзэгч бидэнд сэтгэл дүүрэн амьсгаа авах завшааныг олгодог ажээ.

“2001 Сансрын Одиссей” ( 2001: A Space Odyssey) - HAL 9000-ыг унтраадаг хэсэг

2 “Хотын гэрэл” (City Lights) - Төгсгөл хэсэг

Энэ кинонд хараагүй цэцгийн дэлгүүрийн худалдагчид дурласан гуйлгачин залуугийн тухай өгүүлдэг. Магадгүй хараагүй бүсгүйгээс бусад бүх хүмүүс залууг гаднах үзэмжээр нь дүгнэж, дутуу үнэлдэг байсан болохоор түүнд сэтгэл татагдсан байх л даа.

Улмаар киноны төгсгөлд бүсгүй хараа орж, түүнийг гуйлгачин гэдгийг нь ч мэдэхгүйгээр дэлгүүртээ оруулж, найрсаг ханддаг. Гэхдээ бүсгүй Чаплины хүрмэнд хүрээд “Энэ чи юу” гэж асуухад тэрбээр толгой дохиж, бүх зүйлийн учир тайлагддаг юм. Мөн та энэ киног үзэж байхдаа хэд хэдэн удаа нулимс дуслуулах учир бэлтгэлтэй байгаарай.

“Хотын гэрэл” (City Lights) - Төгсгөл хэсэг

1 “Загалмайлсан эцэг” - Рестораны хэсэг

“Загалмайлсан эцэг” киноны рестораны хэсэг бол энэ киноны хамгийн эгзэгтэй мөч юм. Майкл Корлеоны зүрх сэтгэл, оюун санаа нь өөрчлөгдөж, юу ч мэдэхгүй байсан гэнэн цайлган хүү амьд чөтгөр болон хувирч байв. Улмаар тэрбээр гэр бүлийн дайсан Соллоззо болон МакКласкиг мөшгин ресторанд очиж алахаар зэхдэг.

Майкл шийдвэрээ гаргаж, огт эргэлзэлгүй Соллозоог буудаад рестораныг орхин одох үед хоёр цогцсын дүр зураг яг л сэргэн мандалтын үеийн уран зураг шиг харагддаг билээ.

“Загалмайлсан эцэг” - Рестораны хэсэг

9
таалагдаж байна

4
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()