Да Винчигийн сэдэж байсан итгэмээргүй дэвшилтэт 10 технологи

1452 оны 4 сарын 15-нд аугаа эрдэмтэн, зураач, зохион бүтээгч Леонардо да Винчи энэ хорвоод мэндэлж байжээ. Тэрбээр өөрийн уран зургууд болон бүхий л шинжлэх ухааны салбарт хамаарагдах гайхалтай бүтээлүүдээрээ дэлхий даяар алдаршиж чадсан юм. Мөн ихэнх хүмүүс түүнийг “Мона Лиза” зургаар нь шүтэн бишрэх нь бий. Ингээд хамтдаа Леонардо да Винчигийн зохион бүтээсэн хамгийн алдартай бүтээлүүдтэй танилцацгаая. 

Да Винчигийн сэдэж байсан итгэмээргүй дэвшилтэт 10 технологи
Та бэлгээ задлахад бэлэн үү?
Хаах
Сурталчилгаа

1 Автомашин мэт төхөөрөмж

Түүхэн баримтаас харахад Да Винчи 1478 онд хүн тээвэрлэх тэрэгний зураглалыг гаргаж байсан нь тодорхой болжээ. Энэ бол хамгийн анхны авто машин үйлдвэрлэх оролдлого байсан бөгөөд харамсалтай нь түүний санаа тухайн үедээ хэрэгжиж чадаагүй юм.

Гэхдээ 1752 онд механикч Леонтий Шамшуренков нь Леонардогийн зургаас санаа авч 2 хүн удирдаж, өөрөө явдаг авто машиныг бүтээсэн ажээ.

Автомашин мэт төхөөрөмж

2 Унадаг дугуй

Леонардо да Винчи 1477 онд хамгийн анхны унадаг дугуйны зураг төслийг гаргаж байжээ. Түүний зургаас энэхүү төхөөрөмж хөдөлгөөнд зориулагдсан гэдэг нь маш ойлгомжтой харагддаг. Мөн үүний гишгүүрийн тусламжтайгаар жолооч өөрөө тухайн дугуйг хөдөлгөх ёстой гэсэн тайлбар ч байдаг аж.

Унадаг дугуй

3 Олон тооны хошуу бүхий зэвсэг

Да Винчи өөрийн сэтгэн бодох чадвараа олон салбарт сорьж байсан. Тэдгээрийн нэг нь түүний зохиосон пулемёт мэт зүйл юм. Хэрвээ энэхүү бүтээл тухайн үедээ бодитоор хэрэгжсэн бол хүн төрөлхтөн маш богино хугацаанд олон сумаар галлах чадалтай галт зэвсэгтэй болох байжээ.

Олон тооны хошуу бүхий зэвсэг

4 Холхивч

Холхивч буюу шарикийг санаачилсан хүн нь  Леонардо да Винчи юм. Гэвч олон хүмүүс үүнтэй санал нэгддэггүй бөгөөд тэд шарикийг Ромын засаглалын үед үүссэн хэмээн үздэг аж. Гэвч үнэн хэрэгтээ Леонардо да Винчигийн энэ талаар бичиж, тайлбарласан гар бичмэлүүд олдож байсан юм.

Холхивч

5 Өндрөөс үсрэх хэрэгсэл

Леонардо хүн төрөлхтөн тусгай төхөөрөмжийн тусламжтайгаар өндрөөс бууж чадна гэдгийг урьдчилан харж чаджээ. Тэрбээр энэхүү хэрэгслийнхээ талаар маш нарийн бичиж тэмдэглэсэн байдаг.

Улмаар хэсэг хугацааны дараа Швейцарын зохион бүтээгч Оливье Тепп нь Леонардогийн гаргасан мэдээллийг ашиглаж, өндрийн аппаратыг бүтээсэн ба тэрбээр 650 метрийн өндрөөс ямар ч эрсдэл, гэмтэлгүйгээр үсэрч чадсан ажээ.

Өндрөөс үсрэх хэрэгсэл

6 Усны гүнд шумбах төхөөрөмж

Да Винчи удаан хугацааны турш хүнийг усан доор байх боломжтой төхөөрөмжийг бүтээж байжээ. Тэрбээр өөрийн энэхүү бүтээлийг “Усан дор сэлэх төхөөрөмж” хэмээн нэрлэсэн байна. Мөн түүний зураглал дээр төхөөрөмжийн талаар болон үүний тусламжтайгаар хүн усан доор ямар хугацаанд байх боломжтойг ч дэлгэрэнгүй бичсэн байсан гэнэ. 

Усны гүнд шумбах төхөөрөмж

7 Ирээдүйн танк

Леонардо зэвсэг, дайн байлдаанд ихээхэн сонирхолтой байсан тул буудах нүхтэй, араа бүхий дугуйтай, 8 хүн удирдаж ажиллуулдаг нэгэн бөөрөнхий байшинг зохион бүтээжээ. Мөн тэрбээр уг төхөөрөмжөө дотроо байгаа хүнээ найдвартай хамгаалдгаас гадна дайсныхаа өөдөөс явахад ямар ч асуудалгүй хэмээн үзсэн байна.

Ирээдүйн танк

8 Механик баатар

1495 онд Да Винчи “Механик хүн” бүтээжээ. Түүний гар бичмэлээс харахад энэхүү механизм нь хуяг дуулгатай баатар мэт харагдаж,  хүнтэй адил хэд хэдэн үйлдэл хийх ёстой байсан гэнэ. 

Механик баатар

9 Анатомийн талаарх гар бичмэл

Леонардо хүний биеийн бүтцийг нарийн тайлбарлаж зурдаг байсныг бүгд мэддэг. Гэхдээ хачирхалтай нь тэдгээрийн ихэнх нь дотор эрхтний тухай байдаг байжээ. Мөн ХХ зуунд түүний задлан шинжилгээ хийдэг байсан нууц лабораториос хүн төрөлхтний бие махбодитой холбоотой олон төрлийн гар бичмэлүүдийг олж байсан юм.

Анатомийн талаарх гар бичмэл

10 Нууц гар бичмэл, зураглал

Өнөөдрийг хүртэл эрдэмтдийн уншиж, ойлгож чадахгүй байгаа маш олон Леонардогийн гар бичмэлүүд бий. Учир нь Леонардо хэн нэгэн өөрийнх нь санааг хулгайлахвий гэдгээс маш их айдаг байсан учраас хоёр гараараа үгсийг хөрвүүлэн бичиж, төрөл бүрийн нууц тэмдэглэгээг хийдэг байсан аж.

Гэхдээ тэрбээр энгийн захидлыг баруун гараараа бичдэг байсан бол гар бичмэлүүдээ зүүн гараараа баруунаас зүүн тийш бичдэг байжээ. 

Нууц гар бичмэл, зураглал

30
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()