Хамгийн стресс ихтэй 10 мэргэжлийг тодруулжээ

Бид өөрсдийн ажил мэргэжлээсээ хамаарч өдөр бүр л стресстэй нүүр тулж байдаг. Гэхдээ хийж буй ажил чинь хүний амь нас, эд хөрөнгөтэй холбоогүй бол та бага ч гэсэн тайвшрах хэрэгтэй шүү. Учир нь дэлхий дээр алдаа гаргах эрхгүй хүмүүс маш олон байдаг юм. Ингээд онлайн хэлэлцүүлгийн хамгийн том "Reddit" сайтын хэрэглэгчид дэлхийн хамгийн стресс ихтэй 10 мэргэжлийг санал асуулгаар тодруулсныг хүргэж байна.

Хамгийн стресс ихтэй 10 мэргэжлийг тодруулжээ
Аав ээжээ хайрлая!
Хаах
Сурталчилгаа

10 Багш

Багшлах гэдэг тийм ч хялбар ажил биш бөгөөд үүнд суралцагчдын хүмүүжлээс гадна багшийн ур чадвар маш ихээр нөлөөлдөг.

Жишээлбэл, тооны багш нэг хичээлийн туршид маш их бодлого бодож, 45 минутын дотор түүнийгээ хүүхдүүдэд ойлгуулах шаардлагатай болдог. Мөн тэд шалгалтын хуудас, дэвтэр засах, суралцагчдын мэдлэгийн чадварыг үнэлэх гэх мэт олон зүйл дээр анхаарал хандуулдаг юм. Үүнээс гадна хүүхэд бүрийн онцлогт тохирсон арга барилаар хичээлээ заах нь багш нарыг маш ихээр стресстүүлдэг аж.  

Багш

9 Хувийн бизнес эрхлэгч

Хэн нэгний удирдлага дор ажиллах хэцүү байдаг ч өөрийн бизнесийг эхлүүлэх нь мөн л адил хүндрэлтэй байдаг. Учир нь та үргэлж эрсдлийг тооцоолж, өөрийн байгууллагаа дампууруулахгүй байх тал дээр анхаарал хандуулах хэрэгтэй болдог юм.

Мөн бүх төрлийн бизнес нь зээл болон хөрөнгө оруулалтын тусламжтайгаар явагддаг болохоор үүнд тооцоолол гаргах нь хамгийн чухал байдаг. Үүнээс гадна багаа бүрдүүлэх, үйл ажиллагааны төлөвлөгөө гаргах, арга хэмжээ зохион байгуулах зэрэгт багагүй хүч хөдөлмөр зарцуулагддаг бөгөөд энэ нь бизнес эрхлэгчийн мэдрэлийн эсэд сөргөөр нөлөөлөх нь бий.

Хувийн бизнес эрхлэгч

8 Цэргийн албан хаагч

Улс орныхоо аюулгүй байдлыг сахин хамгаалахын тулд цэргийн албан хаагчид үргэлж өөрийн хүч чадлаа харуулж, сонор сэрэмжтэй байх шаардлагатай болдог. Үүний тулд тэд тасралтгүй бэлтгэл сургуулилт хийдгээс гадна ард иргэдийн амар амгалан байдлын төлөө амь насаа ч золионд гаргах эрсдэлтэй алхмуудтай нүүр тулж байдаг юм.

Цэргийн албан хаагч

7 Уурхайн ажилчид

Уурхайн ажилчид маш хүнд нөхцөлд хөдөлмөр эрхэлдэг. Тэд хэдийгээр орчин үеийн тоног төхөөрөмжүүдийг ашигладаг ч уурхайд дэлбэрэлт гарах эрсдэл тун өндөр байдаг юм. Түүнчлэн удаан хугацааны турш газар доор, нарны гэрэлгүй, тоостой нөхцөлд ажиллах нь тэдний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг аж.

Энэ төрлийн ажил нь бие махбодийн болоод сэтгэл санааны гүн ядаргаанд оруулдаг байна.

