Түүхэн дэх хамгийн цөвүүн цаг хэдэн онд тохиосон бэ?

Түүхч, археологич Майкл Маккормик (Michael McCormick) хүн төрөлхтний түүхэнд хамгийн хүнд, хэцүү болж өнгөрсөн 3 оныг судлан гаргасан байна. Эдгээрийг гаргахдаа тэрбээр өвчин тахал, амьдрах нөхцөл, байгалийн гамшигт үзэгдэл зэргийг тооцоолжээ. 

Түүхэн дэх хамгийн цөвүүн цаг хэдэн онд тохиосон бэ?
Аав ээжээ хайрлая!
Хаах
Сурталчилгаа

3 541 он

Хүн төрөлхтний түүхэнд тохиолдсон 3 том тахлын нэг болох "Юстинианы" буюу булчирхайн тахал энэ онд Египетийн Пелизиум боомтоос эхлэн тархаж эхэлжээ. Энэхүү тахал нь яваандаа алдарт "Хар тахал" болон хувирч дэлхийн хүн амын 20 хувь буюу 50 гаруй сая хүний аминд хүрсэн юм.

Мөн Исландад 540 онд асар хүчтэй галт уулын дэлбэрэлт болсны улмаас Антарктид тивийн бүтцэд хүртэл өөрчлөлт орж Евразийн дундаж хэм зундаа 550 он хүртэл 1.7-2.5 хэмээр буурчээ. Үүнээс болоод тариалалтын хэмжээ буурч өлсгөлөн газар авсан байна.

541 он

2 1346 он

"Хар тахал" гэж алдаршсан энэхүү тахал нь булчирхайн тахлын хувирсан хэлбэр болохыг эрдэмтэд 20-р зуунд тогтоосон байдаг. Чухам 1346 онд л хар тахал хүчээ авч эхэлсэн бөгөөд тэрхүү аймшигт өвчин тухайн үеийн Евразийн хүн амын 50 хувь буюу нийт 200 сая хүний амийг авсан бөгөөд 300 жилийн дараа л дэлхийн хүн амын тоо тахлын өмнө байсан хэмжээндээ хүрсэн байдаг аж. Энэхүү тахлын үр нөлөөнөөс болоод дундад зууны үеийн орнуудад ажиллах хүчний асар том хомстол үүсэж эдийн засаг болоод хөдөө аж ахуйн салбар бүрэн шинэчлэгдэх эхлэл тавигдсан юм.

1346 он

1 Харанхуй он - 536 он

536 оныг түүхчид дэлхийн түүхэн дэх хамгийн харанхуй жил гэж зүгээр ч нэг нэрлэчхээгүй юм. Өмнө дурдсанчлан Исландын галт уулын маш том дэлбэрэлт 536 онд болсон бөгөөд хор уршгийг нь бид одоог хүртэл мэдэрсээр байгаа. Галт уулын үнсэн үүл Хойд Америк хүртэл үргэлжилж байсан бөгөөд хүчтэй салхи тэрхүү дэлбэрэлтээс үүдэлтэй "нууцлаг манан"-г дэлхий даяар тараажээ.

Түүнээс болоод олон сарын турш дэлхийг тэр чигт нь түнэр харанхуй нөмөрсөн байна. Тухайн үеийн Византын түүхч Прокопиус (Procopius) "Энэ жил хамгийн хэцүү зовлон биднийг нөмрөв. Нар мандавч хиртсэн мэт бидэнд туяагаа өгч чадахгүй байна" гэж бичсэн нь тэр үед ямар харанхуй байсныг илтгэнэ. Чухам үүнээс болоод барууны түүхчид 400-800 он хүртэлх үеийг "Харанхуй үе" гэж нэрлэх болсон байх. Нарны гэрэлгүйгээс болоод дэлхий нийт тэр чигтээ ургац авч чадаагүй бөгөөд Ази тивээс Америкийн Чили хүртэл хүмүүс өлсгөлөнд нэрвэгдсэн байдаг.

Мөн дэлхийн дундаж хэм эрс унаснаас болж Хятадын дулаан бүс нутагт наймдугаар сард цас орсон тухай баримт бий. Ирландчууд 536-539 оны хооронд талх барьж чадахгүй болтлоо буудайн хомстолд орсон юм.

2013 онд явуулсан судалгаагаар 536 онд Хэйли хэмээх солир Атлантын далайд унасан болохыг тогтоожээ. Судалгааг хийсэн Колумбын их сургуулийн эрдэмтэн Даллас Аббот "Тэрхүү солир Исландын ойролцоо унасан учраас тийм том хэмжээний галт уулын дэлбэрэлт үүсэх шалтгаан болсон" гэж хэлсэн байна.

Харанхуй он - 536 он

24
таалагдаж байна

6
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()