Хонконгод баригдсан дэлхийн хамгийн гоёмсог галт тэрэгний буудал

2019-06-12, 15:00
2,335

Хонконгод 2018 онд ашиглалтанд орсон Баруун Кулоны галт тэрэгний буудал нь газар доор орших дэлхийн хамгийн том галт тэрэгний буудлаар тооцогдож байна. 2002 онд зураг төслийг гаргаж 2012 онд ашиглалтад оруулахаар төлөвлөж эхэлсэн боловч 6 жилийн дараа албан ёсоор нээлтээ хийжээ. Ингээд энэхүү бүтээн байгуулалт нь юугаараа гайхалтай болохыг та бүхэнд хүргэж байна.

Хонконгод баригдсан дэлхийн хамгийн гоёмсог галт тэрэгний буудал
Дараагийн үед тавтай морил
Хаах
Сурталчилгаа

Олон давхар нумарсан шилэн хийцтэй энэхүү байгууламж нь газрын гадаргаас дээш 25 метрийн өндөр бөгөөд газрын гадаргаас доош мөн адил 25 метрийн гүн аж.

Байгууламжийн дээд хэсэгт амрах хэсэг, жижиг цэцэрлэгт хүрээлэн, алсыг харах талбай багтсан бөгөөд нийт 15 төмөр замын тавцантай аж. 

Эх газрын Хятадтай холбогдсон тусгай хурдны галт тэргүүд эндээс хөдөлдөг бөгөөд Бээжин, Шинжиан болон Гуанжоу хотууд руу явах боломжтой юм. 

Барилгын зураг төслийг Их Британий архитектор Андрев Бромберг нисэх онгоцны буудлаас санаа авч гаргасан байна. 

Буудлын нийт 400 мянган м2 талбайн 300 мянган м2 нь арилжааны бүс, хоолны газрууд эзэлдэг бөгөөд шинээр баригдаж буй соёлын дүүргийн нэгэн хэсэг болох юм. 

Бүтээн байгуулалтын нийт өртөг 8.6 тэрбум ам.доллар буюу төлөвлөгдсөнөөс 30 хувиар илүү гарсан аж.

7
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()