Алдартай уран зургуудад дүрслэгдсэн газрууд хаана байдаг вэ?

Олон алдартай зураач өөрийн суут бүтээлүүдээ амьд байгалиас санаа авч зурсан байдаг. Гэвч тэдний дүрслэн зурсан зарим газруудыг бодит амьдрал дээр хэн ч тоохгүй өнгөрөх нь бий. Ингээд хүн бүрийн мэддэг алдартай уран зургуудын амьд хувилбаруудтай хамтдаа танилцацгаая.

Алдартай уран зургуудад дүрслэгдсэн газрууд хаана байдаг вэ?
Дараагийн үед тавтай морил
Хаах
Сурталчилгаа

1 Грант Вуд - "Америк гот"

Энэ зургийн ард маш том түүх бий. Зураач Грант Вуд үнэн хэрэгтээ байшин болон 2 хүнийг тус тусад нь зурсан юм. Учир нь тэд хэзээ ч бие биетэйгээ уулзаж байгаагүй ба тус байшинд ч хөл тавьж үзээгүй ажээ.

Мөн түүний зураг олны анхаарлыг татаж эхлэхэд зургийн “гол дүрүүд” тэднийг хэрхэн дүрсэлсэнд нь маш сэтгэл дундуур байсан гэдэг. Тэр ч бүү хэл, зураг дээрх эмэгтэй Грант Вудын чихийг тас татаж хаяна хэмээн сүрдүүлж байсан юм. Харин одоо энэ байшин музей болон хувирсан ба олон хүмүүс үүний урд зургаа авахуулахаар очдог билээ.

Грант Вуд - "Америк гот"

2 Каспар Давид Фридрих - "Рюгены хавцал"

Зураач Каспар Давид Фридрих бал сараараа амарч байхдаа энэ зургаа зурж байжээ. Тэрбээр өөрийгөө болон шинэхэн гэргий Каролинагаа бие биедээ ууссан модон доор сууж байгаагаар дүрсэлсэн юм. Түүнчлэн зураач арлын хэсэг бүрээс санаа авч  энэ бүтээлээ зурсан болохоор яг зураг дээрх газрыг олоход маш хэцүү байдаг аж.

Каспар Давид Фридрих - "Рюгены хавцал"

3 Винсент Ван Гог - "Одтой шөнө"

Ван Гог Францын Сан-Реми хотын эмнэлэгт хэвтэж байхдаа өрөөнийхөө цонхоор харагдах байгалийн сайхныг ийнхүү цаасан дээр буулган "Одтой шөнө" гэж нэрлэж байжээ. Мөн тэрбээр энэ тосгоны зарим хэсгийг санаанаасаа зохиож зурсан болохоор бодит байдал зураг 2 бага зэргийн ялгаатай харагддаг юм.

Хачирхалтай нь, Ван Гог өөрөө энэ зурагтаа маш дургүй байсан бөгөөд гутамшигтай зургуудынхаа нэгд тооцдог байв. Харин түүний ах Теодод "Одтой шөнө" зураг их өвөрмөц санагддаг байсан гэдэг.

Винсент Ван Гог - "Одтой шөнө"

4 Марк Шагал - "Хотын дээгүүр"

Зураач Марк Шагалын эхнэр Белла нөхөртэйгөө олон жил хамт амьдарсны эцэст гэрлэх үедээ өөрийгөө яг л байшин барилга, сүм дээгүүр нисэж байгаа юм шигээр мэдэрчээ. Марк Шагал ч гэсэн түүнтэй адил зүйлийг мэдэрч байсан болохоор өөрийгөө эхнэр Беллатайгаа Витебск хотын дээгүүр нисэж байгаагаар зурсан гэдэг.

Марк Шагал - "Хотын дээгүүр"

5 Пьер Огюст Ренуар - "Завьчдын өглөөний цай"

Францын зураач Ренуар нь Фурнез хэмээх ресторанд очих маш дуртай байжээ. Тиймээс ч тэрбээр олон удаа энэ газрыг хэд хэдэн янзаар дүрслэн зурж байсан бөгөөд тэдгээрээс хамгийн алдартай нь "Завьчдын өглөөний цай" юм. Мөн зураг дээр дүрсэлсэн залуус бүгдээрээ Ренуарын найзууд ба нохой тэвэрсэн эмэгтэй нь хожим түүний гэргий болсон Алина Шариго хэмээх бүсгүй юм.

Пьер Огюст Ренуар - "Завьчдын өглөөний цай"

6 Валентин Серов - "Тоор барьсан охин"

Бусад зураачдын адилаар Валентин Серов нь Оросын түүх, урлаг, утга зохиолын Амбрамцево музей-хүрээлэнд ихэнх цагаа өнгөрөөдөг байжээ. Тухайн үед тус хүрээлэн нь Мамонтов хэмээх гэр бүлд өмчлөгддөг байсан юм. Харин энэ зураг дээр Мамонтовын 11 настай Вера охин дүрслэгдсэн байна.

