1000 жилийн дараа хүн төрөлхтөн ямар харагдах вэ?

2019-06-09, 13:31
9,102

Шинжлэх ухаан, технологийн хөгжлийн ачаар хүн төрөлхтний амьдрал хэдхэн зууны дотор огцом өөрчлөгдсөн билээ. Одоо ч гэсэн бидний амьдрах нөхцлийг дагаад гадаад төрх ч гэсэн өөрчлөгдөж буй бөгөөд ирээдүйд хүн төрөлхтөн танигдахын аргагүй өөрчлөгдөх нь тодорхой юм. 

1000 жилийн дараа хүн төрөлхтөн ямар харагдах вэ?
Хит кинонууд 50% хямдарлаа!
Хаах
Сурталчилгаа

1 Хиймэл эрхтэн

Хиймэл эрхтэн, мөч нь одоо үед эрчимтэй хөгжиж буй бөгөөд олон хүний амьдралыг өөрчилж буй технологи юм. Харин ирээдүйд зөвхөн бэртэл гэмтлийг эмчлэх бус хүний хүч чадал, ажлын бүтээмжийг сайжруулах зорилготой хиймэл эрхтнийг ашиглаж эхлэх болно хэмээн олон эрдэмтэд таамаглаж байна.

Хиймэл эрхтэн

2 Төгс хараа

Ирээдүйд бий болох асар хүчтэй электрон линз нь ямар ч төрлийн харааны өвчин эмгэгийг эмчлэхээс гадна хүнд төгс харааг бэлэглэх юм. Мөн ийм төрлийн технологи нь хүний харж буй зүйлсийг хадгалан авах, ухаалаг хөтөч нэмэлт мэдээллээр хангах гэх мэт олон үйлдлүүдийг хийх боломжтой хэмээн үзэж байна.

Төгс хараа

3 Биеийн жин багасаж өндөр ихсэнэ

Анагаах ухаан хурдацтай хөгжсөнөөр хүний дундаж наслалт уртсаж, биеийн чийрэг байдал сайжрах юм. Ингэснээр илүүдэл жин, хэт туранхай байдал гэх мэт эмгэгүүд арилж, хүний бие илүү чийрэг, том болох аж. 

Биеийн жин багасаж өндөр ихсэнэ

4 Оюун ухааныг хадгалах

Эрхтэн шилжүүлэн суулгах мэс ажилбар төгс хөгжиж хүний оюун санаа уураг тархийг өөр биетэд шилжүүлэх боломжтой болно. Ингэснээр хүний бие хөгшрөн үхсэн ч оюун санааг нь аварч болох юм. 

Оюун ухааныг хадгалах

5 Төгс мэдрэхүй

Хиймэл электрон эрхтэнүүд хүний биеийн биологийн эрхтнийг орлож эхлэх юм. Тэр тусмаа мэдрэхүйн эрхтэн тогтолцоог сайжруулах зорилготой олон төрлийн хиймэл эрхтнүүд бий болно. Нэг жишээ нь сонсгол бөгөөд электрон дуу хураагуурууд нь зөвхөн гадны чимээг хүлээн авах бус утасгүй сүлжээнд холбогдож, гар утсыг орлох боломжтой болох юм. 

Төгс мэдрэхүй

6 Дан үндэстэн

Дэлхийн хүн амын цус холилдолт өнөө үед маш ихээр нэмэгдэж байгаа тул яваандаа арьстан, үндэстний ялгаа байхгүй болох өндөр магадлалтай. Өөрөөр хэлбэл дэлхий цорын ганц арьстантай болно гэсэн үг.

Өнөөгийн бүхий л үндэстний шинжийг агуулсан ирээдүйн хүн гадаад төрхийн хувьд өндөр, чийрэг, хүчтэй, боровтор арьстай байх магадлалтай аж.

Дан үндэстэн

34
таалагдаж байна

11
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()