Сиамын ихрүүд хүүхэд төрүүлсэн гайхалтай тохиолдол

Чех улсад 1878 онд Роза болон Жозефа Блажек гэсэн сиамын ихрүүд сүүжээрээ холбогдсон байдалтай төржээ. Эхэндээ эцэг эх нь тэдэнд хоол өгөлгүй өлсгөж амийг нь хороох талаар бодож байсан гэнэ. Гэвч азаар тэд бодлоо өөрчилж Роза, Жозефа хоёрыг өсгөсөн байна.

Сиамын ихрүүд хүүхэд төрүүлсэн гайхалтай тохиолдол

Тэднийг бусдад доромжлуулна гэж айсандаа эцэг эх нь энгийн сургуульд явуулаагүй ч хөгжим бүжгийн хичээл заалгасан аж. Роза болон Жозефа нар төгөлдөр хуур болон хийлийг гайхалтай сайн тоглож чаддаг болжээ.

Роза удалгүй нэгэнд офицерт сэтгэлтэй болсон бөгөөд тэр ч бас Розад хайртай байсан гэнэ. Гэхдээ ихрүүд дундаа ганцхан бэлэг эрхтэнтэй байсан учраас хүүхэдтэй болоход хүндрэлтэй байжээ. Харин Жозефа хүүхэдтэй болох зөвшөөрлийг тэдэнд өгсөн бөгөөд улмаар Роза цоо эрүүл хүү төрүүлж Франц хэмээн нэрлэжээ. Ихрүүд тусдаа умайтай байсан бөгөөд азаар хүүхэд тээсэн нэг нь Роза байсан аж.

Ихрүүдийн хүүхдийн эцэг нь дайнд үрэгдсэн тул хүүгээ том болохыг үзэж чадаагүй гэнэ. Амьдралынхаа туршид ихрүүд олон эрчүүдтэй нэр холбогдсон ч ахиж хүүхэд гаргаагүй юм.

1922 онд ихрүүдийн нэг нь шар өвчин туссан учраас тэднийг салгах ёстой болжээ. Гэвч эрүүл ихэр нь "Бид нэг хүмүүс, тэр үхвэл би ч бас үхнэ" гэж хэлсэн учраас тэд хоёулаа нас барсан байдаг.

11
таалагдаж байна

3
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()