Киану Ривзийг яагаад Холливудын хамгийн хайр татам жүжигчин гэдэг вэ?

"Matrix", "John Wick" болон "Speed" гэх мэт олон адал явдалт кинонд өөрийн дүрээ мөнхөлсөн жүжигчин Киану Ривзийг (Keanu Reeves) мэдэхгүй хүн ховор билээ. Түүнчлэн тэрбээр бусад алдартнууд шиг үнэтэй, чамин тансаг амьдрахыг хүсдэггүй гэдгээрээ алдартай юм. Ингээд уншигч та бүхэнд Киану Ривзийн (Keanu Reeves) талаарх мэдээллийг хүргэж байна.

Киану Ривзийг яагаад Холливудын хамгийн хайр татам жүжигчин гэдэг вэ?
Аав ээжээ хайрлая!
Хаах
Сурталчилгаа

1 Тэрбээр маш өглөгч нэгэн

Өөрийн уран бүтээлээс олсон орлогоо тэрбээр кино багынхандаа өгдөг ба хорт хавдрын эсрэг судалгаа, амьтны эрхийг хамгаалах сангуудад хандивладаг аж. Мөн "Matrix" цувралаасаа олсон нийт 114 сая долларын 80 саяыг нь киноны тусгай эффектийн багтаа өгсөн гэдэг.

Тэрбээр маш өглөгч нэгэн

2 Олон төрлийн авьяастай

Тэрбээр өөрийн тоглосон кино бүрдээ зүрх сэтгэлээ дайчилдаг бөгөөд түүнийг Холливудын хамгийн найрсаг, цуг ажиллахад хамгийн таатай хүмүүсийн нэг хэмээн олон хүн магтдаг аж. Мөн  Киану Ривз нь "Dogstar" хэмээх рок хамтлагт басс гитар тоглодог байсан юм. 

Олон төрлийн авьяастай

3 Энгийн амьдрал

Түүний нийт хөрөнгө нь ойролцоогоор 300 сая долларт хүрдэг боловч тэрбээр маш энгийн амьдралын хэв маягтай билээ.

Энгийн амьдрал

4 Найрсаг зан

Киану Ривз нь ихэвчлэн нийтийн тээвэр, метрогоор зорчдог бөгөөд хүмүүст суудал тавьж өгөхдөө маш таатай ханддаг гэнэ.

Найрсаг зан

5 Мотоциклын хорхойтон

Тэрбээр мотоциклын томоохон хорхойтнуудын нэг бөгөөд өөрийн гэсэн дэлгүүртэй ажээ. Мөн "Matrix" кинонд орлон тоглогчоор ажилласан 12 хүнд "Harley-Davidson"-ы мотоциклыг бэлэг болгон өгч байсан юм.

Мотоциклын хорхойтон

6 Тусархаг нэгэн

Киану Ривз кино урлагаас гадна хүмүүнлэгийн ажилд маш идэвхтэй оролцдог бөгөөд өөрийн гэсэн хорт хавдрын эсрэг сантай билээ. Мөн тэрбээр гудамжинд таарсан хүмүүстэй яриа өрнүүлж, найзлах их дуртай байдаг. 

Тусархаг нэгэн

7 Түүний хүнд бага нас

Түүнийг 3 настай байхад аав "Samuel Nowlin Reeves" нь хар тамхи зарсан хэргээр шоронд орсны дараа ээж нь 4 удаа гэрлэж байв. Мөн тэрбээр ахлах сургуульдаа тийм ч томоотой нэгэн биш байсан бөгөөд 5 жилийн дотор 4 сургуулиас хөөгдөж байжээ. Гэхдээ хоккей сайн тоглодог байсан учраас Киану Ривз ирээдүйд мэргэжлийн тоглогч болохыг хүсдэг байсан ч гэмтлийн улмаас мөрөөдлөө орхисон гэдэг.

Түүний хүнд бага нас

95
таалагдаж байна

4
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()