Хүнийг амархан мартах 8 арга

Та хэн нэгнийг байнга бодож, өөр хүнтэй танилцмаар байгаа хэдий ч одоог хүртэл анхны алхмаа хийж чадахгүй л байна уу? Мөн хуучин үерхэж байсан залуу, бүсгүйнхээ профайл руу өдөр бүр орж, түүнийг хэрхэн мартах аргаа мэдэхгүй байна уу? Тэгвэл сэтгэл судлаач Кейт Стюартын үзэж байгаагаар энэ нь бидний тархинд суурилагдсан химийн урвалтай холбоотой байдаг гэнэ. Гэхдээ та дараах алхмуудыг хийснээр амьдралаасаа аль хэдийн явсан хүмүүсийг мартаж чадна гэдэгт итгэлтэй байна.

Хүнийг амархан мартах 8 арга
Аав ээжээ хайрлая!
Хаах
Сурталчилгаа

1. Уур хилэн түүнийг мартахад саад болдог

Буддын бясалгалын төвийн багш Норман Фишерийн үзэж байгаагаар бид хэн нэгнийг мартах гэж хичээх үедээ түүнтэй өнгөрүүлсэн жаргалтай дурсамжуудаа дурсаж, сэтгэл хөдлөлдөө захирагдсанаар уур бухимдалтай болж, тухайн хүнээ мартаж чаддаггүй гэнэ. Тиймээс та уур бухимдлаасаа ангижрахын тулд бясалгал хийж, өөрөө өөртэйгөө ярилцаж байгаарай.

2. Өөрийгөө буруутай гэж бодохоо боль

Өнгөрснийг засах боломжгүй байдаг учир та өөрийгөө буруутгахаа  яг одоо зогсоогоорой. Бидний амьдралд муу зүйлс санаандгүй байдлаар  л тохиолддог бөгөөд хэн ч эцсийн үр дүнг тааварлаж чаддаггүй шүү дээ. Түүнчлэн хүмүүс "Хэрвээ би тэр алхмыг хийгээгүй байсан бол ийм зүйл тохиолдохгүй байх байсан" гэж боддог. Гэвч ингэж өөрийгөө дотроосоо хэмлэх нь таны ирээдүйд саад болж байдаг гэдгийг санаарай. 

3. Бусдыг ойлгох гэж бүү хичээ

"Бусад хүмүүсийг ойлгох ёстой. Тэдэнд таагүй сэтгэгдэл төрүүлэхгүй байх хэрэгтэй" гэж бодохынхоо оронд өөрийн ухаан бодлоо цэгцлэхэд анхаараарай. 

4. Өөрийн бодолдоо хэт их анхаарал төвлөрүүлэхээ зогсоо

Та бодож байгаа бүх зүйлдээ итгэхээ боль. Учир нь сэтгэл хөдлөл буюу айдас, тайван бус байдал, стресс нь бидний бие дотор л байгаа зүйл юм.

Мөн Төвдийн буддын шашинтан Цокини Ринпоче "Бидний бие махбодь, сэтгэл хөдлөл хоорондоо холбоотой хэдий ч толгойд ирж буй бүхий л бодолдоо анхаарал хандуулах хэрэггүй. Стрессийн үед жижигхэн сөрөг мэдээлэл ч хүнд маш хүндээр тусдаг болохоор төөрөгдөлд орох аюултай байдаг" гэж хэлсэн байдаг.

5. Уучилж сур

Өмнө нь авсан сэтгэлийн шаналалдаа хоргоддогоо яг одоо зогсоож, өнгөрснийг өнгөрсөнд нь үлдээж, өөрийн бодлоо цэгцэлж сураарай. Түүнчлэн хэрвээ боломж байхгүй бол хэн нэгнээс уучлалт гуйж, уучлалт хүлээх ч хэрэггүй. Учир нь бүхнийг сэтгэл зүрхээрээ уучлахад л хангалттай байдаг юм шүү. 

6.Тархиа завгүй байлга

Судалгаанаас харахад аз жаргалтай, сонирхолтой ирээдүйг төсөөлөх нь санаа зовоосон бодлуудаас ангижрахад тустай байдаг ажээ. Жишээлбэл, та өөрийгөө далайн эрэг дээр хэвтээд тоглож буй далайн хавыг ажиглаж байна гээд төсөөлөөд үзээрэй. Гэхдээ өөрийн бодлоо бодит мэтээр хүлээж авах нь чухал шүү.

Мөн гартаа гэрэлтэй бөмбөлөг бариад мартаж чадахгүй байгаа хүн рүүгээ шидэж байна гэж төсөөлж болох юм.

7. 90 секундийн завсарлага ав

Тухайн хүний талаар бодох зуршлаа хая. Мэдрэлийн сэтгэл судлаач Дэн Сигелийн үзэж байгаагаар бүх төрлийн сэтгэл хөдлөл 90 секундийн дотор огцом намддаг ажээ. Тиймээс өөртөө 90 секунд зарцуулж, 15 удаа амьсгалаа гүн авч гаргаарай.

8. Бүх зүйлс маш хурдан хэвийн болно гэж бодох хэрэггүй

Маш их хайртай, дотно байсан хүнээ мартахын тулд танд цаг хугацаа, тэсвэр тэвчээр хэрэгтэй. Гэхдээ хүмүүс эхний алхмыг ч давж чадалгүйгээр сэтгэлээр унаж, шаналах нь бий. Тиймээс сэтгэл санаагаа удирдаж, тухайн хүнийг бодогдуулах зүйлсийг битгий хийж байгаарай.

14
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()