Валентин Серов - "Тоор барьсан охин"

7 Ян Вермеер - "Жижигхэн гудамж"

Зураач Ян Вермеерт Нидерландын Делфт хотын энэ жижигхэн гудамжийг зурах маш том шалтгаан байжээ. Учир нь зураг дээр дүрслэгдсэн байшинд 1645-1670 оны хооронд түүний нагац эгч Ариантген Клас хүүхдүүдтэйгээ хамт амьдардаг байсан юм.

Ян Вермеер - "Жижигхэн гудамж"

8 Алексей Саврасов - "Турлиах эргэж ирсэн нь"

Зураач Алексей Саврасовын доорх зураг дээр Оросын Костромскийн үнэн алдартны шашны сүм дүрслэгджээ. Одоо энд Оросын баатар Иван Сусанины музей байдаг юм.

Мөн урлаг судлаачид Алексейг энэ зургаа Чичаговын гэрт амьдарч байхдаа, тэдний байшингийн 2 давхраас харж зурсан хэмээн үздэг байна.

Алексей Саврасов - "Турлиах эргэж ирсэн нь"

9 Эдвард Мунк - Хашхираан

Америк, Английн солир судлаачдын үзэж байгаагаар зураач Мунк нь хөвөн-сувдан үүлийг дүрсэлж чадсан анхны хүн ажээ. Тиймээс ч зураг дээрх тэнгэр маш сонин харагддаг юм. Мөн зарим хүмүүс энэ зургийн тэнгэрийг Индонезийн Кракатау галт уулын дэлбэрэлттэй холбож ойлгодог. Учир нь тус галт уулын дэлбэрэлт маш хүчтэй байсан болохоор нэг хэсэгтээ л Европын тэнгэр улаа шатсан гэдэг юм. Мөн хүмүүс зураач Мункийн дүрсэлсэн тус газарт зогсохдоо баруун-өмнөд зүг рүү буюу Индонез улсын зүг рүү харж таардаг байна.

Эдвард Мунк - Хашхираан

10 Густав Климит - "Каммер хүрээлэнгийн зам"

Густав Климит энэхүү зургаа 1912 онд зурж байжээ. Мөн тэрбээр 1906 онд Винсент Ван Гогын уран зургийн үзэсгэлэнд зочлоод түүнийг ихэд биширч байсан гэдэг. Тиймдээ ч Густав Климитийн 1906 оноос хойших зурсан зургуудаас Ван Гогын техник ажиглагддаг юм.

Густав Климит - "Каммер хүрээлэнгийн зам"

11 Эндрю Уайет - "Кристинагийн ертөнц"

Америкийн зураач Эндрю Уайетын хамгийн алдартай зургуудын нэг бол яах аргагүй "Кристинагийн ертөнц" юм. Зураач Эндрю энэ зурагтаа зуслангийнхаа хөрш айлын охин болох мэдрэлийн өвчнөөр шаналдаг байсан Кристина Ольсоныг дүрсэлжээ. Тухайн үед охины өвчин нь хүндэрч алхаж чадахаа больсон байв. Улмаар нэг зун Эндрю цонхоороо Кристинаг гэр рүүгээ нэрс түүн, мөлхөж байхыг олж хараад, түүний сэтгэлийн тэнхээг магтан шагшиж энэхүү зургаа зурсан гэдэг.  Одоо Ольсоны уг байшин музей болж хувирсан билээ.

Эндрю Уайет - "Кристинагийн ертөнц"

12 Карл Брюллов - "Помпейн сүүлчийн шөнө"

Зураач Карл Брюллов Итали улсаар аялах үедээ галт уулын дэлбэрэлтэд сүйдэж, үгүй болсон Помпей хотын нуранги дээр очжээ. Улмаар тэрбээр энэ хотын иргэдийн сүүлийн мөч ямар байсан бол хэмээн бодож, дүрслэн зурахаар шийдсэн гэдэг.

Түүнчлэн Карл Помпейд галт уул дэлбэрэхээс өмнө яг юу болсныг олж мэдэхээр аймшигт үйл явдлаас амьд гарсан хүмүүстэй уулзаж, судалгаа хийснийхээ дараа зургаа зурахын тулд 6 жилийг зарцуулсан юм. Гэхдээ эцэст нь түүний зураг хүмүүст маш хүчтэй сэтгэгдэл төрүүлж, Ром, Парис, Петербургийн үзэсгэлэнгээс маш олон эерэг үнэлгээг авч чадсан билээ.

Карл Брюллов - "Помпейн сүүлчийн шөнө"

13 Клод Моне - "Бадам лянхуа цэцэг ба Япон гүүр"

Зураач Клод Моне бол импрессионист урлагийн анхдагчдын нэг билээ. Тэрбээр Францын Живернид 43 жил амьдарсан бөгөөд энэ хотын өнцөг булан бүрийг нүдээ аниад ч зурж чадахаар удаан цаг хугацааг тэнд өнгөрөөсөн юм. Мөн та чухам яагаад хол газраас хүмүүс энэ газрыг зорьж ирдгийг түүний зургийг хараад ойлгох болно.

Клод Моне - "Бадам лянхуа цэцэг ба Япон гүүр"

15
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()