Уурхайн ажилчид

6 Эмч

Хэдийгээр эмч гэдэг сайхан мэргэжил боловч тухайн хүнээс маш их үүрэг, хариуцлагыг шаардаж байдаг. Мөн тэд тангараг өргөж, хүн төрөлхтний амь насыг хариуцдаг боловч заримдаа алдаа гаргах нь бий. Учир нь хүн бүрийн оношийг зөв тодорхойлж, эмчилгээ бичнэ гэдэг тун хэцүү ажил бөгөөд энэ нь эмч нарыг маш ихээр стресстүүлдэг юм.

Эмч

5 Таксины жолооч

Таксины жолооч нар хүмүүстэй шууд харилцдаг учир маш их стресстдэг байна. Учир нь тэд үйлчлүүлэгч бүртэй үг хэлээ ололцож, тэдний сэтгэлд тааруулан ажиллах ёстой байдаг юм. 

Мөн заримдаа төлбөр мөнгөний асуудалтай нүүр тулж, согтуу хүмүүсийг ч тээвэрлэх нь бий. Тиймээс л таксины жолооч нь стресс ихтэй ажлын тоонд багтдаг юм.

Таксины жолооч

4 Цагдаа

Хууль журмыг сахиулахын тулд цагдаа нар эрүүл мэнд, амь насаа дэнчин тавьж, төрөл бүрийн хүчирхийлэл, осол, гэмт хэрэг, аллагад өртөж байдаг. Мөн тэд ямар нэг хэргийн газарт очиж үнэлэлт дүгнэлт хийх үедээ сэтгэл санааны хувьд маш их стресст ордог байна.

Үүнээс гадна цагдаа нар ажлын цаггүй, хэзээд ямар ч нөхцөл байдалд бэлэн байх үүрэгтэй байдаг юм.

Цагдаа

3 Нисгэгч

Машин зам дээр явж байгаа жолооч яаралтай тохиолдолд тоормос гишгэж чаддаг бол нисгэгч нарт тийм боломж байдаггүй. Тиймээс нислэг бүр нисгэгчийн сэтгэл зүйд ямар нэгэн байдлаар ул мөрөө үлдээж байдаг юм.

Түүнчлэн агаарын даралт, цагийн бүсийн өөрчлөлт гэх мэт бүх зүйлс энэ мэргэжлийг тус жагсаалтын гуравт ороход хүргэжээ.

Нисгэгч

2 Гал сөнөөгч

Хэдийгээр гал сөнөөгчдийг ажлын байран дээрээ унтаж байдаг гэх онигоо байдаг боловч тэд дуудлага бүр дээр амь насаа дэнчин тавьдаг гэдгийг санах хэрэгтэй юм.

Мөн гал сөнөөгчид бусдын амь нас, эд хөрөнгийг хамгаалахын тулд өөрсдийгөө золиосолдгоос гадна маш олон эмгэнэлт үйл явдлуудтай нүүр тулж байдаг учраас сэтгэл санааны хувьд маш ихээр стресстдэг аж. 

Гал сөнөөгч

1 Нисэх онгоцны буудлын диспетчер

“Хөшиг”-ний ард байгаа хүмүүсийн талаар дурсах хүн ховор байдаг. Гэхдээ онгоцны нисэх, буух зэрэг бүх маршрутыг диспетчер гаргадаг ба тэдний төлөвлөгөөнөөс нисгэгчдийн аюулгүй байдал бүрэн хамаардаг билээ.

Мөн диспетчерүүд гэнэтийн нөхцөл байдалд онгоцыг хөөргөж болох эсэх дээр анхаарал хандуулдаг бөгөөд түүнээс нь олон зуун хүний амь нас шалтгаалж байдаг юм. Тиймээс ч тэднийг 50 насандаа тэтгэвэрт гарахыг нь зөвшөөрдөг.

Нисэх онгоцны буудлын диспетчер

Ажил дээр тохиолддог стрессээс хэрхэн ангижрах талаар тодорхой зөвлөгөө байдаггүй хэдий ч хамгийн чухал нь хүн өөрийн ажилдаа дур, сонирхолтой байх ёстойг санаарай.

22
таалагдаж байна

3
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()